Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас цагаатгасан шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзнэ.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 105
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр
Шүүхийн шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны орой 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баянголын 17 дугаар гудамжинд хохирогчийн эзэмшлийн “Тоёота Приус 30” маркийн ... улсын дугаартай автомашины салхины шилийг хагалж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М-д холбогдох Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт2 заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж,....дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.
2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
3. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
4. Прокурор хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлтдээ “... Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн шаардлага хангаагүй, зөрүүтэй баримтуудыг няцаан үгүйсгэх дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт3 орж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт, эсхүл анхан шатны шүүхэд буцаах хуулийн зохицуулалтгүй болсон тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно гэж дүгнэжээ. (16)
5. Ийнхүү шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэх үндэслэлд хамаарч байна. (18)
6. “Хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэсэн үндэслэлд тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн буюу хохирогчийн эрх ноцтой зөрчигдсөн асуудал, мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийн суурь ухагдахууныг авч үзэх нь зүйтэй юм” гэжээ. (21)
7. Хяналтын шатны шүүхээс прокурорын бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг хянаад “...Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах тусгай журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт хуульчлан заасан бөгөөд шүүхийн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш илэрч тогтоогдсон, эсхүл хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн явдал нь хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэлд хамаарна. (33)
8. Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал шинээр илэрсний улмаас хэргийг сэргээн шалгах асуудлыг прокурор, шүүх хянан шийдвэрлэхдээ тухайн шийдвэр нь хэргийн оролцогч, түүний дотор ял шийтгүүлсэн, эсхүл цагаатгагдсан этгээд болон хохирогчийн эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлж болохыг харгалзан үзэх шаардлагатай бөгөөд ял шийтгүүлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тохиолдолд цаг хугацааны шалгуур хамаарахгүй. (36)
9. Харин цагаатгасан шүүхийн шийдвэрийг хянан үзэх, түүнчлэн ялтанд хүндрүүлсэн хуультай хуулийг хэрэглэх шаардлагатай болсон бол Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шинэ нөхцөл байдал илэрснээс хойш 1 жил өнгөрөөгүй бол гүйцэтгэж болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлд тусгайлан заажээ. (36)
10. Цагаатгагдсан этгээд М нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны орой 00 цагийн үед бусдын эд хөрөнгийг гэмтээж бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсоноос хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад прокурор 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт бичиж, хэргийг Улсын дээд шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. (37)
11. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1484 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17- ны өдрийн 64 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] 17.8 дугаар зүйл. Эд хөрөнгө устгах, гэмтээх.1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
16 hours ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 days ago
Т.Мөнх-Очирын "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн зүйлчлэлийн үндсэн асуудал" номын нээлт боллоо
4 days ago
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худал мэдүүлэг өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
2024-11-29
-
Орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирлын хэмжээ бага байх нь цагаатгах үндэслэл болохгүй.
2024-11-28
-
Ялын дээд хэмжээ оногдуулахад ёс суртахууны буруутгалыг харгалзан үзэхгүй.
2024-11-27
-
Цэнджавын Амарсанаа
2024-12-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг
2024-11-28 Магистрын ажилдуудаж байна ! -
Цэрэнбалтавын Сарантуяа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ахат Гулим
2024-11-28 Нийтлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-27 Сэтгүүлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-27 Нийтлэлдуудаж байна ! -
Баасандоржийн Батбаяр
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-26 Нийтлэлдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !