Тэмээ буруутай юу?
Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх Иргэний хэргийн танхим
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025-04-08 №001/ХТ2025/00073 дугаар тогтоол
Тоймын дугаар, огноо: №50 /ИХТ-18/, 2025.06.18
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг Э жолоодон хот хоорондын замд явж байхад засмал зам дээр тэмээ гэнэт гарч ирснээр автомашиныг зогсоож амжилгүй тэмээг мөргөж, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Тэмээний өмчлөгч буюу хариуцагч Х-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зааснаар торгох шийтгэл оногдуулж, шийдвэр хүчин төгөлдөр болсон тул тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 33,143,400 төгрөгийг Х-с гаргуулна...” гэж тайлбарласан.
Хариуцагч Х: “...тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасныг зөрчиж зам тээврийн осол гарган манай хээлтэй ингэн тэмээг дайрч хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Монголчууд бид хэдэн зуун жилээр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, аж амьдралаа залгуулж ирсэн уламжлалтай...” гэж маргажээ.
Анхан шатны шүүх “...хариуцагч Х-ийн тэмээгээ хариулгагүй байлгасан эс үйлдэхүйгээс хохирол учирсан нь хариуцлага хүлээх шалтгаант холбоонд хамаарах боловч малаа хариулгагүй байлгасан эс үйлдэхүйгээс тээврийн хэрэгсэлд хохирол учраагүй буюу эс үйлдэхүй, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоогүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.3-т хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэж зааснаар хариуцагч Х нь тэмээний өмчлөгчийн хувиар энэ дүрмийг зөрчсөн байх хэдий ч уг осол гарахад нөлөөлсөн бусад хүчин зүйлсийг харгалзан үзсэний үндсэн дээр хохирлыг хариуцах хэмжээг тодорхойлж, тэмээний эзэн Х-ээс автомашинд учирсан хохирлын 50 хувийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shorturl.at/w0fex
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
6 days ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтийн арга хэмжээ болно
6 days ago

S2EP21. М.Маралмаа & Р.Оюундэлгэр: Хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын хэрэглээ
1 week ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 week ago
-
Энхтүвшингийн Одончимэг
2025-06-19 Нийтлэлдуудаж байна ! -
Тайванхүүгийн Алтангэрэл, Болор-Эрдэнийн Төрболд
2025-06-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Тайванхүүгийн Алтангэрэл, Болор-Эрдэнийн Төрболд
2025-06-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-10 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-09 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-09 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !