Газрын дуудлага худалдааны зарыг газрын биржийн цахим системээр заавал мэдээлэх үүрэгтэй
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Захиргааны хэргийн танхим 2024.12.23-ны өдрийн 001/ХТ2025/0002 дугаар тогтоол
Тоймын дугаар, огноо: №54 /ЗХТ-22/ 2024.01.06
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Хариуцагч Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулж гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны зарыг өөрийн Тамгын газрын Фэйсбүүк хаяг болон мэдээллийн самбарт байршуулсан байна. Улмаар тухайн дуудлага худалдаанд оролцож чадаагүй нэхэмжлэгчийн зүгээс Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 7.1.3-т заасан газрын биржийн цахим системээр дуудлага худалдааны зарыг мэдээлээгүй, дуудлага худалдааны зарыг зохих журмын дагуу мэдээлэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан, Фэйсбүүк хаягт байршуулсан гэх дуудлага худалдааны зар нь хожим өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр дуудлага худалдаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргасан.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь дуудлага худалдааг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ тайлбарлаагүй, гуравдагч этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн зэргээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхийн шийдэл:
1. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 7.1.1-т олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, 7.1.2-т аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, чөлөөт бүсийн захирагчийн албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар, 7.1.3-т Газрын биржийн цахим системээр гэж тус тус заасны дагуу дуудлага худалдааны зарыг дээрх 3 хэлбэрээр нийтэд мэдээлэх шаардлагатай.
2. Хариуцагч Засаг дарга нь дуудлага худалдааны зарыг газрын биржийн цахим системээр мэдээлэх журмыг зөрчиж, улмаар дуудлага худалдаанд зайлшгүй баримтлах нээлттэй ил тод байх, тэгш шударга оролцоог хангах зарчимд нийцээгүй, нэг үгээр хэлбэл хэлбэрийн төдий дуудлага худалдаа зохион байгуулсныг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа гэж үзэхгүй тул гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлсэн нь илт хууль бус захиргааны акт болно.
3. Нэхэмжлэгч нэгэнт дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй гэж маргаж буй тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь буруу. Учир нь, энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш...” гэх нөхцөлийг тогтоох боломжгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхийг зүй бусаар хязгаарлахаар байгааг анхаарах нь зүйтэй.
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !