Бүтээлийн нэр
ХМХ | Бэлэглэлийн гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүй нь ажилтандаа орон сууц бэлэглэхээр амлаж, батламж гардуулан, орон сууцыг эзэмшилд нь шилүүлсэн үйл баримтыг үгүйсгэхгүй
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Иргэний эрх зүй,
Гэрээ & Үүргийн эрх зүй
Бүтээлийн товч
Нэхэмжлэгч нь 2019 оны 02 сард Хариуцагч ХХК-д ажилд орсон, 2019 оны 09 сард ажил олгогч болох Хариуцагч ХХК нь Нэхэмжлэгчийг амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласныг үнэлж, 2019 оны шилдэг ажилтнаар тодруулж, 3 өрөө орон сууцаар урамшуулан шагнах батламж олгосон. Ийнхүү 2021 оны 01 сард 3 өрөө орон сууцыг Нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгч (өмчлөлийг шилжүүлээгүй буюу Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй), үүнээс хойш Нэхэмжлэгч гэр бүлийн хамт тус орон сууцанд амьдарч байсан.
Нэхэмжлэгч нь 2022 оны 09 сард эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа 2022 оны 11 сард Хариуцагч ХХК нь тус орон сууцны хаалганы голыг сольж, Нэхэмжлэгчийг байранд орох боломжгүй болгож, улмаар бусдад 102,000,000 төгрөгөөр худалдсанаар орон сууц гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байна.
Нэхэмжлэгчийн үндэслэл. ИХ-ийн 276.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсанд тооцогдоно. Миний ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласныг өндрөөр үнэлж 2019 оны Шилдэг ажилтнаар тодруулж, батламж олгож, орон сууцыг шилжүүлсэн байсан. Иймд, орон сууц гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн тул үнийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн үндэслэл. ИХ-ийн 109 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх үүсдэг. Мөн ИХ-ийн 276.3-т хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийхээр заасан. Орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдээгүй буюу орон сууц нь Нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш байсан. Орон сууцыг тухайн ажилтан нь 5 жилийн хугацаанд тогтвортой ажилласан тохиолдолд өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй шилжүүлсэн. Батламж өгч байгаа үйл баримт нь баяр ёслолын арга хэмжээ байсан. Нэхэмжлэгч нь ажилдаа ирэхэд хүндрэлтэй, хол байсан тул үр бүтээлтэй ажиллуулахын тулд орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн.
Түлхүүр үг
Бэлэглэлийн гэрээ, тусгай зориулалттай бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө, орон сууц, гэрээний хэлбэрийн шаардлага, өмчлөх эрх
Бичигдсэн огноо
2025
Хуудсын тоо
3
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-06-16
Товч мэдээлэл үзсэн
70
Бүрэн эхээр нь үзсэн
2
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ | Бэлэглэлийн гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүй нь ажилтандаа орон сууц бэлэглэхээр амлаж, батламж гардуулан, орон сууцыг эзэмшилд нь шилүүлсэн үйл баримтыг үгүйсгэхгүй” (2025), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2421
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
3 days ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтийн арга хэмжээ болно
3 days ago

S2EP21. М.Маралмаа & Р.Оюундэлгэр: Хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын хэрэглээ
4 days ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Бэлэглэлийн гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүй нь ажилтандаа орон сууц бэлэглэхээр амлаж, батламж гардуулан, орон сууцыг эзэмшилд нь шилүүлсэн үйл баримтыг үгүйсгэхгүй
2025-06-16
-
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлтийн тойм
2025-06-13
-
Ойн модыг үржүүлэн ургуулахаар зөвшөөрөлгүй авах нь гэмт хэрэг болно
2025-06-12
-
Тайванхүүгийн Алтангэрэл, Болор-Эрдэнийн Төрболд
2025-06-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Тайванхүүгийн Алтангэрэл, Болор-Эрдэнийн Төрболд
2025-06-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-10 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-09 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-09 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !