Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа тохиолдолд тухайн сонгуулийн жилийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөнө.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 125/ШШ2020/0024
Шүүхийн шийдвэрийн огноо: 2020 оны 11 сарын 3-ны өдөр
Шүүхийн шийдвэр: Сонгуульд нэр дэвшигч хуульд заасан хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгосон сонгуулийн хорооны тогтоол хуульд нийцсэн хэмээн шийдвэрлэсэн.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн шийдвэр
Маргааны төрөл: Сонгуулийн эрх зүйн маргаан
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
1. Нэхэмжлэгч Я.Ө нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажилладаг бөгөөд 2020 оны Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас Ховд суманд нэр дэвшсэн байна. Нэр бүхий иргэд Я.Ө-д холбогдуулан гомдол гаргаснаар Сонгуулийн хороо уг гомдлыг хянаад Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан сонгуулийн жилийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагыг Я.Ө хангаагүй гэж үзэн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болгосон.
2. Нэхэмжлэгч Я.Ө нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарахгүй, Сонгуулийн хороо миний нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй хэмээн дурдсан байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарна хэмээн маргасан байна.
ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ
4. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн албан тушаалын ангилал, төрлүүдийг дараах байдлаар тусгасан байна. Үүнд:
- Төрийн улс төрийн албан тушаал;
- Төрийн захиргааны албан тушаал;
- Төрийн тусгай албан тушаал;
- Төрийн үйлчилгээний албан тушаал.
Төрийн үйлчилгээний албан тушаалтан нь төрийн албан тушаалын нэг төрөл бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна, 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж тус тус заасан байна.
5. Төрийн албаны тухай хуульд Төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлахаар заасны дагуу Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний зарим албан тушаалтны зэрэглэлийг баталсан. Уг тогтоолын 2 дугаар хавсралтад Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан байхаар тусгасан байна.
6. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-д төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан сонгуулийн жилийн 8 сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой талаар тусгасан.
7. Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын менежер Я.Ө нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-д заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд хамаарна гэж анхан шатны шүүх үзсэн байна.
ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
8. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.4, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.2, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
-оОо-
[1] Захиргааны эрх зүйн маргааны шүүхийн шийдвэрийн хураангуйг боловсруулахдаа Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн дугаар 125/ШШ2020/0024 шийдвэрийг ашигласан болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
22 hours ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !