Гэрээний хавсралтад зааснаар ам.долларын ханшийн зөрүүг гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцохоор нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгов.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 001/ХТ2022/00804
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 06 сарын 28 өдөр
Нэхэмжлэгч: “Х” ХХК
Хариуцагч: “Л” ХХК
Шүүхийн шийдвэр: Худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгүүлэх болон ханшийн зөрүүнээс үүдэлтэй алданги хариуцагчдаас 242 111 826 төгрөг гаргуулах тухай.
Шийдвэрийн төлөв: Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Маргааны төрөл: Худалдах, худалдан авах гэрээ.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Л” ХХК нар 2019 оны 02 сарын 18-ны өдөр 2019/20 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2020 оны 02 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч компанид шатахуун нийлүүлэхээр тохиролцсон.
2. Шатахууныг гадаадаас ам.доллароор худалдаж авдаг, гэрээний 7.4 болон гэрээний хавсралтад зааснаар ам.долларын ханшийн зөрүүг гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцохоор заасан. Шатахууны үнийг буцаан төлөх төлбөрт ханшийн зөрүүнээс 7 182 576 төгрөгийн хохирол гарсан.
3. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Л” ХХК-аас үндсэн төлбөрийн үлдэгдэл 156 619 500 төгрөг, алданги 78 309 750 төгрөг, ханшийн зөрүү 7 182 576 төгрөг, нийт 242 111 826 төгрөгийг нэхэмжилсэн.
ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ, ХЭРЭГЛЭЭ
4. Хариуцагч “Л” ХХК нь алдангид 78 309 750 төгрөг шаардсан нь үндэслэлгүй, ам.долларын ханшны зөрүү гэж 7 182 576 төгрөгийг шаардсан ч хариуцагчаас шалтгаалж хохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй гэж эс зөвшөөрч маргажээ.
5. Нэхэмжлэгч “Х” ХХК, хариуцагч “Л” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хоёр шатны шүүхийн дүгнэсэн нь үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзсэн байна.
6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4-т худалдан авагч төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцнэ.
7. Хариуцагч сүүлийн шатахууныг 2019.04.05-ны өдөр хүлээн авснаар төлбөрийг 2019.05.05-ны дотор төлөх үүрэгтэй байсан ч төлөлгүй хугацаа хэтрүүлсэн байх тул алданги тооцох үндэслэлтэй, хариуцагчийн төлөх алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийг тооцно.
8. Харин нэхэмжлэгч валютын ханшийн зөрүүнээс болж алдагдалд орж хохирсноо баримтаар нотлоогүй тул 2599.83 ам.долларын зөрүү 7,182,576 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
9. Иймд хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөр 156,619,500 төгрөг, алданги 78,309,750 төгрөг, нийт 234,929,250 төгрөгийг төлөх үүрэгтэй.
10. Валютын ханшийн зөрүүгээр хохирсон гэж 7 182 576 төгрөг гаргуулах шаардлагыг хангах боломжгүй. Гэрээний төлбөр тооцоог төгрөгөөр хийхээр талууд харилцан тохиролцсон байгаа тохиолдолд Монгол төгрөгийг ам.доллартой харьцах ханшийн өсөлт, бууралтын эрсдэлийг гэрээний үүргийн зөрчлөөс шууд шалтгаант холбоотой учирсан хохирол гэж үзэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцэхгүй.
11. Мөн нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан хойно буюу 2020.02.29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүнчлэн нэгэнт хэрэгжсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байх тул “... нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж гэрээгээр тохирсон зүйлийг буцаан шаардаж байхад шүүх алданги шаардах эрхтэй эсэх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн...” гэх гомдол үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзсэн байна.
12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэсэн.
ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
13. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар “Л” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 234 929 250 төгрөг гаргуулан “Х” ХХК-д олгож, үлдэх 7 182 576 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
14. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
15. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
-оОо-
[1]Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргааны шүүхийн шийдвэрийн хураангуйг боловсруулахдаа Хяналтын шатны шүүхийн 2022 оны 06 сарын 28 өдрийн 001/ХТ2022/00804 дугаар тогтоолыг ашигласан болно. Шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
1 day ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монголбанкны Ерөнхийлөгч өөрийн санаачилгаар монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд хуульд заагаагүй өөрчлөлт оруулах эрхгүй.
2025-04-24
-
Жолооч огцом тоормослохыг хориглосон заалтыг зөрчсөний улмаас зорчигч унаж гэмтсэнийг гэмт хэрэгт тооцов
2025-04-24
-
Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хүүхдийн “эсэн мэнд амьдрах”, “хамгаалуулах” эрх нь төрсөн хүүхдээс гадна “төрөөгүй” хүүхдийн амьдрах эрхэд нэгэн адил хамаарна
2025-04-21
-
Хүний эрхийн Үндэсний комисс
2025-04-24 Судалгааны тайландуудаж байна ! -
Ганхуягийн Агар-Эрдэнэ Данзангийн Лүндээжанцан
2025-04-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-04-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-21 Судалгааны тайландуудаж байна ! -
Эрдэнэбилэг Баасанбямба
2025-04-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна !