Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Газрын эрх зүй
4 шийдвэрийн хураангуй байна.
-
2023-01-27 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхА нь нэгэн дүүргийн Газрын албанд холбогдуулан албадан чөлөөлсөн газрын эзэмших эрхийг олон жилийн өмнө хүнээс худалдаж авсан, хэдийгээр миний бие тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй автогаражийн зориулалтаар ашиглаж байсан боловч дүүргийн Газрын албатай газар ашиглах тухай гэрээ байгуулж, холбогдох төлбөрийг жил бүр төлж байхад төрийн захиргааны байгууллагаас гэнэт газар чөлөөлөх шийдвэр гарч, миний автогаражийг буулгасан тул нөхөн төлбөрт 10,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.дэлгэрэнгүй
-
2022-12-15 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхИргэн Ундрах газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч нийслэлийн Засаг дарга түүний гомдлыг шийдвэрлээгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүх “... гомдлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсан нь буруу” гэх агуулгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.дэлгэрэнгүй
-
2022-11-23 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхБайгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалаар Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Зайсангийн аманд 0.44 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар И ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, гэрчилгээг олгож, газар ашиглах гурвалсан гэрээг тус компани болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай 5 жилийн хугацаатай байгуулсан байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгээр Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар олгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.дэлгэрэнгүй
-
2022-10-09 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхИргэн Энх нь газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй буюу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдаагүй байршилд газар олгогдсон, түүнчлэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар газар эзэмших эрх үүсээгүй байх тул иргэн Энхийн газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй гэж шүүх үзжээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP2. Б.Баялагмаа - Иргэний хэрэг үүсгэх ажиллагаа дахь шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт /нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамжийн жишээн дээр/
4 days ago

#Шинэ товчоон №31 – Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль
1 week ago

S2EP1- А.Түвшинтөгс:Монгол Улсад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж буй шүүхийн практик
1 week ago
-
Батсайханы Наранцэцэг, Нээлттэй Нийгэм Форум, Бэгзжавын Уянга, Энхбаатарын Энхцэцэг Баяраагийн Баялагмаа
2023-01-23 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Алгаагийн Түвшинтулга Ганхуягийн Цэрэндэжид
2023-01-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ Болдын Амарбаясгалан
2023-01-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алгаагийн Түвшинтулга Б.Батбаяр
2023-01-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алгаагийн Түвшинтулга
2023-01-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алгаагийн Түвшинтулга
2023-01-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алгаагийн Түвшинтулга
2023-01-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН
2023-01-21 Гарын авлага, аргачлалдуудаж байна ! -
Алгаагийн Түвшинтулга
2023-01-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алгаагийн Түвшинтулга Ганхуягийн Цэрэндэжид
2023-01-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !