-
2024-12-12 Шүүхийн академи
Жуулчин Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн (цаашид “ХХН” гэх) гар утасны (Travel тасалбар хайх, худалдан авах онлайн сервис) программ ашиглан Истанбул-Лондон-Бриджтаун чиглэлд явах онгоцны тасалбарыг худалдаж авсан. Гэвч агаарын тээвэрлэгч компани онгоцны тасалбарт заасан нислэгийн өдөр (2022 оны 09 дүгээр сарын 12-нд) жуулчныг “онгоцны тасалбарын төлбөрийг төлөөгүй” гэх шалтгаанаар онгоцонд суухыг нь зөвшөөрөөгүй, онгоцонд нэвтрэх эрхийн тасалбар өгөөгүй байна.
дэлгэрэнгүй
Онгоцоор нисэж чадаагүй жуулчин (цаашид “нэхэмжлэгч” гэх) ХХН-аас онгоцны тасалбарын төлбөр болон сэтгэл санааныхаа хохирол болох 2 сая орчим тенгег шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. -
2024-12-03 Шүүхийн академи
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж эсрэг урсгалд зорчиж байсан мотоциклийг мөргөн, жолоочийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгчийн зүгээс шүүгдэгчийн хийсэн үйлдлийн улмаас хохирогчид учирсан бие махбодийн гэмтлийн зэрэгт үндэслэн түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, 4/275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу дөрөв дүгээр зэрэглэлд хамаарахаар тогтоож шүүхэд шилжүүлжээ.
дэлгэрэнгүй -
2024-11-29 Шүүхийн академи
Шүүгдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04:02 цагт гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа М.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-28 Шүүхийн академи
Шүүгдэгч бусдын эзэмшлийн Монгол гэрийн тооноор нэвтрэн орж, гоёлын бөгж, хөгжим, цахилгаан индүү, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 175,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-27 Шүүхийн академи
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өндөр настай төрсөн эхийгээ “тог залгуулсангүй” гэх шалтгааны улмаас харгис хэрцгийгээр зодож, амь насанд нь хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-22 Шүүхийн академи
Шүүгдэгч нь “Бөмбөгөр” худалдааны төвийн нэгдүгээр давхарт нарийн боов үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон байранд нэвтэрч дүрдэг цай, хүнсний шоколад зэрэг 123.000 төгрөгийн хүнсний эд зүйл болон бэлэн 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 473.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-20 Шүүхийн академи
Шүүгдэгч нь өөрийн төрсөн хүүг “Монголын СОС” хүүхдийн хотхонд асран хамгаалуулахаар хүлээлгэн өгч “Хүүхэд хүлээн авах гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээнд хүүхдийг хотхонд хүлээн авснаас хойш хүүхдэд олгогдох бүх төрлийн мөнгөн тэтгэлгийг хуулийн дагуу харьяа сум, дүүргийн Хөдөлмөр, хамгааллын хэлтэст шилжүүлнэ гэж заасан. Гэвч шүүгдэгч нь гэрээний үүргээ зөрчиж хүүд олгогдох ёстой тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг “...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж” 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл өөртөө авч бусдад 19,778,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-19 Шүүхийн академи
Шүүгдэгч нь уул уурхайн компанид харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа хууль бусаар гар аргаар алт олборлогч иргэд уурхай руу дайрах үед хийн гар буугаар буудан, улмаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-18 Шүүхийн академи
Шүүгдэгч нь хохирогчтой урт хугацааны туршид өмчийн маргаантай явж ирсэн хадуурын аппаратны иж бүрдэл хэсгийг нь салгаж, хадлангийн талбайгаас дур мэдэн авч явсан хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-14 Шүүхийн академи
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг, “Хүрэн хад” гэх газарт хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
дэлгэрэнгүй -
2024-11-13 Шүүхийн академи
Шүүгдэгч нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны орой 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баянголын 17 дугаар гудамжинд хохирогчийн эзэмшлийн “Тоёота Приус 30” маркийн ... улсын дугаартай автомашины салхины шилийг хагалж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-12 Шүүхийн академи
Шүүгдэгч нь ... Их Сургуулийн багш мэргэжлийн бакалавр зэрэгтэй гэх боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2011 онд дунд сургуулийн багшаар томилогдон, 11 жил ажиллах хугацаанд хэрэглэсэн байна.
дэлгэрэнгүй -
2024-11-11 Шүүхийн академи
А.А нь 2020 оны 05 дугаар сард Ковид-19-ийн цар тахлын улмаас ажил олгогчийн заавраар гэрээсээ ажиллаж байсан. Ажлын цагаар түүний компьютерын тэжээлийн утас салж, утсыг авах гэж тонгойх зуур ширээн доор тоглож байсан хүүгийнхээ босохтой нь зэрэгцэн хүүгийн толгойг эрүүгээрээ мөргөж А.А шүдээ гэмтээсэн байна. Нийгмийн даатгалын Ерөнхий газраас А.А-ийн шүдний гэмтлийг “үйлдвэрийн осол” гэж тогтоон шүдний эмчилгээний зардлыг нөхөн олгохоор шийдвэрлэжээ.
дэлгэрэнгүй
Нийгмийн даатгалын асуудал хариуцсан олон нийтийн төлөөлөгч уг шийдвэрийг эсэргүүцэн Стокгольм хотын Захиргааны хэрийн шүүхэд гомдол гаргасан боловч шүүхээс А.А-г Засгийн газрын зөвлөмж, ажил олгогчийн зааварчилгааны дагуу гэрээсээ ажиллаж байсан тул гэрийг ажлын байр гэж үзэж, ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэмтэл авсан тул ажил, осол хоёрын хооронд шалтгаант холбоо байсан гэж тайлбарласан. Иймд А.А нь шүдний эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж үзэж, гомдлыг хангахаас татгалзсан.
Олон нийтийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хөдөлмөрийн ослын даатгалаас эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэхэд ажил болон ослын хооронд шууд, бодитой шалтгаант холбоо байх шаардлагатай гэж үзэн Стокгольм хотын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан боловч шүүхээс давж заалдах гомдлыг мөн хангахаас татгалзаж, гэмтлийг ажил үүргээс шалтгаалсан үйлдвэрийн осол гэж дүгнэсэн байна. -
2024-11-07 Шүүхийн академи
Прокурорын газраас шүүгдэгчийг хохирогч А-г гадаа явж байхад нь “утсаар чинь ганц фейсбүүк орчхоод өгье, утасгүй болчихлоо” гэж хуурч, түүний эзэмшлийн “IPhone 12 Pro max” загварын гар утсыг өөртөө авч, А-д дэлгүүрээс пиво авч өгөн хамтдаа сандал дээр суух зэргээр төөрөгдөлд оруулан гар утсыг залилан мэхлэн авч 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн түүнийг иргэн А-тай хамт сууж байгаад, А нь цэцэрлэгийн хашаанд байсан хүмүүстэй маргалдан цааш явахдаа өөрийн санаачилгаар шүүгдэгчид савхин куртик, тортой углааш зэргийг түр харж байхыг захиж үлдээгээд явсан хойгуур нь 499,800 төгрөгийн эд зүйлийг авч яван бусдад зарж борлуулан, завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хоёр гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
дэлгэрэнгүй -
2024-11-05 Шүүхийн академи
Нийслэлийн Засаг дарга 2016 оны 3 сарын 25-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд 5 жилийн хугацаатай орон сууц, үйлчилгээний зориулалттай газар эзэмшүүлжээ. Газар эзэмших эрхийн хугацаа 2021 оны 3 сарын 25-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс үргэлжлүүлэн газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй байна.
дэлгэрэнгүй
Гэтэл татварын албанаас 2022, 2023 оны газар эзэмшсэний төлбөрийг төлүүлэхээр төлбөрийн нэхэмжлэлийг хүргүүлжээ. Харин нэхэмжлэгч хуулийн этгээд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газрын төлбөрийн нэхэмжлэлийг буцаан авах тухай хүсэлт гаргасан боловч “Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гараагүй байх тул газрын төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болно” гэх хариуг өгчээ. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс газрын эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй хэмээн маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !