Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх Захиргааны хэргийн танхим
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025.06.09 001/ХТ2025/0058
Тоймын дугаар, огноо: №58 /ЗХТ-25/ 2025.06.27
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Нэхэмжлэгч “Эйкүсора” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумд нийт 2250 га талбай бүхий уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тус сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/138 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн дээрх тусгай зөвшөөрөл бүхий “уурхайн талбайн” хэмжээгээр газрыг эзэмшүүлж шийдвэрлэжээ. Улмаар Дорноговь аймгийн Татварын газраас газрын төлбөрийг “уурхайн талбайн” хэмжээгээр ногдуулж, маргаан бүхий 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “Өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэрийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Нэхэмжлэгч газрын маргаантай улмаас газрыг ашиглаагүй гэх үндэслэлээр газрын төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж маргасан.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан эсхүл явуулаагүй байхаас үл хамааран улсын бүртгэлд газар ашиглах эрх нь бүртгэгдсэн өдрөөс газрын төлбөр төлөх үүрэгтэй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхийн шийдэл:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” гэж, 4.1.19-д “уурхайн эдэлбэр гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг” гэж, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006) хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т сумын Засаг даргын бүрэн эрхийг “эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно” гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “уурхайн эдэлбэр” газрын хэмжээгээр газар ашиглах эрхтэй бөгөөд харин Засаг дарга тухайн “уурхайн эдэлбэр” газрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох чиг үүргийг хэрэгжүүлнэ. Иймд газрын төлбөрийг дээрх хууль тогтоомжид заасан журмын дагуу олгогдсон “уурхайн эдэлбэр” газрын хэмжээгээр ногдуулж, төлөхөөр байна.
2. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ХТ-11 тогтоол нь уурхайн талбай болон уурхайн эдэлбэрийг ялгаатай ойлголт болохыг тэмдэглэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр газар олгож, гэрээг байгуулах үүрэгтэй бөгөөд уурхайн талбайн хэмжээгээр олгогдсон газрын төлбөрийг төлөхийг мэдэгдсэн нь хууль бус гэж хууль хэрэглээний хувьд дүгнэсэн.
3. Ийнхүү “уурхайн эдэлбэр” газрын хэмжээгээр газрын төлбөрийг ногдуулах учиртай ч уурхайн талбайн хэмжээгээр газар эзэмшүүлсэн, мөн уурхайн эдэлбэр газрын хэмжээг тодорхойлоогүй байх тул энэхүү үйл ажиллаагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
2 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !