Шүүхийн шийдвэрийн хураангуй
Гаргасан газар:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
6 шийдвэрийн хураангуй байна.
-
2023-02-09 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхТөрийн байгууллага шүүхэд хандаж “....газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан Ч нь тус газар ажиллаж байсан Б-г ажлаас үндэслэлгүй чөлөөлснөөс ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг төсвөөс олгосон учир уг хууль бус тушаалын улмаас олгосон олговорыг Ч-гээс гаргуулах” гэжээ.дэлгэрэнгүй
-
2022-11-04 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхЖолооч Г нь өөрийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед автомашины бүхээг дотор байсан эд зүйлд гэнэт гал гарч, хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд автомашин шатах үед түүнтэй ойролцоо зогсож байсан 4 автомашинд галын халалтаас үүдсэн гадна эд ангийн гэмтэл, хохирол учирчээ.дэлгэрэнгүй
-
2022-10-10 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Тулга өөрийн байрыг барьцаалж, ББСБ-аас 25 сая төгрөгийг зээлээд өөрийн найз Сүхээд 20 сая төгрөгийг өгч, өөрөө 5 сая төгрөгийг авчээ. Сүхээ нь Тулгыг зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд батлан даахаар ББСБ-тай батлан даалтын гэрээ байгуулсан байх ба зээлийн төлбөрөөс 2 сарын төлөлт хийж, үүнээс хойш төлбөр төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан байна. ББСБ шүүхэд хандаж Тулгаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 46 сая төгрөг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаанд тавьсан Тулгын байрыг худалдан борлуулахаар нэхэмжлэл гаргасан. Тулга нь “… зээлийн мөнгөнөөс 20 сая төгрөгийг Сүхээ авсан тул төлбөрийг хариуцахгүй, өөрийн байрыг худалдахыг зөвшөөрөхгүй” гэж маргажээдэлгэрэнгүй
-
2022-10-04 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхЗахиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Д” ХХК-ийн “согтууруулах ундаагаар үйлчлэх” тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Захирагчийн ажлын албаны даргын тушаалыг “илт хууль бус акт болох”-ыг тогтоож, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.дэлгэрэнгүй
“Д” ХХК нь Захирагчийн ажлын албаны даргын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. -
2022-09-21 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхСэлэнгэ нь 2016 онд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын хооронд иргэн Одгэрэлээс “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт ашигт малтмалын хайгуулын лицензтэй, хамтран ажиллана” гэж хуурч 24.700.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
2022-08-01 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Солонго нь “ЮТ” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцны үнэ болох 107,648,000 төгрөгийг бүрэн төлсөн, “ЮТ” ХХК нь орон сууцыг мөн оны 3 дугаар улиралд багтаж ашиглалтанд оруулна гэж тохиролцжээ. Гэвч уг барилга нь тохирсон хугацаандаа ашиглалтад ороогүй байна. Иргэн Солонго шүүхэд нэхэмжлэл гаргаж, “ЮТ” ХХК-иас үлдэгдэл мөнгөө, түүнчлэн орон сууцыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүйн улмаас өөрт учирсан хохирол гэж, орон сууцны мөнгийг төлөх гэж өөрөө болон түүний нөхөр банкнаас авсан цалингийн зээлийн хүү, мөн бусдаас орон сууц түрээсэлж төлсөн зардал, алданги нийт 60,724,390 төгрөгийг нэхэмжилжээ.дэлгэрэнгүй
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2023-03-22 Эсээ, нийтлэлдуудаж байна ! -
Ганхуягийн Давааням Гантөмөрийн Уянга
2023-03-21 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Баасангэрэлийн Дашням
2023-03-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баасангэрэлийн Дашням
2023-03-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Доржтовоогийн Бямба-Од, Сайнтөрийн Цэрэндолгор
2023-03-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн А.Алтанзул, Ц.Баянмөнх
2023-03-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2023-03-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Бүрэнбатын Ган-эрдэнэ
2023-03-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Зоригтбаатарын Янжинлхам
2023-03-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүний эрхийн Үндэсний Комисс
2023-03-09 Сэтгүүлдуудаж байна !