Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзав
Туршилтаар
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2021.11.22-ны өдрийн 128/ШЗ2021/9251
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2022.11.11 Процессын хураангуй-2
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь ажилтан “Чимгээд сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/02 дугаар захирамж гаргасан, уг захирамжийг Чимгээ эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөлөөс уг маргааныг хянаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжийг хүчингүй болгожээ.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Болд Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Төрийн албаны тухай хуульд, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байна.
Уг заалтыг “шийдвэрийг эс зөвшөөрсөн тал” гэдэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Болд хамаарахгүй, учир нь, нэг талаас Төрийн албаны тухай хуульд зааснаар, төрийн албаны удирдах албан тушаалтан нь Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоолыг заавал биелүүлэх үүрэгтэй, нөгөө талаас, төрийн албаны эрх зүй дэх субординацийн буюу захирах, захирагдах ёсны зарчмын дагуу төрийн албаны удирдах албан тушаалтан Төрийн албаны зөвлөлөөс гаргасан заавал биелэгдэх шинжтэй тогтоолын эсрэг маргах боломжгүй гэж шүүхээс үзэв.
Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар, иргэн Чимгээгийн гаргасан “эрх зөрчигдсөн” гэх маргааныг хянан шийдвэрлэж гаргасан Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг захиргааны албан тушаалтан хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэв.
Эдгээр үндэслэлээр, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Болдыг тухайн маргааны хувьд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргах, ийм нэхэмжлэл шүүхэд гаргах эрхгүй этгээд гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
19 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !