Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Зөрчил
3 шийдвэрийн хураангуй байна.
-
2023-03-06 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх“К” ХХК-ийг өөрийн компанийн “MGG пропертиз” гэх олон нийтийн цахим сүлжээнд зар байршуулахдаа (facebook) 2021 оны 09 сарын 27, 2021 оны 10 дугаар сарын 01, 2021 оны 10 сарын 07, 2021 оны 10 сарын 20, 2021 оны 11 сарын 01-ний өдрүүдэд буюу 5 удаа “Орон сууц түрээсэлнэ, хөлслүүлнэ, үнэ 2.200 USD” гэж, түрээсийн төлбөрийг гадаад валют болох америк доллароор зарлан сурталчилсан зөрчил гаргасан гэж 40,000,000 төгрөгөөр торгосон. Гомдол гаргагчаас “... холбогдогчийг буруу тогтоосон, зарыг Б.О тавьсан байхад компанид хариуцлага тооцсон, манай компанийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан, хууль өөрөө тэгш үйлчлэх ёстой, тусгай зөвшөөрөлтэй этгээдийг зөрчил гаргавал сануулъя, зөрчлийг арилгуулъя, арилгахгүй тохиолдолд торгоё гэснээ тусгай зөвшөөрөлгүй этгээдийг торгоно гэж байгаа нь шударга бус” гэж, хариуцагчаас “...орон сууцны түрээсийн төлбөрийг гадаад валютаар илэрхийлж, зар сурталчилгаа явуулсан, гомдол гаргагч компанийн гүйцэтгэх захирал Куперман Харрисаас П.Мөнхжаргалд итгэмжлэл олгосон байсан, Б.О гэдэг хүн компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан тул компани хариуцлага хүлээх ёстой” гэж тус тус маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-02-17 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхДорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас “зөрчил үйлдэхэд ашигласан 2 ширхэг мотоциклийг хураах эсхүл үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авхуулах” хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. С.Г, М.Х нар нь зөвшөөрөлгүйгээр 8 тооны цагаан зээр агнасан зөрчилд 150,000 төгрөгийн торгууль оногдуулж, хохирол, нөхөн төлбөрт 2,700,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.дэлгэрэнгүй
-
2022-04-20 Легал датаШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар “БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийг тээвэрлэхдээ тээврийн үйлчилгээний хөлсийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн” гэх зөрчил тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг үндэслэн, жолооч З.Б-аас 2,000,000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 26,000,000 төгрөгийг хураах шийтгэл оногдуулсан байна.дэлгэрэнгүй
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2023-03-22 Эсээ, нийтлэлдуудаж байна ! -
Ганхуягийн Давааням Гантөмөрийн Уянга
2023-03-21 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Баасангэрэлийн Дашням
2023-03-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баасангэрэлийн Дашням
2023-03-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Доржтовоогийн Бямба-Од, Сайнтөрийн Цэрэндолгор
2023-03-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн А.Алтанзул, Ц.Баянмөнх
2023-03-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2023-03-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Бүрэнбатын Ган-эрдэнэ
2023-03-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Зоригтбаатарын Янжинлхам
2023-03-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүний эрхийн Үндэсний Комисс
2023-03-09 Сэтгүүлдуудаж байна !