Шүүх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ захиргааны эрх зүйн харьцангуй тэнцвэртэй байх зарчмыг анхаарна
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2022.10.27-ны өдрийн 128/ШЗ2022/9056
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2023.01.19 Процессын тойм-2
Нэр бүхий нэхэмжлэгч нараас “Х” эрүүл мэндийн төвд Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар нь “Х” эрүүл мэндийн төвийн эмнэлгийн барилгыг шинээр барих зориулалтаар 1238 м.кв газарт, 577 м.кв барилгажих талбайд олгогджээ.
Нэхэмжлэгч нараас архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээ “... тухайн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төлөвлөгдсөн эмнэлгийн барилга нь хажуугийн орон сууцны байртай хэт ойрхон баригдаж байгаа, энэ нь барилгын норм дүрэмд заасан байр хоорондын зайг зөрчсөн, оршин суугчид хэмжиж үзэхэд зай нь 5 метр хүрэхгүй байсан, манай байрны 72 айлын 200 гаруй оршин суугч иргэд ногоон байгууламж, хүүхдийн талбай, салхилах газар байхгүй болж хохирч байгаа ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлажээ.
Харин “Х” эрүүл мэндийн төвийн зүгээс “... нэхэмжлэгч нар 72 айлын 200 гаруй иргэн байгаа гэж ярьж байгаа боловч манай эмнэлгийн хувьд тус эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдэг 258 000 иргэний асуудал яригдаж байна. Энд иргэдийн тооны асуудал ярьж байгаа бол түүнээс илүү тооны өвчтөнүүдийн асуудал байгаа юм. Зориулалтын бус байранд ажиллаж байгаа эмч, сувилагч нар ч байна. Барилгын ажил эхлээд улсын төсвөөс мөнгө гарсан. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа И ХХК-аас 2 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргасан. Барилга дээр 40 гаруй иргэн ажиллаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулиар сул зогсолт үүсэх зэрэг эрсдэлтэй байна ...” гэх агуулгаар нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтийг эсэргүүцсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, шүүгч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ мөн хуульд заасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байгаа эсэхийг шалгадаг бөгөөд ингэхдээ захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол тухайн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлдэггүй.
Дээрх зохицуулалт нь захиргааны эрх зүйд нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж, Захиргааны ерөнхий хуульд бэхэжсэн “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчим” буюу “харьцангуй тэнцвэртэй байх зарчим”-тай холбогдоно.
Тодруулбал, аливаа захиргааны байгууллагын шийдвэр нь эрх олгох, эсхүл эрхийг хязгаарлах тохиолдолд тодорхой зорилготой байх, бодит нөхцөлд тохирсон зохистой хэмжээ хязгаартай байх ёстой бөгөөд энэ зарчмын үүднээс хуулиар хамгаалсан үнэт зүйл, эрх ашгуудын хооронд харилцан өрсөлдсөн шинжтэй зөрчилдөөн үүсвэл шүүх жинлэж, улмаар аль эрх, ашиг сонирхлыг эн тэргүүнд авч үзэж хамгаалах нь зүйтэйг тогтооно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Х” эрүүл мэндийн төв нь улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалах өвчнийг оношлох, эмчлэх, илрүүлэх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий эмнэлгийн байгууллага байх бөгөөд үйл ажиллагаа нь ашиглалтын шаардлага хангахгүй байранд явагдаж байсан тул нурааж, шинээр эмнэлгийн барилга барихаар шийдвэрлэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулиар бэхжүүлсэн иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн агуулгад эмнэлгээс чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах, зориулалтын орчин нөхцөлд оношилгоо шинжилгээнд хамрагдах, хэвтэн эмчлүүлэх зэрэг багтах бөгөөд энэхүү үндсэн эрх нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлоор хязгаарлагдахгүй, түүнчлэн, “Х” эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж тус эмнэлгийн хяналтад хамрагддаг болон дүгнэлт гаргуулах иргэдийн тоо олон бөгөөд цаашид хэрхэн нэмэгдэхийг нарийвчлан тогтоох боломжгүй, энэ агуулгаар эмнэлгийн зориулалт бүхий барилгад олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлснээр нийтийн ашиг сонирхолд илт хохирол учрахаар байна гэж шүүх дүгнэсэн.
Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын гаргасан архитектур, төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч Т.Мөнх-Эрдэнэ
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
4 weeks ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 month ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зөвхөн шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтооно
2025-03-31
-
Захиргааны шийдвэр гаргахдаа олон тооны этгээдэд хандсан сонсох ажиллагааны мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн хүргүүлэх вэ?
2025-03-28
-
Улсын дээд шүүх өмнөх жишгээ өөрчлөв үү? (АМНАТ-ийн жишээ дээр)
2025-03-25
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дамдиндорж Хулан
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Гочоогийн Банзрагч
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-31 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-25 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дорж Чинзориг
2025-03-19 Докторын диссертацидуудаж байна ! -
Judilogy
2025-03-17 Мэдээллийн хуудасдуудаж байна !