Бүтээлийн нэр
ХМХ89 | Төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд барьцааны зүйлийг хэн барьцаанаас чөлөөлөх үүрэгтэй вэ? (Барьцаалагч эсхүл Шийдвэр гүйцэтгэгч)
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл
Бүтээлийн товч
Үйл баримт
Зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, зээлдэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ. Гэвч Зээлдэгч нас барснаар түүний төлөөгүй үлдсэн зээлийн үлдэгдлийг барьцааны зүйлээс төлүүлэх маргаан үүсэж, ипотекийн шаардлага барьцааны зүйлээс салшгүй орших үндэслэлээр орон сууцнаас үүргийг хангуулахаар одоогийн өмчлөгч нарт холбогдуулан зээлдүүлэгч-барьцаалагч шүүхэд ханджээ. Шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан бүх зээлийн гэрээний үүргийг тооцож, нийт 7,456,875 төгрөгийг барьцааны зүйлээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Барьцааны зүйлийн одоогийн өмчлөгч нь орон сууцыг барьцаанаас чөлөөлөх зорилгоор шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулсан ч НШШГГ-аас барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөөгүй бөгөөд харин улсын бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулан эрхийг сэргээх бичиг явуулжээ. Улмаас нэхэмжлэгч болох барьцааны зүйлийн одоогийн өмчлөгч нь орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр маргасан байна.
Нэхэмжлэгчийн үндэслэл. Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрийг төлж барагдуулсан тул барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөх ёстой.
Хариуцагчийн үндэслэл. Төлбөр төлөгч нь төлбөрийг төлж барагдуулсан тул тус үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээх тухай 2024.02.26-ны өдрийн албан бичгийг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн. Барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөх нь манай эрх хэмжээний асуудал биш буюу барьцаалагчид хандаж чөлөөлүүлэх ёстой.

Түлхүүр үг
шүүхийн шийдвэр гүйцэтгэл, орон сууцны барьцаа, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрийг хүчингүй болгоно.
Бичигдсэн огноо
2025
Хуудсын тоо
3
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-06-09
Товч мэдээлэл үзсэн
206
Бүрэн эхээр нь үзсэн
10
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ89 | Төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд барьцааны зүйлийг хэн барьцаанаас чөлөөлөх үүрэгтэй вэ? (Барьцаалагч эсхүл Шийдвэр гүйцэтгэгч)” (2025), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2417
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
13 hours ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
3 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
4 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
5 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !