Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь тухайн зөвшөөрөлд заасан хайгуулын талбайг эзэмших эрхийг үүсгэхгүй
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2024/00160
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 06 сарын 25-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, дүгнэлтийн хэсгийг өөрчлөн шийдвэрлэсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс “...Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.12 болон 92 дугаар зүйлийн 92.13-д заасан зөвшөөрлийн үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн заалттай нийцсэн ба хариуцагч “З” ХХК нь хууль ёсоор газар өмчилж, эзэмшиж буй мэтээр тайлбарлаж, газрыг ашиглаагүй гэсэн тайлбар гаргасан нь ... Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, ...мөн “З” ХХК-ийг хууль ёсны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчилсөн гэх боловч энэ талаарх нотлох баримт ирүүлээгүй4 гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. (9)5
2. Давж заалдах шатны шүүхээс “...газар өмчлөх, эзэмшиж, ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосноор үүснэ, ... нэхэмжлэгч “М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх ба ... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч тал Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх болон Иргэний хуулийн 89, 92-т заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байна” гэсэн дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (10)
3. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатанд гаргасан гомдолдоо “хариуцагч компани нь БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд мөртөө Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.86, 6 дугаар зүйлийн 6.37, 44 дүгээр зүйлийн 44.18 болох заалтуудыг бүхэлд нь зөрчсөн болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж нэхэмжлэгчийн хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй талбайд газар ашиглах эрхийн гэрчилгээ, ямар нэг зөвшөөрөлгүйгээр жонш баяжуулах үйлдвэр барьж, баяжуулах үйл ажиллагаа явуулж байгаа, худалдаж ашиг олж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” талаар дурджээ. (4.2)
4. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.29-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх ба давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв боловч ийнхүү шийдвэрлэх болсон үндэслэлийг залруулж, дүгнэлт өгөх нь зүйтэй хэмээн үзэж, хоёр шатны шүүх маргааны зүйлийн талаар зөрүүтэй дүгнэсэн хэмээсэн. (14), (15)
5. Шүүх нэхэмжлэгч “М” ХХК-д Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 болон 106.2, 92 дугаар зүйлийн 92.1-т заасан шаардах эрх бий болоогүй гэж үзсэн.
Учир нь Газрын тухай хуульд заасан “газар эзэмших эрх” нь Иргэний хуулийн 11 дүгээр бүлэгт зохицуулсан “эзэмшил” гэх ойлголтоос ялгаатай бөгөөд Газрын тухай хуулийн дагуу төрийн нийтийн өмчийн газрыг эзэмших гэрчилгээ авсан нь тухайн газрыг тус хуулиар заасан зориулалтаар хэрэглэх эд юмсын бие даасан хязгаарлагдмал эрхийг бий болгосон хэлбэр юм. Иргэний хуулиар эд юмсын хэд хэдэн хязгаарлагдмал эрх бий болгосны зэрэгцээ бусад хуулиар энэ төрлийн хязгаарлагдмал эрхийг үүсгэж болохыг зөвшөөрсөн байдаг. Иймд Газрын тухай хуулийн “газар эзэмших эрх” нь Иргэний хуулийн 11 дүгээр бүлэгт зохицуулж байгаа “эзэмшил” гэх ойлголттой давхцахгүй, харин хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгийн хэд хэдэн хязгаарлагдмал эрх, гэрээний үндсэн дээр үүсдэг цогц эрхүүдийн нэгэн адил “эзэмшил” гэх фактыг өөртөө багтаасан ойлголт мөн хэмээн тайлбарласан. (17)
6. Мөн Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу олж авсан хайгуулын тусгай зөвшөөрөл нь тухайн зөвшөөрөлд заасан хайгуулын талбайг эзэмших эрхийг үүсгэхгүй. Энэ нь хайгуулын ба ашиглалтын үйл ажиллагааны ялгаа, онцлогтой холбоотой буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийн явцад заасан талбайн холбогдох хэсгийг эзэмшихгүйгээр ашиглах боломжгүй бол хайгуулын тусгай зөвшөөрлийн явцад хайгуулын талбайг бүхэлд нь тусгай зөвшөөрөл эзэмшигч эзэмшинэ гэж үзэх нь үндэслэлгүй. Харин зайлшгүй шаардлагын улмаас талбайн аль нэг хэсэгт тоног төхөөрөмж байрлуулах, цооног гаргах гэх мэт үйлдэл, үйл ажиллагаа явуулах шаардлагатай бол талбайн тухайн хэсэгт түр хугацаагаар “эзэмшил” үүсгэх шаардлага гарахыг үгүйсгэхгүй хэдий ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй хэмээжээ. (18)
7. Нөгөө талаас зохигч талууд нь давхцал бүхий нэг байршилд өөр өөр эрхийг хэрэгжүүлж байгаагийн хувьд Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх сервитут, түүнтэй адилтгах эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжтой эсэхийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхтэй холбон тайлбарлах боломжтой боловч нэхэмжлэгчийн судалгааны ажилд саад учруулж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна. (20)
8. Иймд, Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж нэмж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй шийдвэрлэжээ.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Иргэний хууль (2002)-ийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан бол”
[3] Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.”
[4] Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2018)-ийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан баримтуудыг шүүхэд ирүүлээгүй.
[5] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
[6] Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу ... гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” гэж,
[7] Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “... гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, ... тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж,
[8] Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9-д “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд газар ашиглуулсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ" гэжээ.
[9] Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.”
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !