Тэнссэн хугацаанд гэмт хэрэг дахин үйлдэж ял шийтгэгдэв
Туршилтаар
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/106
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэлээ.
Сэлэнгэ нь 2016 онд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын хооронд иргэн Одгэрэлээс “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт ашигт малтмалын хайгуулын лицензтэй, хамтран ажиллана” гэж хуурч 24.700.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Сэлэнгийг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, мөн Сэлэнгийн ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан 1 сая төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн. Харин Сэлэнгэ нь тэнссэн хугацаанд залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул Сэлэнгэ аймгийн Эрүүгийн шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн урьдах шийдвэрийг хүчингүй болгож Сэлэнгэд хууль бусаар ашигт малтмал олборлох эрүүгийн хэрэгт нь 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан торгох болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд тодорхой гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй байхаар заасан бөгөөд Сэлэнгийн урьд үйлдсэн хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг нь өршөөлд хамруулахгүй гэмт хэрэгт хамаарч байгаа тул Сэлэнгийн тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзжээ.
Шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://bit.ly/3Bz5cCG
Хураангуйг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Б.Халиун
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP23. Ө.Болортуяа: Маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ
3 days ago

Сюзанн Митчелл: АНУ-д холбооны шүүгчдийг насаар нь томилдог, цалинг нь бууруулдаггүй
6 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 week ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь иргэний шүүхээр тогтоогдсон бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.
2025-07-08
-
П.Батчулуунд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав
2025-07-07
-
Фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь учирсан хохирлыг хариуцан арилгах үндэслэл болохгүй
2025-07-04
-
Энхбат Төгөлдөр
2025-07-04 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-04 Магистрын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-03 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-07-02 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-07-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !