Худал мэдүүлэг өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2024/ХШТ/66
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04:02 цагт гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа М.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс: шүүгдэгчийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
2. Давж заалдах шатны шүүхээс: анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн хэмээн үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “мөрдөгч нь шүүгдэгчээс шөнийн цагаар мэдүүлэг авахдаа шаардлага хангасан өрөөнд аваагүй бөгөөд шүүгдэгчийг согтуу, өөрийн үйлдлийг ойлгож, мэдэх чадваргүй үед нь мэдүүлэг авч, өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг нотлох баримт болгож байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
4. Гомдлын дагуу хяналтын шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд “хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учрах бодит аюулыг хойшлуулшгүй тохиолдол гэх бөгөөд тухайн тохиолдолд гэрчээс шөнийн цагаар мэдүүлэг авахыг хуулиар хориглоогүй болно. (34)2 Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн боловч хэвийн байдалтай биеэ авч явсан болохыг гэрчлэн мэдүүлсэн байх тул согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй байдалтай гэрчийн мэдүүлэг өгсөн гэх гомдол үндэслэл муутай байна. (36) Түүнчлэн мэдүүлсэн нотлох баримт гаргах эрх бүхий этгээд худал мэдүүлсэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.(29) Шүүгдэгч нь “М.Г-г гэмт хэрэг үйлдсэн” талаар мэдүүлсэн атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад “... би хүнд зодуулсан асуудал байхгүй, ...ийм зүйл болоогүй, согтуу үедээ өөрөө л гэмтэл авсан ...” гэж мэдүүлсэн бөгөөд М.Г нь тухайн хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийг “... бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлж гүтгэсэн ...” гэм буруутай болохыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна” (31) (32) хэмээн дүгнэж шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !