Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2022-12-23 Улсын дээд шүүх
    Нэхэмжлэгч Г.Ариунаа нь хариуцагч “Голомт банк” ХХК-д холбогдуулан хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Үүнээс анхан шатны шүүх зээлийн гэрээний 2.1.6-д заасан “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгана” гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу суутган авсан 559,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-11 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    “И” компани нь Банкнаас 60,0 сая төгрөгийг зээлж, уг зээлийн барьцаанд иргэн Оюун орон сууцаа тавьжээ. “И” компани зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас Банк шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, “И” компаниас 59,0 сая төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан боловч “И” компани уг төлбөрийг төлөөгүй байна. Банк дахин шүүхэд хандаж, “И” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан иргэн Оюуны орон сууцаар зээлийн төлбөрийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан, иргэн Оюун нь “… зээлийн мөнгөнөөс аваагүй, захиран зарцуулахад оролцоогүй”, “… “И” компаниас зээлийн төлбөрийг гаргуулж Банкинд олгуулах шүүхийн шийдвэр гарсан” гэх зэргээр маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-10 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Тулга өөрийн байрыг барьцаалж, ББСБ-аас 25 сая төгрөгийг зээлээд өөрийн найз Сүхээд 20 сая төгрөгийг өгч, өөрөө 5 сая төгрөгийг авчээ. Сүхээ нь Тулгыг зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд батлан даахаар  ББСБ-тай батлан даалтын гэрээ байгуулсан байх ба зээлийн төлбөрөөс 2 сарын төлөлт хийж, үүнээс хойш төлбөр төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан байна. ББСБ шүүхэд хандаж Тулгаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 46 сая төгрөг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаанд тавьсан Тулгын байрыг худалдан борлуулахаар нэхэмжлэл гаргасан. Тулга нь “… зээлийн мөнгөнөөс 20 сая төгрөгийг Сүхээ авсан тул төлбөрийг  хариуцахгүй, өөрийн байрыг худалдахыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ
    дэлгэрэнгүй
  • 2022-09-30 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Дорж нь Банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, жилийн 12 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай 112 сая төгрөгийг орон сууц худалдан авахаар зээлж, зээлийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг иргэн Доржид шилжүүлж, иргэн Дорж нь уг зээлийн мөнгөөр 2 өрөө орон сууц худалдан авч, худалдан авсан орон сууцаа уг Банкинд барьцаалжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-08-02 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    Нэхэмжлэгч Анар /иргэний нэрийг өөрчилж бичсэн болно/ нь хариуцагч Банкинд холбогдуулан, зээл олгохдоо зээлийн дүнгийн 1 хувийн шимтгэл авахаар заасан гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шимтгэлд суутгасан 559,000 төгрөгийг Банкнаас гаргуулах, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож,   зээлийн хүүд төлсөн 10,665,213 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-06-07 Легал дата
     Зээлдүүлэгч “Т” ХХК Зээлдэгч “Г” ХХК нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж зарга үүсгэжээ. Энэхүү маргааны хүрээнд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх зээлдүүлэгч “Т” ХХК зээл олгохдоо зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авсан нь хуульд нийцсэн эсэх талаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээ, практикийн түвшинд ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийг хураангуйг бэлтгэн хүргэж байна. 
    дэлгэрэнгүй
  • 2022-05-16 Легал дата
    Нэхэмжлэгч “А” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд нь зээл олгохдоо зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор гэрээнд заасан тохиолдолд алдангийг хэрхэн тооцох асуудалд Улсын дээд шүүх хариулт өгсөн нь хууль хэрэглээний хувьд ач холбогдолтой байна. 
    дэлгэрэнгүй
  • 2022-04-28 Легал дата
    Нэхэмжлэгч С.А нь  “К Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан хадгаламжийн мөнгийг ам доллараар тооцуулах, 14,305,541.31 ам долларыг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч Банкны тухай хуульд заасан эрхийг хэрэгжүүлсэн гэж маргажээ.
    дэлгэрэнгүй