Захиргааны шийдвэр гаргахдаа олон тооны этгээдэд хандсан сонсох ажиллагааны мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн хүргүүлэх вэ?
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.01-ний өдрийн 128/ШШ2024/0770
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Тоймын агуулга: олон тооны этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан өдөр тутмын хэвлэлд нийтэлж мэдэгдэх аргыг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан “ижил хүсэл зориг, нэг эрх, ашиг сонирхолтой, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд дундаасаа төлөөлөгчөө томилж оролцохоор ашиг сонирхлын хувьд нэгдсэн” олон тооны этгээдүүдийн хувьд ашиглахаар хуульчилсан хэмээн шүүх дүгнэжээ.
Нэхэмжлэгч ХГ компани аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийн гэрчилгээг нь “төлбөрөө төлөөгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлүүдээр хүчингүй болгосон БОАЖС-ын 2023 оны А/230 дугаар тушаалтай “төлбөрийн үлдэгдэлгүй, газраа зориулалтаар нь ашиглахаар бэлтгэж холбогдох зураг төсөл хийлгэж, АТД батлуулж, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, археологи, угсаатны зүйн судалгаа хийлгэсэн, эдгээр нөхцөл байдлыг тайлбарлах сонсох ажиллагаа хийгээгүй” гэж маргасан.
Шүүх маргаанд хамаарах тушаалын тус компанид холбогдох хэсгийг 1/ захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс хууль ёсны болж чадаагүй, 2/ үндэслэл бүхий гараагүйгээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж үзсэн.
Захиргааны аль ч байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах тохиолдолд зайлшгүй тухайн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар гаргах боломж олгож, сонсох ажиллагаа хийх шаардлага Захиргааны ерөнхий хуулиар тавигддаг, уг шаардлагыг хангаж гаргасан захиргааны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно. Гэтэл хариуцагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн талаарх тайлбар, баримт ирүүлж болох хугацаа тогтоосон мэдэгдлийг газар ашиглах эрх авсан этгээдэд хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй байна. Учир нь Өдрийн сонины 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаарт нийтэлсэн гэх сонсох ажиллагааны мэдэгдэл нь өөр өөр ашиглах эрх олгосон шийдвэртэй, өөр өөр байршилд, ашиглах эрхийг хүчингүй болгох өөр өөр үндэслэл заасан 57 аж ахуйн нэгжид хандсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2 дахь сонсох ажиллагааны мэдэгдлийг 21 буюу түүнээс дээш тооны этгээдэд хүргүүлэх “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” ашиглах арга ашигласныг хамаарахгүй нөхцөл байдалд хуулийг буруу хэрэглэсэн гэж шүүх үзсэн.
Өөрөөр хэлбэл олон тооны этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх энэ аргыг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан “ижил хүсэл зориг, нэг эрх, ашиг сонирхолтой, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд дундаасаа төлөөлөгчөө томилж оролцохоор ашиг сонирхлын хувьд нэгдсэн” олон тооны этгээдүүдийн хувьд тэдгээрт сонсох, мэдэгдэх ажиллагааг хийхэд ашиглахаар хуульчилсан байна.
Гэтэл тус компанийн тухайд маргаан бүхий шийдвэрээр газар ашиглах эрх нь хүчингүй болсон бусад аж ахуйн нэгжүүдтэй хүсэл зориг өөр, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож буй үндэслэлүүд өөр, анх газар ашиглаж эхэлсэн хугацаа буюу газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх 2 жилийг тооцох хугацаа өөр, газрын төлбөр тооцох газрын хэмжээ, байршил ч өөр, газраа ашиглаагүй гэх хугацаанд хамаарах аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нөхцөл байдал ч өөр тул сонсох ажиллагааны мэдэгдлийг тухайлан хаягаар нь хүргүүлээгүй, өдөр тутмын хэвлэлээр мэдэгдсэнийг сонсох ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу хийсэн гэж үзэхгүй.
Тиймээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс хууль ёсны болж чадаагүй, цаашлаад маргаанд хамаарах нөхцөл байдлын тайлбарыг нь сонсоогүйгээс үндэслэл бүхий болоогүй, улмаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !