Шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ тогтоохтой холбогдох харилцаа нь иргэний хэргийн бус захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан гэж дүгнэв.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2023/00154
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж даалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч нь 26 жил шүүгчээр ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Нэхэмжлэгчид нэг удаагийн тэтгэмж олгохдоо Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын тушаалаар нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг албан тушаалын цалингаар тооцон, нэмэгдэл цалингаас тэтгэмж тооцоогүй тул нэхэмжлэгч нь нэмэгдэл цалингаас тооцогдох нэг удаагийн тэтгэмж 67,760,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.92 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч байгууллагаас 67,760,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ, тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.23 дахь хэсэгт заасны дагуу “шүүгчийн сарын дундаж цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх тул тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бол Давж заалдах шатны шүүхээс “... хариуцагч байгууллага нэг удаагийн тэтгэмжийг нэхэмжлэгчийн албан тушаалын цалингаас тооцсон нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг зөрчөөгүй ...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Нэхэмжлэгч талаас “ ...хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, ...дундаж цалин хөлс гэдэгт албан тушаалын цалин болон хуульд заасны дагуу олгогдож байгаа нэмэгдлүүдийг бүгдийг багтааж ойлгох нь зүйтэй... тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэж хяналтын журмаар гомдол гаргажээ.
3. Хяналтын шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.44-т зааснаар Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаарх гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр хуульчилсан атал хоёр шатны шүүх хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан захиргааны байгууллагад хамаарч буйг болон маргаан бүхий харилцаа нь нийтийн эрх зүйн шинжтэй байгааг анхаараагүйн улмаас хэргийн харьяаллыг тогтоож чадаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болох талаар дүгнэжээ. (5)5
4. Мөн нэхэмжлэлийн үндэслэл нь захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн агуулгатай, хариуцагчийн шийдвэр нь захиргааны актын шинжийг агуулсан тул уг нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (5)
---o0o---
[1] Шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Монгол Улсын шүүхийн тухай хууль (2021)-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.”
[3] Монгол Улсын шүүхийн тухай хууль (2021)-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.”
[4] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2002)-ийн 12 дугаар зүйлийн 12.1.4 “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол;”
[5] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн 2017-2023 оны түүхчилсэн статистик мэдээлэл
1 day ago
Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
2 weeks ago
Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
3 weeks ago
2024 оны 12 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
4 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ тогтоохтой холбогдох харилцаа нь иргэний хэргийн бус захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан гэж дүгнэв.
2025-01-30
-
Албан хаагчийн хүсэлт ажлаас чөлөөлөгдөх агуулгагүй бол ажлаас халах үндэслэл болохгүй.
2025-01-29
-
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.
2025-01-28
-
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-30 Сэтгүүлдуудаж байна ! -
Сэргэлэн Аминаа
2025-01-30 Судалгааны тойм & Тойм судалгаадуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-29 Сэтгүүлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2025-01-29 Судалгааны тайландуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-28 Сэтгүүлдуудаж байна ! -
Гунгаагийн Баясгалан
2025-01-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-27 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2025-01-27 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-01-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-01-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !