-
2025-06-10 Шүүхийн академи
Шүүгдэгч нь таарамжгүй харьцааны улмаас А-г хэвлийн тус газарт нь нэг удаа өшиглөж биед нь элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2025-06-06 Шүүхийн академи
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11, 16-ны өдрийн тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ө.Б, Ш.Н, Д.Д нарыг нэр дэвшигчээр бүртгэжээ. Нэхэмжлэгч Архангай аймгийн “А” намын зүгээс сонгуульд нэр дэвшигч Д.Д нь “ЭБЦТС” ТӨХК-ийн Архангай аймаг дахь салбарын даргаар, Ш.Н нь “МШ” ТӨХК-ийн Архангай аймаг дахь салбарын захирлаар, Ө.Б нь “МХС” ТӨХК-ийн газрын даргаар тус тус ажилладаг бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль (цаашид “АНСДИТХСтХ” гэх)-ийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасан хуулийн хугацаанаас өмнө ажлаасаа чөлөөлөгдөөгүй байхад Сонгуулийн хорооноос нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль бус гэж маргажээ.
дэлгэрэнгүй
Хариуцагч Сонгуулийн хорооноос АНСДИТХСтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан албан тушаал эрхлээгүй гэж хариу өгсөн тул нэхэмжлэгчийн зүгээс тэгш шударга өрсөлдөх болон эрх зүйн ижил гараанаас өрсөлдөх боломжоор хангаагүй Сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. -
2025-05-28 Шүүхийн академи
Шүүгдэгч нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед “Т” ХХК-ний тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Ч-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2025-05-15 Шүүхийн академи
Гомдол гаргагч аж ахуйн нэгж нь электрон тамхи, түүний цэнэглэгч шингэнийг худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг ба өөрсдийн цахим хуудаст “ухаалаг электрон тамхины дэлгүүр”, “шинэ технологи” гэх байдлаар дэлгүүрийн үйл ажиллагааг тодорхойлж, “зах зээлд тэргүүлэгч электрон тамхи, цэнэглэгч шингэн, дагалдах хэрэгслийг бид танд санал болгож байна” хэмээн электрон тамхины зураг, шингэний хэмжээ, үнэ зэргийг бүтээгдэхүүний жагсаалтаас тусдаа хэсэгт цэс болгон нийтэлжээ.
дэлгэрэнгүй
Вена хотын захиргаанаас тус явдлыг олон нийтэд нээлттэй байдлаар электрон тамхи, цэнэглэгч шингэний талаар сурталчилж, тамхины сурталчилгааны хориг буюу Тамхидалт болон тамхины хяналтын тухай хууль 1995 (гер. Tabak- und Nichtraucherinnen- bzw. Nichtraucherschutzgesetz)-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчид 1750 еврогийн торгууль оногдуулсан байна.
Дээрх шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд хандахдаа: өөрийн цахим хуудаст бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн зар сурталчилгааны үйл ажиллагаа явуулаагүй, хэрэглэгчдэд “ирж авах” нөхцөлтэйгөөр өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулсан, мөн уг цахим дэлгүүр нь хуульд заасан хориглолтод үл хамаарах буюу тамхины төрөлжсөн худалдаа эрхэлдэг дэлгүүр болох ба цахим хуудаст зөвхөн бүртгэл үүсгэсэн хэрэглэгчдэд чиглэсэн мэдээлэл нийтэлсэн хэмээн маргажээ. -
2025-05-12 Шүүхийн академи
Шүүгдэгч Э нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариаг Энэтхэг Улсаас худалдан авч, гар тээшиндээ хадгалан Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр 2017 оны 01 болон 04 дүгээр саруудад Монгол Улсын хилээр нэвтрүүлж импортолсон. Уг тариаг шүүгдэгч өөрийн 100%-ийн хувьцааг нь эзэмшдэг А ХХК-ийн нэрийн өмнөөс 2017 оны 09 болон 10 дугаар саруудад эмнэлгүүдэд худалдан түгээсэн гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2025-05-08 Шүүхийн академи
Мэдээлэл гаргагчийн тайлбар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг, 73.4 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар мэдээлэл гаргасан ба мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “... 31.1.2 ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянуулахаар мэдээллийн шаардлагын хэмжээг ихэсгэжээ.
дэлгэрэнгүй
Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд гаргасан тайлбартаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж, түүний дотор шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх талаарх зохицуулалт нь төлбөр авагчийн эрх ашигт нийцсэн байхаас гадна төлбөр төлөгчийн эрхийг мөн хамгаалах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ба тус итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд гаргасан тайлбартаа “хэрэв Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр буцаасан гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгүүлэхээр хэдэн ч удаа дахин ирүүлж болохоор зохицуулалтыг өөрчилбөл төлбөр авагчид хэт давуу байдлыг бий болгож, төлбөр төлөгчийн эрхийг зөрчихөд хүргэнэ. ..." гэжээ. -
2025-05-01 Шүүхийн академи
Нэхэмжлэгч “М” ХК нь “К” ХХК-тай 2012.08.22-ны өдөр 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл” байгуулжээ. 2013.09.11-ний өдрийн №3019-2013/103 тоот цалингийн зээлийн гэрээний зээлдэгч нь “Э” ХК-д гагнуурчнаар ажиллаж байгаад 2014.05.27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж үндсэн зээлийн үлдэгдэл болох 9,498,282 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй удааснаар даатгалын тохиолдол үүссэн байна. СБДИХАШШ-ийн 2017.06.15-ны өдрийн 181/ШШ2017/01761 дүгээр шийдвэрээр хариуцагчийн зээлийн гэрээний үлдэгдэл 9,498,282 төгрөг, алданги 4,749,151 төгрөг, нийт 14,247,423 төгрөгийг “М” ХК нь “К” ХХК-д олгосон тул зээлдэгчээс уг төлбөрийг төлүүлэхээр шаардлага гаргасан бөгөөд хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
дэлгэрэнгүй -
2025-04-24 Шүүхийн академи
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-74 дүгээр тушаалаар зудад нэрвэгдсэн зээлдэгч иргэдэд үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй байдал, Ковид-19 цар тахлаас үүдэн улсын нийгэм эдийн засагт үзүүлсэн сөрөг үр дагаврыг бууруулах, санхүүгийн тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор зээлдэгч иргэдэд үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан, 2017, 2018, 2021, 2022 онуудад хамаарах иргэдийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
дэлгэрэнгүй
Нэхэмжлэгч нь ББСБ-ын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд дээрх хэм хэмжээний актыг “Монголбанкинд өөрийн санаачилгаар зээлийн мэдээллийн санг өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй, тохируулга хийх эрхгүй, зээлийн мэдээлэл үнэн зөв тусгагдсан байх ёстой, ... өмнөх зээлээ яаж төлж байсныг мэдэж байж зээл олгох эсэхээ шийднэ” гэж маргажээ. Харин хариуцагчаас “Монголбанк хууль, гэрээний дагуу бүрдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан иргэн, хуулийн этгээдийн зээлийн мэдээллийг боловсруулж, түүнээс эцсийн бүтээгдэхүүн гаргах эрхтэй ... иргэд, хуулийн этгээдэд эерэг нөлөөлөл бүхий шийдвэр болсон, Ковид-19 цар тахлын дараах Монгол улсын эдийн засгийн сэргэлтийг дэмжих үүднээс тушаал гаргасан” гэж тус тус маргадаг. -
2025-04-04 Шүүхийн академи
Нэхэмжлэгч С нь хариуцагч Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бол хариуцагч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг “...Чингэлтэй дүүрэг,...9 тоот...” бүртгэлийн дугаартай орон сууц, “Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон...”-д байрлах бүртгэлийн дугаартай орон сууцууд болон Тоёота кровн маркийн ... улсын дугаартай автомашиныг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. Тодруулбал, хариуцагч Б нь “...Чингэлтэй дүүрэг, ... 9 тоот ... дугаарт бүртгэлтэй орон сууцыг зээлээр авсан ч , мөнгөө төлж чадаагүй учраас зараад ахдаа зээлсэн мөнгөө өгсөн, түүнчлэн Баянгол дүүрэг, ... 60 тоот орон сууц нь бидний хамтран амьдрахаас өмнө бий болсон миний хуваарьт эд хөрөнгө, харин автомашин нь явдаггүй эвдэрсэн болохоор задлаад зарсан...” гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан байна.
дэлгэрэнгүй -
2025-02-18 Шүүхийн академи
Х.С нь О.Х-д холбогдуулан 10.530.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...Би өөрийн охин С.Н-ийн дансанд 68.000.000 төгрөг байршуулж, уг мөнгөөр барилгын материал цуглуулах гэж байсан. Гэтэл 2023.04.19-ний өдөр 13 настай хүү С.Т миний утсыг ашиглаж С.Н-ийн данснаас 58.885.500 төгрөгийг цахим тоглоом ажиллуулдаг гэх хүмүүс рүү шилжүүлсэн байсан. Цагдаагийн байгууллагад тэр даруй мэдэгдсэн боловч прокуророос гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. С.Т нь 13 настай буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд бөгөөд түүний 49.881.105 төгрөгөөр цахим тоглоом худалдан авсан хэлцэл нь хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэлд хамаарахгүй. Миний бие С.Т-ийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд мөнгөний эзэн тул О.Х-д шилжүүлсэн 10.530.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүхэд гаргажээ.
дэлгэрэнгүй -
2025-03-11 Шүүхийн академи
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нь дээрх шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, харин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.
дэлгэрэнгүй -
2025-02-22 Шүүхийн академи
Нэхэмжлэгчээс хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдуулан бага насны бүтэн өнчин Т.Т-ийн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч Т, Х нарын 2018.03.02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018.04.13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019.02.28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээний үндсэн зээл, түүнд бодогдсон хүүгийн нийлбэр болох 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
дэлгэрэнгүй -
2025-02-19 Шүүхийн академи
Нэхэмжлэгч А, Б нар нь хариуцагч Ц-д холбогдуулан түрээсийн байрны засан сайжруулалтын зардалд 16,066,571 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “... Ц-тэй 2021.01.07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж *** хаягт байрлах талбайг түрээсэлсэн. 2021.02.05-ны өдөр түрээсийн байрны засвар дуусаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байтал Ц түрээсийн төлбөр хэсэгчлэн төлөх боломж олголгүй 2021 оны 12 сараас түрээсийн байрнаас гарахыг шаардсан. Түрээсийн байр анх засваргүй, өрөө тасалгаагүй байсныг 5 өрөөтэй, тохижилт сайтай болгон засварласан” гэж тайлбарласан. Хариуцагчаас үүнийг эс зөвшөөрч “... Түрээсийн гэрээнд “Түрээслэгч нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулан хийгдсэн нэмэлт тохижилт сайжруулалтын аливаа ажлаа өөрсдийн зардлаар хийх бөгөөд эдгээр бараа материалын үнэ ажлын хөлсийг түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй” гэж, мөн “Түрээслэгч нь түрээсийн хугацаа дууссан болон түрээсийн гэрээг цуцалмагц өөрсдийн үйл ажиллагаанд зориулан өөрчилсөн түрээсийн байрны эд хөрөнгийг анх байсны дагуу хүлээлцэж, үүнтэй холбогдон гарсан зардлыг өөрсдөө хариуцан түрээсийн төлбөрт суутгаж тооцохгүй, мөн түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй” хэмээн заасан.” гэж тус тус маргажээ.
дэлгэрэнгүй -
2025-02-17 Шүүхийн академи
Нэхэмжлэгч нь 2006 онд гарааш худалдан авчээ. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны шийдвэрээр “нэхэмжлэгчийн эзэмшлийн 13 м.кв талбай бүхий гараашны газарт газар эзэмших захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах тухай” шаардлагыг хангасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны магадлалаар хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болжээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2012 онд Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид дээр дурдсан 13 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрхийг олгож, улсын бүртгэлийн байгууллага гараашийг 2012 онд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ. Газар эзэмших эрхийн хугацаа 2017 онд дуусгавар болох үед Нийслэлийн Засаг дарга холбогдох захирамжаар нэхэмжлэгчийн дээрх газрын эзэмших эрхийг 15 жил байхаар сунган, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин олгосон байна.
Гэвч Нийслэлийн Засаг дарга 2022 оны захирамжаараа “нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх” байршлуудыг хавсралтаар баталсан ба уг захирамжид нэхэмжлэгчийн гараашны газар багтжээ.Иймд нэхэмжлэгчээс “... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хууль ёсны зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан, газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, эрх бүхий байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй гараашны газрыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэж, хариуцагчаас “ ... иргэний газар эзэмших эрх дуусгавар болоход иргэн уг газрыг чөлөөлөх үүрэгтэй, маргаан бүхий захирамж үндэслэл бүхий захиргааны акт болно” хэмээн тус тус маргажээ.
дэлгэрэнгүй -
2025-02-14 Шүүхийн академи
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж улмаар өөрийн жолоодож байсан тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан 4 настай төрсөн охиныхоо эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
4 hours from now

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
1 day ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
1 week ago
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !