Захиргааны хууль бус актын улмаас учирсан хохиролоо нэхэмжлэх эрхтэй
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2021.12.24-ний өдрийн 182/ШШ2022/00038
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон
2022.09.27 шийдвэр- хураангуй 4
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Д” ХХК-ийн “согтууруулах ундаагаар үйлчлэх” тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Захирагчийн ажлын албаны даргын тушаалыг “илт хууль бус акт болох”-ыг тогтоож, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
“Д” ХХК нь Захирагчийн ажлын албаны даргын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар, төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд хандах эрхийг иргэн хуулийн этгээдэд олгосон юм.
“Д” ХХК-иас хууль бус захиргааны актын улмаас өөрт учирсан гэх хохиролд түрээсийн төлбөр, ажилчдын сул зогсолтын нөхөн төлбөр, банкны хүүд төлсөн төлбөр, өмгөөлөгчид төлсөн төлбөр нийт 132 сая төгрөгийг төрийн байгууллагаас нэхэмжилжээ.
Шүүхээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас бусдад хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон бол уг хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж, “Захирагчийн ажлын алба”-наас нэхэмжлэгч “Д” ХХК-д өмгөөлөгчид төлсөн төлбөрийг гаргуулан олгож, харин нэхэмжлэгчид учирсан бусад хохирол нь бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
5 days ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтийн арга хэмжээ болно
5 days ago

S2EP21. М.Маралмаа & Р.Оюундэлгэр: Хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын хэрэглээ
6 days ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгалын нөхөн төлбөр аваагүй тохиолдол
2025-06-18
-
Бэлэглэлийн гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүй нь ажилтандаа орон сууц бэлэглэхээр амлаж, батламж гардуулан, орон сууцыг эзэмшилд нь шилүүлсэн үйл баримтыг үгүйсгэхгүй
2025-06-16
-
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлтийн тойм
2025-06-13
-
Тайванхүүгийн Алтангэрэл, Болор-Эрдэнийн Төрболд
2025-06-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Тайванхүүгийн Алтангэрэл, Болор-Эрдэнийн Төрболд
2025-06-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-10 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-09 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-09 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !