Монголын хөрөнгийн биржийг захиргааны байгууллага гэж үзэхгүй.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2024/0019
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2021 онд “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ”-г хариуцагч Монголын хөрөнгийн биржтэй байгуулсан. Тус гэрээ болон Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 онд баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-т нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг 1 хувь байхаар тогтоожээ.
Нэхэмжлэгчийн зүгээс тус журамд заасан үйлчилгээний хөлс нь хэт өндөр учраас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, улмаар хариуцагч Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны хурлаар тус үйлчилгээний хөлсийг бууруулсан. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд нь шинэ журмаар тогтоогдсон үйлчилгээний хөлсийг хасаж, илүү төлсөн үнийн дүнг Монголын хөрөнгийн биржээс нэхэмжлэн маргажээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс “... журмын 6.2.2-т заасан хувиар хураахыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгүүлэх үйлчилгээний хураамжийг нэг хувийг төлөхөөр хатуу тогтоосон нь эдийн засгийн үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас бидний гомдлын дагуу үйлчилгээний хураамжийн хэмжээг багасгасан тул багасгасан хувь хэмжээгээр үйлчилгээний хөлсийг төлөх ёстой гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Давж заалдах шатны шүүхээс “Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан, мөн утга найруулгын алдаа гаргасан” гэж үзэж шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Санхүүгийн зохицуулах хороонд уг журмаар тогтоосон хураамжийн хэмжээг багасгах талаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д даалгуулах, хэмжээг буруулах талаар хандсан боловч шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан тул захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль (2013)2-ийн 63 дугаар зүйлийн 63.1.18-д заасан Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд “үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагаас тогтоосон үйлчилгээний хураамжийн хэмжээг бууруулахыг санал болгох, энэ саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох, энэ тухайгаа нийтэд мэдээлэх”, 74 дүгээр зүйлийн 4-т “Хороо хууль тогтоомжтой зөрчилдсөн дүрэм, журмыг бүхэлд нь, эсхүл тэдгээрийн зарим заалтыг өөрчлөх даалгавар өгч болно.” гэсэн эрхийг олгосон заалтууд байсаар байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан.
4. Хяналтын шатны шүүхээс: Нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн эрх зүйн байдлыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулсан бөгөөд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “үнэт цаасны зах зээлд оролцогч” гэж үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон хөрөнгө оруулагчийг;” 4.1.17-д ““зохицуулалттай этгээд” гэж энэ хуулийн 24.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг;”, 4.1.28-д ““хөрөнгийн бирж” гэж үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Зохицуулалттай үйл ажиллагаанд дор дурдсан үйл ажиллагаа хамаарна:” гээд 24.1.11-д “үнэт цаасны арилжаа эрхлэх;”, 24.2-т “Энэ хуулийн 24.1.1-24.1.14-т заасан үйл ажиллагааг Хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ” гэсэн байна. (12)3
5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, “Монголын хөрөнгийн бирж” нь Санхүүгийн зохицуулах хорооноос (захиргааны байгууллагаас) үнэт цаасны зах зээлд үнэт цаасны арилжаа хийх тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр тухайн зах зээлд оролцож, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хувийн эрх зүйн хуулийн этгээд байна. Энэхүү үйл ажиллагааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-аас гадна хүссэн этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуульд заасан журмын дагуу явуулах боломжтой, одоогийн байдлаар 2 этгээд (Монголын хөрөнгийн бирж, Улаанбаатар үнэт цаасны бирж) үйл ажиллагаа явуулж байгаа нь нийтэд илэрхий үйл баримт юм. (13)
6. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй” гэж заасан боловч дээр дурдсанаар хөрөнгийн бирж нь захиргааны байгууллага бишээс гадна энэ нь нийтээр заавал дагаж мөрдөх хэм хэмжээ биш, Хөрөнгийн биржээс үнэт цаасны арилжааны үйлчилгээ үзүүлэхэд тогтоосон байгууллагын дотоод үйл ажиллагаанд чиглэсэн хэм хэмжээ бөгөөд уг үнээр үйлчилгээ авах эсэх нь үнэт цаасны зах зээлд оролцож буй этгээдүүд сайн дурын үндсэн дээр үүсэх хувийн эрх зүйн харилцаанд хамаарахаар байна. (16)
7. Иймд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам” нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулахгүй. (17)
8. Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
2 days ago
Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
1 week ago
2024 оны 12 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
2 weeks ago
2024 онд хайлтад хамгийн их ашигласан 100 түлхүүр үг
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монголын хөрөнгийн биржийг захиргааны байгууллага гэж үзэхгүй.
2025-01-17
-
2021МЫ12320 Гэр бүл цуцлалт, 12337(нэгтгэх) Гэр бүл цуцлалт, хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчийг тогтоох тухай БНСУ-ын Дээд шүүхийн шийдвэрийн хураангуй
2025-01-15
-
Хайгуулын тусгай зөвшөөрөл нь хайгуулын талбайг эзэмших эрхийг үүсгэх үү?
2025-01-13
-
Хаянхярваагийн Сэлэнгэ
2025-01-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-01-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүрэлийн Норовсүрэн
2025-01-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүрэлийн Норовсүрэн
2025-01-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-01-15 Сэтгүүлдуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2025-01-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвийн Эрдэнэбаатар
2025-01-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвийн Эрдэнэбаатар
2025-01-14 Докторын диссертацидуудаж байна ! -
Батсайханы Батцэнгэл
2025-01-14 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Бат-Эрдэнийн Лхагважаргал
2025-01-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !