Бүтээлийн нэр
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг яллагдагч, шүүгдэгчийн эзгүйд (эчнээгээр) хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт, дүн шинжилгээ
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүн хуулийн дээрх хангалтгүй зохицуулалтыг далимдуулж, оргон зайлах явдал газар авсаар байна. Эрх зүйн орчин боловсронгуй болоогүйтэй холбоотойгоор хохирогчийн эрх ашиг дахин хохирох ёсгүй. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эрүүгийн хариуцлагаас ямагт зайлсхийх сонирхолтой байдаг нь мэдээж. Энэ хүрээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатнаас оргон зайлах явдал цөөнгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд оргон зайлсан тохиолдолд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар тухайн эрүүгийн хэрэг гэмт этгээдийг баривчлах хүртэл эцэслэн шийдвэрлэгддэггүй. Мөн энэ хугацаанд хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэхгүй зэрэг сөрөг үр дагавар дагуулсаар байдаг. Хэдийгээр хуульд хэргийг түдгэлзүүлэх, тухайн оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах зэрэг ажиллагаануудыг хэрэгжүүлэх талаар заасан байдаг ч хохирогчийн эрх зөрчигдсөн хэвээр үлддэг аж. Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас авсан судалгаагаар 2021 оноос оргон зайлсан үндэслэлээр түдгэлзүүлсэн эрүүгийн хэргийн тоо улам нэмэгдэх болжээ. Төрийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг объектив шинжтэй шалтгааны улмаас бусад тохиолдолд тасралтгүй, шуурхай явагдах учиртай. Ингэж байж дээр дурдсан Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зорилт, чиг үүрэг хангагдана. Оргон зайлсан тохиолдол бүрийн цаана төрөөс тухайн хэргийг шийдвэрлэхэд бус, зөвхөн яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад үргүй зардал гаргаж, хохирогчийн эд хөрөнгийн хохирол барагдуулах ажиллагаа явагддаггүй зэрэг эдийн засгийн алдагдал бий болгосоор байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан тохиолдолд эрүүгийн процессыг тасралтгүй явуулах цор ганц зохицуулалт нь яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэх хэм хэмжээ байдаг. Хэрэв гэмт хэргийг хамтран үйлдээгүй, нэг гүйцэтгэгчтэй гэмт хэрэгт тухайн этгээд оргон зайлсан тохиолдолд төрийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг гацаж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж чадахгүй байгаа нь төрд итгэх ард иргэдийн итгэл сулрах сөрөг үр дагавартай юм. Иймд төрийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг хэн нэгний хүсэл сонирхлоос үл хамаарч тасралтгүй, шуурхай хэрэгжиж, гол нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх учиртай. Энэ хүрээнд яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан ч хэргийг эцэслэн шийдвэрлэдэг эрх зүйн тогтолцоо зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай байсан.
Түлхүүр үг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүгдэгч, яллагдагч оргон зайлах, эрүүгийн процесс ажиллагааг яллагдагч, шүүгдэгчийн эзгүйд явуулах
Бичигдсэн огноо
2025-04-14
Хуудсын тоо
40
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-05-26
Товч мэдээлэл үзсэн
60
Бүрэн эхээр нь үзсэн
4
Эшлэлийн тоо
2
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Маралгуа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг яллагдагч, шүүгдэгчийн эзгүйд (эчнээгээр) хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт, дүн шинжилгээ” (2025), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2399
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. АНУ-ын Эрүүгийн процессын журам, 1946, Дүрэм 43. Шүүгдэгчийн шүүх хуралд биечлэн оролцсон байдал

2. Германы  эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хууль,  1877, §232 Яллагдагч  шүүх  хуралдаанд  ирээгүй байсан ч шүүхийн үндсэн хэлэлцүүлгийг явуулах