Иргэд хоорондын өмчийн маргаантай эд зүйлийг дур мэдэн авч явсан нь хулгайлах гэмт хэрэгт тооцогдохгүй.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 152
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Шүүхийн шийдвэрийн төлөв: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч нь хохирогчтой урт хугацааны туршид өмчийн маргаантай явж ирсэн хадуурын аппаратны иж бүрдэл хэсгийг нь салгаж, хадлангийн талбайгаас дур мэдэн авч явсан хэрэгт холбогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн (2015) тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”2 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчээс хадуурын аппаратыг комоор нь гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.
2. Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Шүүгдэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо анхан болон давж заалдах шатны шүүх хулгайлах гэмт хэрэг болон иргэд хоорондын өмчийн маргааныг ялгаж тогтоохгүй хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, шүүгдэгч болон хохирогч нар олон жилийн өмнө хамтран бий болгосон хадуурын аппарат нь тэдний дундын өмч мөн эсэх, шүүгдэгчийн авч явсан эд зүйл нь түүний өөрийн сэлбэг мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэжээ.
4. Хяналтын шатны шүүхээс “Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгодог”. (25)3
5. Халдлагын зүйл болж буй “хадуурын аппарат нь хэний өмч болох талаарх маргаан хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлснээр удаан хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд уг маргаан даамжирч шүүгдэгч нь хохирогчийг зодож Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авагдаж байсан баримтыг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан” байна. (23)
6. Шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй эд хөрөнгийн маргааныг гэмт хэрэгт тооцсон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хууль хэрэглээний ноцтой төөрөгдөл, алдаа гэж дүгнэжээ(24). Өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч нарын батлан мэдүүлснээр олон жилийн өмнө хамтран бий болгосон гэх хадуур, түүний иж бүрдэл болох хадуурын аппаратыг салгаж авсан санаа зорилго нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (2017) 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй”4 гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийн бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.
[3] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалтан дотрох дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
[4] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно: 1.1.гэмт хэргийн шинжгүй”.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
15 hours ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 days ago
Т.Мөнх-Очирын "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн зүйлчлэлийн үндсэн асуудал" номын нээлт боллоо
4 days ago
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худал мэдүүлэг өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
2024-11-29
-
Орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирлын хэмжээ бага байх нь цагаатгах үндэслэл болохгүй.
2024-11-28
-
Ялын дээд хэмжээ оногдуулахад ёс суртахууны буруутгалыг харгалзан үзэхгүй.
2024-11-27
-
Цэнджавын Амарсанаа
2024-12-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг
2024-11-28 Магистрын ажилдуудаж байна ! -
Цэрэнбалтавын Сарантуяа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ахат Гулим
2024-11-28 Нийтлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-27 Сэтгүүлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-27 Нийтлэлдуудаж байна ! -
Баасандоржийн Батбаяр
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-26 Нийтлэлдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !