Түрээсийн төлбөрийг гадаад валютаар тооцсон тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022.08.25 221/МА/2022/0575
Шийдвэрийг төлөв: Хүчин төгөлдөр болсон
2023 он 01 сар 26 өдөр, шийдвэр-хураангуй: №4
Үл хөдлөх эд хөрөнгийн түрээс, зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг “К” ХХК-д зарим үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг өөрийн фейсбүүк хуудсаараа ам.доллараар зарлан сурталчилсан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуультай зөрчилдсөн гэж үзэн торгох шийтгэл ногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж, …хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс дээрх шийтгэлийг үндэслэлтэй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдээхдээ өөрийн фейсбүүк хуудсаар түрээсийн төлбөрийг ам.доллараар зарлан сурталчилсаныг албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валютаар түрээсийн үнэ тогтоосон, мөн зарлан сурталчилсан байна гэж үзсэн болно.
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан тул үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх “үйлчилгээ”-нд энэ хууль нэгэн адил мөрдөгдөнө.
Дээрх шийдвэр, магадлалыг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн тахимын хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор хэвээр үлдээсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг үзэх бол энд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг үзэх бол энд, хяналтын шатны шүүхийн тогтоолыг үзэх бол энд дарна уу.
Хураангуй бичсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэн
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
6 days ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтийн арга хэмжээ болно
6 days ago

S2EP21. М.Маралмаа & Р.Оюундэлгэр: Хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын хэрэглээ
1 week ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 week ago
-
Энхтүвшингийн Одончимэг
2025-06-19 Нийтлэлдуудаж байна ! -
Тайванхүүгийн Алтангэрэл, Болор-Эрдэнийн Төрболд
2025-06-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Тайванхүүгийн Алтангэрэл, Болор-Эрдэнийн Төрболд
2025-06-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-10 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-09 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-09 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !