Зээл олгохтой холбоотой зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар Банкинд олгоогүй
Туршилтаар
Нэхэмжлэгч Анар /иргэний нэрийг өөрчилж бичсэн болно/ нь хариуцагч Банкинд холбогдуулан, зээл олгохдоо зээлийн дүнгийн 1 хувийн шимтгэл авахаар заасан гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шимтгэлд суутгасан 559,000 төгрөгийг Банкнаас гаргуулах, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, зээлийн хүүд төлсөн 10,665,213 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Иргэн Анар нь 55,900,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй Банкнаас зээлсэн, Банк уг зээлийг олгохдоо зээл олгосны шимтгэлд 559,000 төгрөгийг суутгасан, зээлдэгч Анар нь зээлийг өөрийн дансанд хүлээн авмагцаа өөр банкнаас авсан зээлээ хаахаар шилжүүлсэн бөгөөд “Банк зээл олгохдоо 559,000 төгрөгийг шимтгэл гэж суутган авсан нь хууль зөрчсөн, …55,900,000 төгрөгийг өөр банкны зээлийг хаах гэж байгааг Банк мэдэж байсан, … зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олгоогүй, … иймд Банк нь уг зээлийн хүүг авах эрхээ алдсан” гэх зэргээр маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, иргэн Анарын гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан байна.
1. Анар нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа бодитой үүссэн тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Түүнчлэн Банкнаас олгосон зээлийг нэхэмжлэгч Анар нь өөрийн хүсэл зоригоор өөр банкин дахь зээлээ хаахаар өөрөө шилжүүлсэн байна. Банкны зүгээс иргэн Анарт 55,900,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж өгснөөр зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй, зээлийн хүүд төлсөн 10,665,213 төгрөгийг Банкнаас буцаан гаргуулах үндэслэлгүй.
2. Харин Банк нь зээл олгосны шимтгэлд зээлийн 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг суутган авахаар зээлийн гэрээнд заасан нь хуульд нийцээгүй тул гэрээний уг заалт хүчин төгөлдөр бус байна. Учир нь, Банкнаас олгох зээл нь “эрх бүхий этгээдээс олгох зээл”-д хамаарах бөгөөд зээл олгосны төлөө зээлдэгчээс үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авч болохоор хуульд тусгайлан заасан, харин зээл олгохтой холбоотой өөр бусад ямар нэг зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар Банкинд олгоогүй байна.
Зээлийн гэрээнд талууд хэдийгээр гарын үсэг зурсан, сайн дурын үндсэн дээр байгуулсан боловч, Банкнаас зээлдэгчид урьдчилан санал болгосон зээлийн гэрээнд хуулиар эрх олгогдсоноос бусад хураамж, шимтгэл авахаар өөртөө эрх олгосон заалтыг шүүх хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Иймд, зээл олгосны шимтгэл суутган авахаар заасан зээлийн гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг заалтын дагуу шимтгэлд суутган авсан 559,000 төгрөгийг Банкнаас буцаан гаргуулахаар шийдвэрлэв.
Жич: Уг шийдвэр хүчин төгөлдөр болоогүй /УДШ-д гомдол гаргасан./.
Санамж! Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Боловсруулсан:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
42 minutes ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !