-
2025-01-28 Шүүхийн академи
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт нэр бүхий дөрвөн өмгөөлөгчид холбогдох ёс зүйн зөрчлийн маргааныг хэрэгсэхгүй болгож, 2 болон 3 дахь хэсэгт өмгөөлөгч О.Ц-г Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12.1 2 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн “сануулах” хариуцлага хүлээлгэжээ. О.Ц нь тус тогтоолыг эсэргүүцэж Тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар гаргасан.
дэлгэрэнгүй -
2025-01-25 Шүүхийн академи
1. Нэхэмжлэгч Я.Ө нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажилладаг бөгөөд 2020 оны Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас Ховд суманд нэр дэвшсэн байна. Нэр бүхий иргэд Я.Ө-д холбогдуулан гомдол гаргаснаар Сонгуулийн хороо уг гомдлыг хянаад Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан сонгуулийн жилийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагыг Я.Ө хангаагүй гэж үзэн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болгосон.
дэлгэрэнгүй
2. Нэхэмжлэгч Я.Ө нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарахгүй, Сонгуулийн хороо миний нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй хэмээн дурдсан байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарна хэмээн маргасан байна. -
2025-01-24 Шүүхийн академи
1. Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-аас “Б.М”, “М.Т” нар төгөлдөр хуур худалдан авах зорилгоор 18 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж төгөлдөр хуурын үнэ 7 499 900 төгрөг зээлсэн.
дэлгэрэнгүй
2. Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь “Б.М”, “М.Т” нараас 2020 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр хүртэлх хугацааны зээлийн төлбөрт үндсэн зээл 6 213 940 төгрөг, зээлийн хүү 4 518 298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 903 660 төгрөг, нийт 11 635 897 төгрөгийг хариуцагч М.Т, Б.М нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “Б.М”, “М.Т” нар төгөлдөр хуурыг хөгжмийн сургалтын төвийн үйл ажиллагаа жигдрээгүй шалтгааны улмаас зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Нэхэмжлэгч байгууллагын зээл хариуцсан ажилтанд удаа дараа энэ нөхцөл байдлаа хэлж, хүүг зогсоож, хугацаа хойшлуулах, эсхүл зээлийн гэрээг цуцлах талаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. -
2025-01-22 Шүүхийн академи
Прокуророос насанд хүрээгүй шүүгдэгчид холбогдуулан түүнийг 15-16 настайдаа буюу 2022 оны тав болон долоодугаар сард 16 насанд хүрээгүй хүний эсрэг зүй бус үйлдэл гаргах, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдах болон насанд хүрээгүй хохирогчийг хүчиндэх зэрэг нийт 10 удаагийн гэмт үйлдэлд буруутгасан байна. Шүүгдэгч хоёр үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг нь шүүх нотлох баримтаас хасах ёстой хэмээн маргажээ. Нэгдүгээрт мөрдөгч насанд хүрээгүй шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа хууль зөрчиж мэдүүлэг авсан. Хоёрдугаарт мэдүүлэг авахын өмнө түүнд уг ажиллагааны эрх зүйн үр дагаврын талаар хангалттай сануулаагүй мөн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлтийг нь зохистой хангаагүй, насанд хүрээгүй хүнээс 2 цагийн турш мэдүүлэг авсан нь зүй бус ба түүний ээжид мэдүүлэг авах ажиллагаа дахь хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүргийг хангалттай тайлбарлаж өгөөгүй тул уг мэдүүлгийг “шүүх бүрэн эрхийнхээ дагуу нотлох баримтаас хасах” үндэслэлтэй хэмээн маргажээ.
дэлгэрэнгүй -
2025-01-17 Шүүхийн академи
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2021 онд “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ”-г хариуцагч Монголын хөрөнгийн биржтэй байгуулсан. Тус гэрээ болон Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 онд баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-т нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг 1 хувь байхаар тогтоожээ.
дэлгэрэнгүй
Нэхэмжлэгчийн зүгээс тус журамд заасан үйлчилгээний хөлс нь хэт өндөр учраас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, улмаар хариуцагч Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны хурлаар тус үйлчилгээний хөлсийг бууруулсан. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд нь шинэ журмаар тогтоогдсон үйлчилгээний хөлсийг хасаж, илүү төлсөн үнийн дүнг Монголын хөрөнгийн биржээс нэхэмжлэн маргажээ. -
2025-01-15 Шүүхийн академи
Нэхэмжлэгч(Солонгос эрэгтэй) нь холбогдогч(Вьетнам эмэгтэй)-той гэрлэж 2 хүүхэд төрүүлэн хамтран амьдарч байсан боловч хоорондын зөрчил давтамжтай үүсч хэрэгт холбогдогч нь том охиноо өөр дээрээ авч тусдаа амьдрах болсон. Нэг жилийн дараагаар тус тусын эсрэг гэр бүл цуцлуулах тухай хүсэлтийг гаргасан.
дэлгэрэнгүй
Холбогдогч нь БНСУ-д ирсэний дараа ойрхон 2 удаа хүүхэд төрүүлсэн. Хүүхдээ асрах шалтгааны улмаас солонгос хэл сурах боломж гараагүй, солонгос хэлээр харилцахад бэрхшээлтэй тал бий, нөхрөөсөө тусдаа амьдрах болсноор ажилд орж, сард 2 сая орчим воны цалингийн орлоготой болж өөрийн ээжийн тусламжтайгаар том охиноо асран хамгаалж (анхан шатны шүүх хурлын үед 3-4 орчим настай байсан) өсгөн хүмүүжүүлж байна.
Нэхэмжлэгч нь өөрийн нэр дээр орон сууцтай бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, зээлээр амжиргаагаа залгуулдаг бөгөөд том охиныхоо хууль ёсны асран хамгаалагч болох хүсэлт гаргасан. -
2025-01-02 Шүүхийн академи
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нь зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн гаалийн байгууллагад бараагаа мэдүүлэхдээ 2 нэр төрлийн барааны тоо хэмжээг зөрүүтэй мэдүүлсэн зөрчлийг 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр илрүүлэн, зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 “Шийтгэлийн хуудас”-аар холбогдогч хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйл “Гаалийн тухай хууль зөрчих” -ийн 14 дэх хэсэгт2 зааснаар 815,330 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
дэлгэрэнгүй
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос гаалийн улсын байцаагчийн дээрх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 дугаарын "Шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгуулахаар шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ “...гаалийн улсын байцаагч нь зөрчилд холбогдогч хуулийн этгээд нь гаалийн байгууллагад бараагаа мэдүүлэхдээ 2 нэр төрлийн барааны тоо хэмжээг зөрүүтэй мэдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 3 торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй байхад хуулийг буруу хэрэглэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар торгож шийдвэрлэсэн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй” гэж дурджээ.
Харин хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаас “…шийтгэлийн хуудаснаас бусад зөрчлийн хэргийн материал дээр хуулийн зүйл, заалт, хэсгийг зөв бичсэн, харин шийтгэлийн хуудсаа бичихдээ буруу биччих вий гэж хэт анхаарч, загвар харж бичихдээ “11.21 дүгээр зүйлийн 1-ийн 1.1 дэх хэсэг” гэж бичихийг “11.21 дүгээр зүйлийн 14” гэж тоог андуурч бичсэн техникийн алдаа гаргасан, зөрчилд холбогдогч нь зөрчлөө хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлж барагдуулсан, иймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх агуулгаар маргасан. -
2024-12-23 Шүүхийн академи
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-12-12 Шүүхийн академи
Жуулчин Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн (цаашид “ХХН” гэх) гар утасны (Travel тасалбар хайх, худалдан авах онлайн сервис) программ ашиглан Истанбул-Лондон-Бриджтаун чиглэлд явах онгоцны тасалбарыг худалдаж авсан. Гэвч агаарын тээвэрлэгч компани онгоцны тасалбарт заасан нислэгийн өдөр (2022 оны 09 дүгээр сарын 12-нд) жуулчныг “онгоцны тасалбарын төлбөрийг төлөөгүй” гэх шалтгаанаар онгоцонд суухыг нь зөвшөөрөөгүй, онгоцонд нэвтрэх эрхийн тасалбар өгөөгүй байна.
дэлгэрэнгүй
Онгоцоор нисэж чадаагүй жуулчин (цаашид “нэхэмжлэгч” гэх) ХХН-аас онгоцны тасалбарын төлбөр болон сэтгэл санааныхаа хохирол болох 2 сая орчим тенгег шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. -
2024-12-03 Шүүхийн академи
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж эсрэг урсгалд зорчиж байсан мотоциклийг мөргөн, жолоочийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгчийн зүгээс шүүгдэгчийн хийсэн үйлдлийн улмаас хохирогчид учирсан бие махбодийн гэмтлийн зэрэгт үндэслэн түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, 4/275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу дөрөв дүгээр зэрэглэлд хамаарахаар тогтоож шүүхэд шилжүүлжээ.
дэлгэрэнгүй -
2024-11-29 Шүүхийн академи
Шүүгдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04:02 цагт гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа М.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-28 Шүүхийн академи
Шүүгдэгч бусдын эзэмшлийн Монгол гэрийн тооноор нэвтрэн орж, гоёлын бөгж, хөгжим, цахилгаан индүү, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 175,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-27 Шүүхийн академи
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өндөр настай төрсөн эхийгээ “тог залгуулсангүй” гэх шалтгааны улмаас харгис хэрцгийгээр зодож, амь насанд нь хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-22 Шүүхийн академи
Шүүгдэгч нь “Бөмбөгөр” худалдааны төвийн нэгдүгээр давхарт нарийн боов үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон байранд нэвтэрч дүрдэг цай, хүнсний шоколад зэрэг 123.000 төгрөгийн хүнсний эд зүйл болон бэлэн 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 473.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-20 Шүүхийн академи
Шүүгдэгч нь өөрийн төрсөн хүүг “Монголын СОС” хүүхдийн хотхонд асран хамгаалуулахаар хүлээлгэн өгч “Хүүхэд хүлээн авах гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээнд хүүхдийг хотхонд хүлээн авснаас хойш хүүхдэд олгогдох бүх төрлийн мөнгөн тэтгэлгийг хуулийн дагуу харьяа сум, дүүргийн Хөдөлмөр, хамгааллын хэлтэст шилжүүлнэ гэж заасан. Гэвч шүүгдэгч нь гэрээний үүргээ зөрчиж хүүд олгогдох ёстой тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг “...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж” 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл өөртөө авч бусдад 19,778,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
4 weeks ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 month ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зөвхөн шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтооно
2025-03-31
-
Захиргааны шийдвэр гаргахдаа олон тооны этгээдэд хандсан сонсох ажиллагааны мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн хүргүүлэх вэ?
2025-03-28
-
Улсын дээд шүүх өмнөх жишгээ өөрчлөв үү? (АМНАТ-ийн жишээ дээр)
2025-03-25
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дамдиндорж Хулан
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Гочоогийн Банзрагч
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-31 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-25 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дорж Чинзориг
2025-03-19 Докторын диссертацидуудаж байна ! -
Judilogy
2025-03-17 Мэдээллийн хуудасдуудаж байна !