Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025/ХШТ/06
Шүүхийн шийдвэрийн огноо: 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед “Т” ХХКний тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Ч-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт2 заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дугаар зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс 3,120,000 төгрөгийг, иргэний хариуцагч “Т” ХХК-аас 4,290,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
3. Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “.... Анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийн агуулга үндэслэл нь Иргэний хуульд заасан гэм хор гаргуулах хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дах хэсэгт заасан нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байсан. Манай байгууллагын автомашиныг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж яваад уг хэрэг явдал гарсан хэдий ч компанийн автомашин явах эд ангийн болон эргэн тойрноо харахгүй байх гэмтэл огт байхгүй. Дээрх асуудал нь ажилтны илт болгоомжгүй үйлдлээс болсон. Энэ тохиолдолд ажил олгогч буюу байгууллагаас сэтгэл санааны хохирол гэх 4,290,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна...” хэмээн хяналтын шатны гомдол гаргасан байна.
4. Уг гомдлын дагуу эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хяналтын шатны шүүхээс “... Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон гэж үзнэ.(19)3
5. Харин анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх зорилтын хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн шинэ зохицуулалтыг хэрэглэж хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хэд хэдэн алдаа гаргасан байна. Иргэний хуульд шинээр нэмж оруулсан энэхүү зохицуулалт нь иргэний эрх зүйн суурь ойлголтод тулгуурласан харилцаанд үндэслэсэн учир эдийн болон эдийн бус хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эсэх нь тухайн хүний сонголтын асуудал болно.(20).
6. Хохирогч Ч нь сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр нэхэмжлэхгүй гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсээр байтал мөрдөгч сайн дураар, өөрийн үзэмжээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, шүүх нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.(23).
7. Энэ нь “..шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн эрүүгийн эрх зүйн нотолгооны стандарттай зөрчилдөхөөс гадна, шинжилгээний байгууллагын мэргэшсэн шинжээч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор Шүүх шинжилгээний тухай 2022 оны хуульд заасныг зөрчсөн байна. (24).
8. Иймд хохирогч анхнаас нэхэмжлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй, гэмт хэргийн хохирол бус мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн “хор уршиг”-ийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараар нөхөн төлүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан байна гэж үзээд иргэний хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.(26).
---o0o---
1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
2 Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих. “1.Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”
3 “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
1 week ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
1 week ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
1 week ago

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-26 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-05-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !