Гэрээсээ ажиллаж байх үедээ шүдээ гэмтээснийг үйлдвэрийн осол гэж үзэхэд ажил олгогчийн заавраар ажиллаж байсан эсэх нь хамаагүй
САНАМЖ: Энэхүү хураангуй нь хуульч, судлаач, эрх зүйн чиглэлээр суралцагчдад болон олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь Швед улсын захиргааны хэргийн дээд шүүхийн шийдвэр1 болно.
Шүүхийн шийдвэрийн нэр: Сase no. 441-22, the Public Representative for Social Insurance (Appellant) v. AA (Respondent)
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 04 дүгээр сарын 24
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
А.А нь 2020 оны 05 дугаар сард Ковид-19-ийн цар тахлын улмаас ажил олгогчийн заавраар гэрээсээ ажиллаж байсан. Ажлын цагаар түүний компьютерын тэжээлийн утас салж, утсыг авах гэж тонгойх зуур ширээн доор тоглож байсан хүүгийнхээ босохтой нь зэрэгцэн хүүгийн толгойг эрүүгээрээ мөргөж А.А шүдээ гэмтээсэн байна. Нийгмийн даатгалын Ерөнхий газраас А.А-ийн шүдний гэмтлийг “үйлдвэрийн осол” гэж тогтоон шүдний эмчилгээний зардлыг нөхөн олгохоор шийдвэрлэжээ.
Нийгмийн даатгалын асуудал хариуцсан олон нийтийн төлөөлөгч уг шийдвэрийг эсэргүүцэн Стокгольм хотын Захиргааны хэрийн шүүхэд гомдол гаргасан боловч шүүхээс А.А-г Засгийн газрын зөвлөмж, ажил олгогчийн зааварчилгааны дагуу гэрээсээ ажиллаж байсан тул гэрийг ажлын байр гэж үзэж, ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэмтэл авсан тул ажил, осол хоёрын хооронд шалтгаант холбоо байсан гэж тайлбарласан. Иймд А.А нь шүдний эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж үзэж, гомдлыг хангахаас татгалзсан.
Олон нийтийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хөдөлмөрийн ослын даатгалаас эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэхэд ажил болон ослын хооронд шууд, бодитой шалтгаант холбоо байх шаардлагатай гэж үзэн Стокгольм хотын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан боловч шүүхээс давж заалдах гомдлыг мөн хангахаас татгалзаж, гэмтлийг ажил үүргээс шалтгаалсан үйлдвэрийн осол гэж дүгнэсэн байна.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Үйлдвэрийн осол гэж үзэхийн тулд ажил үүрэг болон гэмтлийн хооронд шалтгаант холбоо зайлшгүй байх ёстой. Үүнийг Нийгмийн даатгалын тухай хуулийн (2010 он) 39 дүгээр бүлгийн 3 дугаар зүйлд “үйлдвэрийн осол гэдэг нь ажлын байран дээрх ослын улмаас авсан гэмтэл” гэж тодорхойлсноос харж болохоор байна. Хуульд осол гарсан газраас хамаарч шалтгаант холбоог ялгамжтай шалгах талаар зохицуулаагүй байдаг.
2. Ажил олгогчоос ажлын хүрээнд болон ажлаас гадуур өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилтан нь ажлын байрнаас гадуур байх үедээ гэмтэж, бэртсэн тохиолдлыг үйлдвэрийн осолд тооцдог. Жишээ нь, үйлчлүүлэгчтэй уулзах, ажил олгогчийн зүгээс зохион байгуулсан сургалт, түүнтэй адилтгах үйл ажиллагааны явцад учирсан гэмтлийг үйлдвэрийн осолд тооцож болно. Гэвч шүүхийн практикт ажлын байранд учирсан гэмтлээс илүүтэйгээр ажлын байрнаас гадуур учирсан гэмтлийн шалтгаант холбоонд илүү өндөр шаардлага тавьж шалгадаг.
3. Гэрээс ажиллаж байгаа тохиолдолд гэр бүлийн гишүүд, тэжээвэр амьтдаас шалтгаалсан осол нь бүрэн ажилтны өөрийн хариуцлагын асуудал болно. Мөн хувийн амьдрал, ажил мэргэжлийг ажлын байран дээр ирэх, явах цагаас бусдаар цаг хугацааны хувьд ялгаж, зааглаагүй. Харин гэрээр ажиллаж байгаа тохиолдолд хувийн болон ажлын үүрэг, даалгаврыг ажлын цагаар зэрэг гүйцэтгэх боломжтой. Тиймээс даатгуулагч нь ажлын үүрэг, даалгавраа гүйцэтгэж байх үед осол гарсан байх үндсэн нөхцөл хангагдаж байх ёстой.
4. Мөн Захиргааны хэргийн дээд шүүхийн үзэж байгаагаар гэрээс ажиллаж байх үед гарсан ослын шалтгаант холбоог үнэлэх гол шинж нь ажил, хувийн амьдралын хоорондын зааг, ялгааг тодорхойлох юм. Харин ажил олгогчийн санаачилгаар эсхүл сайн дурын үндсэн дээр гэрээс ажилласан эсэх нь хамаагүй.
5. Иймд, Захиргааны хэргийн дээд шүүхээс А.А-г хөдөлмөрийн ослын даатгалаас шүдний эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэх эрхгүй гэж дүгнэн, олон нийтийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэрийг тус тус хүчингүй болгосон.
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
15 hours ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 days ago
Т.Мөнх-Очирын "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн зүйлчлэлийн үндсэн асуудал" номын нээлт боллоо
4 days ago
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худал мэдүүлэг өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
2024-11-29
-
Орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирлын хэмжээ бага байх нь цагаатгах үндэслэл болохгүй.
2024-11-28
-
Ялын дээд хэмжээ оногдуулахад ёс суртахууны буруутгалыг харгалзан үзэхгүй.
2024-11-27
-
Цэнджавын Амарсанаа
2024-12-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг
2024-11-28 Магистрын ажилдуудаж байна ! -
Цэрэнбалтавын Сарантуяа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ахат Гулим
2024-11-28 Нийтлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-27 Сэтгүүлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-27 Нийтлэлдуудаж байна ! -
Баасандоржийн Батбаяр
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-26 Нийтлэлдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !