-
2024-11-19 Шүүхийн академи
Шүүгдэгч нь уул уурхайн компанид харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа хууль бусаар гар аргаар алт олборлогч иргэд уурхай руу дайрах үед хийн гар буугаар буудан, улмаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-18 Шүүхийн академи
Шүүгдэгч нь хохирогчтой урт хугацааны туршид өмчийн маргаантай явж ирсэн хадуурын аппаратны иж бүрдэл хэсгийг нь салгаж, хадлангийн талбайгаас дур мэдэн авч явсан хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-14 Шүүхийн академи
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг, “Хүрэн хад” гэх газарт хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
дэлгэрэнгүй -
2024-11-13 Шүүхийн академи
Шүүгдэгч нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны орой 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баянголын 17 дугаар гудамжинд хохирогчийн эзэмшлийн “Тоёота Приус 30” маркийн ... улсын дугаартай автомашины салхины шилийг хагалж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-12 Шүүхийн академи
Шүүгдэгч нь ... Их Сургуулийн багш мэргэжлийн бакалавр зэрэгтэй гэх боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2011 онд дунд сургуулийн багшаар томилогдон, 11 жил ажиллах хугацаанд хэрэглэсэн байна.
дэлгэрэнгүй -
2024-11-11 Шүүхийн академи
А.А нь 2020 оны 05 дугаар сард Ковид-19-ийн цар тахлын улмаас ажил олгогчийн заавраар гэрээсээ ажиллаж байсан. Ажлын цагаар түүний компьютерын тэжээлийн утас салж, утсыг авах гэж тонгойх зуур ширээн доор тоглож байсан хүүгийнхээ босохтой нь зэрэгцэн хүүгийн толгойг эрүүгээрээ мөргөж А.А шүдээ гэмтээсэн байна. Нийгмийн даатгалын Ерөнхий газраас А.А-ийн шүдний гэмтлийг “үйлдвэрийн осол” гэж тогтоон шүдний эмчилгээний зардлыг нөхөн олгохоор шийдвэрлэжээ.
дэлгэрэнгүй
Нийгмийн даатгалын асуудал хариуцсан олон нийтийн төлөөлөгч уг шийдвэрийг эсэргүүцэн Стокгольм хотын Захиргааны хэрийн шүүхэд гомдол гаргасан боловч шүүхээс А.А-г Засгийн газрын зөвлөмж, ажил олгогчийн зааварчилгааны дагуу гэрээсээ ажиллаж байсан тул гэрийг ажлын байр гэж үзэж, ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэмтэл авсан тул ажил, осол хоёрын хооронд шалтгаант холбоо байсан гэж тайлбарласан. Иймд А.А нь шүдний эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж үзэж, гомдлыг хангахаас татгалзсан.
Олон нийтийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хөдөлмөрийн ослын даатгалаас эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэхэд ажил болон ослын хооронд шууд, бодитой шалтгаант холбоо байх шаардлагатай гэж үзэн Стокгольм хотын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан боловч шүүхээс давж заалдах гомдлыг мөн хангахаас татгалзаж, гэмтлийг ажил үүргээс шалтгаалсан үйлдвэрийн осол гэж дүгнэсэн байна. -
2024-11-07 Шүүхийн академи
Прокурорын газраас шүүгдэгчийг хохирогч А-г гадаа явж байхад нь “утсаар чинь ганц фейсбүүк орчхоод өгье, утасгүй болчихлоо” гэж хуурч, түүний эзэмшлийн “IPhone 12 Pro max” загварын гар утсыг өөртөө авч, А-д дэлгүүрээс пиво авч өгөн хамтдаа сандал дээр суух зэргээр төөрөгдөлд оруулан гар утсыг залилан мэхлэн авч 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн түүнийг иргэн А-тай хамт сууж байгаад, А нь цэцэрлэгийн хашаанд байсан хүмүүстэй маргалдан цааш явахдаа өөрийн санаачилгаар шүүгдэгчид савхин куртик, тортой углааш зэргийг түр харж байхыг захиж үлдээгээд явсан хойгуур нь 499,800 төгрөгийн эд зүйлийг авч яван бусдад зарж борлуулан, завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хоёр гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
дэлгэрэнгүй -
2024-11-05 Шүүхийн академи
Нийслэлийн Засаг дарга 2016 оны 3 сарын 25-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд 5 жилийн хугацаатай орон сууц, үйлчилгээний зориулалттай газар эзэмшүүлжээ. Газар эзэмших эрхийн хугацаа 2021 оны 3 сарын 25-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс үргэлжлүүлэн газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй байна.
дэлгэрэнгүй
Гэтэл татварын албанаас 2022, 2023 оны газар эзэмшсэний төлбөрийг төлүүлэхээр төлбөрийн нэхэмжлэлийг хүргүүлжээ. Харин нэхэмжлэгч хуулийн этгээд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газрын төлбөрийн нэхэмжлэлийг буцаан авах тухай хүсэлт гаргасан боловч “Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гараагүй байх тул газрын төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болно” гэх хариуг өгчээ. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс газрын эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй хэмээн маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. -
2024-10-24 Шүүхийн академи
Чөлөөт бүсээс хувийн хэрэглээний зориулалтаар бус худалдан борлуулах, ашиг олох зорилгоор архи, тамхины зүйлийг оруулж ирж байгааг зохицуулахаар Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350, А/351 дүгээр тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн улсын хилээр нэвтрүүлэх журам”, “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-д тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх тушаалын дагуу хилээр байнга орж, гардаг эсэхээс үл хамааран зорчигч бүр хувийн хэрэглээний архи, тамхийг хилээр нэвтрүүлэхдээ татвар төлөх үр дагавар үүссэн нь захиргааны хэм хэмжээний акт гарсан зорилгодоо нийцээгүй гэж маргасан.
дэлгэрэнгүй
Тодруулбал, нэр бүхий 12 компаниас дээрх нэмэлт, өөрчлөлтийн улмаас нэхэмжлэгч аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, алдагдалтай ажиллахад хүрсэн нь нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Хуулийн хэм хэмжээг давсан зохицуулалт бий болгож, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон хэм хэмжээ тогтоосон хэмээн маргасан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хянан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэв. -
2024-10-17 Шүүхийн академи
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай 185 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх замаар ашиг олдог. Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс тус 185 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөд 2016-2020 оны хооронд 6,910,369,842.56 төгрөгийн албан татвар ногдуулсан ба нэхэмжлэгчээс холбогдох татварыг төлсөн. Гэвч УИХ-аас Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль (2000 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад2 2021 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, үл хөдлөх эд хөрөнгийн тоо заагаагүй байсныг зөвхөн тодорхой тооны орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр хуульчилсан.
дэлгэрэнгүй
Үүний дагуу нэхэмжлэгч хуулийн этгээд хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2016-2020 оны хооронд ногдуулсан татварыг хууль бус гэж үзэж, мөн онд төлсөн татварын дүнгээр ирээдүйд төлөх татвараас суутган тооцуулах, алдангийг буцаан олгуулах, 185 үл хөдлөх эд хөрөнгийг татвараас чөлөөлөгдөх эд хөрөнгө мөн болохыг тогтоолгохоор маргасан. -
2024-10-10 Шүүхийн академи
Нэхэмжлэгч нь Зуучлалын байгууллагатай Австрали Улсад суралцуулах гэрээ байгуулж, тус улсад хэлний бэлтгэлд 1 жилийн хугацаатай суралцуулах, зөвлөх үйлчилгээний төлбөрт 20,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Харин Австрали Улсын Дотоод хэргийн яам оюутны виз олгохоос татгалзсан хариу өгсний улмаас нэхэмжлэгч хохирсон гэж үзэн учирсан хохиролд 24,163,729 төгрөгийг Зуучлалын байгууллагаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч талаас суралцагч хуурамч материал бүрдүүлэн өгснөөс болж визээ авч чадаагүй тул Зуучлалын гэрээнд зааснаар бид зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцаан олгох боломжгүй гэж тус тус маргасан.
дэлгэрэнгүй -
2024-10-08 Шүүхийн академи
Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүр, бар, караоке, дэн буудлын үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн ebarimt.mn цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх нэр, нууц үгийг олж аван, хууль бусаар нэвтэрч 27.670.580 төгрөгийн борлуулалтын дүн бүхий 41 ширхэг баримтыг хуурамчаар нэмж оруулан хуулийн этгээдэд 2.767.058 төгрөгийн татварын өр үүсгэж, 553.430 төгрөгийн буцаан олголтыг өөрийн дансаар дамжуулан авчээ.
дэлгэрэнгүй -
2024-10-04 Шүүхийн академи
Ц.Д нь Х.Г-тай маргалдаж, улмаар түүний хэвлий хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөх үйлдлээр нойр булчирхайн урагдал, задрал, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан;
Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б-ын нүүрэн тус газарт нь шалтгаангүйгээр хоёр удаа өшиглөж 4 дүгээр шүдний хүзүүний хугарал, доод уруулын дотор салстын язрал, цус хуралт, баруун өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогдсон.
дэлгэрэнгүй -
2024-09-27 Шүүхийн академи
Шүүгдэгчид нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, ховор ургамлын жагсаалтад багтсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-09-27 Шүүхийн академи
Шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас салсан эхнэртэйгээ аливаа арга, хэрэгслээр харилцаа, холбоо тогтоохыг шүүхээс хориглосон байна. Шүүгдэгч өөрийн фейсбүүк хуудсанд нийтлэл оруулахдаа салсан эхнэрийгээ “таг” хийжээ.
дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
4 weeks ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 month ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зөвхөн шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтооно
2025-03-31
-
Захиргааны шийдвэр гаргахдаа олон тооны этгээдэд хандсан сонсох ажиллагааны мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн хүргүүлэх вэ?
2025-03-28
-
Улсын дээд шүүх өмнөх жишгээ өөрчлөв үү? (АМНАТ-ийн жишээ дээр)
2025-03-25
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дамдиндорж Хулан
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Гочоогийн Банзрагч
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-31 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-25 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дорж Чинзориг
2025-03-19 Докторын диссертацидуудаж байна ! -
Judilogy
2025-03-17 Мэдээллийн хуудасдуудаж байна !