Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Захиргааны процессын эрх зүй
4 шийдвэрийн хураангуй байна.
-
2023-01-23 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхХот байгуулалт, хөгжлийн газраас баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар нь “Х” эрүүл мэндийн төвийн эмнэлгийн барилгыг шинээр барих зориулалтаар 1238 м.кв газарт, 577 м.кв барилгажих талбайд олгогджээ. Нэхэмжлэгч нараас архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээ “... тухайн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төлөвлөгдсөн эмнэлгийн барилга нь хажуугийн орон сууцны байртай хэт ойрхон баригдаж байгаа, энэ нь барилгын норм дүрэмд заасан байр хоорондын зайг зөрчсөн, оршин суугчид хэмжиж үзэхэд зай нь 5 метр хүрэхгүй байсан, манай байрны 72 айлын 200 гаруй оршин суугч иргэд ногоон байгууламж, хүүхдийн талбай, салхилах газар байхгүй болж хохирч байгаа ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-11 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхСумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь ажилтан “Чимгээд сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/02 дугаар захирамж гаргасан, уг захирамжийг Чимгээ эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөлөөс уг маргааныг хянаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжийг хүчингүй болгожээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Болд Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.дэлгэрэнгүй
-
2022-10-20 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхӨмгөөлөгч Батаас Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс “.. уг маргаан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэх маргаан байна” гэх үндэслэлээр, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Өмгөөлөгч Бат уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, Батын гомдлыг хангахгүй орхивдэлгэрэнгүй
-
2022-10-04 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхХэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Өнөрөөс уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамжийг Өнөр эс зөвшөөрч хянуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.дэлгэрэнгүй
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2023-03-22 Эсээ, нийтлэлдуудаж байна ! -
Ганхуягийн Давааням Гантөмөрийн Уянга
2023-03-21 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Баасангэрэлийн Дашням
2023-03-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баасангэрэлийн Дашням
2023-03-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Доржтовоогийн Бямба-Од, Сайнтөрийн Цэрэндолгор
2023-03-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн А.Алтанзул, Ц.Баянмөнх
2023-03-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2023-03-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Бүрэнбатын Ган-эрдэнэ
2023-03-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Зоригтбаатарын Янжинлхам
2023-03-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүний эрхийн Үндэсний Комисс
2023-03-09 Сэтгүүлдуудаж байна !