Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх Иргэний хэргийн танхим
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2024.11.19 №001/ХТ2024/00276 дугаар тогтоол
Тоймын дугаар, огноо:№ 51 /ИХТ-19/ 2025.06.23
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хөрөнгийн үнэлгээ нь хуулийн шаардлагыг зөрчсөн, үнэлгээ хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан байхад дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөнд тооцогдоно. Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан...” гэж тайлбарласан.
Хариуцагч НШШГГ: “...Төлбөр төлөгч, авагч нар үнэлгээг харилцан тохиролцон тогтоож чадаагүй учраас хуульд зааснаар шинжээч томилж, үнэлгээг талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул хугацаа хэтрүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, ...дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.
Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн нь хүндэтгэх шалтгаантай гэж үзэн хугацааг сэргээж, шинжээчийн үнэлгээ нь орлогын арга хэрэглээгүй, хөрөнгийг зорилго, цогц байдлаар үнэлээгүй, газрын үнэлгээнд хангалттай харьцуулалт, мэдээлэл тусгагдаагүй гэж үзэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх үнэлгээг хүчингүй болгуулах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь хууль зөрчөөгүй, харин шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой гомдлын эрхийн талаар дүгнээгүй алдааг засаж үнэлгээг үнэлсэн хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ...
Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол, нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд хугацааг сэргээх эрх зүйн боломжтой.
Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь өөрөө өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан нөхцөл буюу энэ байдал нь гомдол гаргах боломжгүй байдлыг бий болгосон байх, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан, онцгой нөхцөл байдал үүссэн буюу зорчих боломжгүй нөхцөл үүссэн зэрэг өөрөөс нь үл хамаарах шинжтэй нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийн зэрэгцээ энэ нь холбогдох баримтуудаар нотлогдсон байхыг шаарддаг бөгөөд нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байдал нь хэргийн баримтаар нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь Б-д компанийг төлөөлөх бүрэн эрхийг 3 жилийн хугацаагаар олгож, итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд хуульд зааснаар шүүхэд хандаагүй байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах бол энд дарна уу.
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
1 week ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтийн арга хэмжээ болно
1 week ago

S2EP21. М.Маралмаа & Р.Оюундэлгэр: Хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын хэрэглээ
1 week ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
2 weeks ago
-
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !