Бүтээлийн нэр
Богд хаант Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг эрэн сурвалжлах нь
Тэмдэглэл
Хууль дээдлэх ёс сэтгүүлийн 2018 оны 2 дугаарт нийтлэгдсэн
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Энэхүү өгүүлэл нь Богд Хаант Монгол Улсын Үндсэн Хуулийн төслийн талаарх нэгэн мэдээллийн мөрөөр мөшгөн хөөж, түүний уг эхийг илрүүлэн олж, судалгааны эргэлтэд оруулах ажилд эрдэмтэн, судлаачдыг уриалан дуудах чин зорилго бүхий судлаачийн сэдэмж бичиг болно.
Тодруулбал, Хаант Орос Улсад хэвлэгдэн гарч байсан “Дальний Восток” хэмээх сэтгүүлийн 1913 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаарт нийтлэгдсэн “Автономит Монголын ирээдүйн Үндсэн хуулийн талаарх сураг чимээ” гэсэн гарчиг бүхий мэдээллийг талаар тухайлан өгүүлэх замаар Богд хаант Монголын Үндсэн хуулийн “анхны” байж болох нэгэн төслийг бүрэн эхээр нь олох боломж байсаар байгаа юм биш биз гэсэн бодлын үүднээс тэрлэсэн сэдэмж бичиг болно.
Түлхүүр үг
Богд хаан, Богд хаант Монгол Улс, автономит Монголын Үндсэн хуулийн төсөл, Үндсэн хуулийн төсөл, Ост Ллойдъ, Дальнiй востокъ.
Бичигдсэн огноо
2018
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-06-21
Товч мэдээлэл үзсэн
32
Бүрэн эхээр нь үзсэн
Эшлэлийн тоо
36
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Мөнхтулга “Богд хаант Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг эрэн сурвалжлах нь” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2426
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Б.Чимид. Уншаад төрсөн бодол, хадгалж явдаг сэтгэл. Ж.Амарсанаа. О.Батсайхан. Монгол Улсын Үндсэн хууль: баримт бичиг. Улаанбаатар. 2004.XXII тал.

[2] Монгол Улсын түүх. V боть. Улаанбаатар. 2004. 79 дэх тал.

[3] Ж.Болдбаатар, Д.Лүндээжанцан. Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал. Улаанбаатар. 2011. 231 дэх тал.

[4] Ч.Өнөрбаяр. Үндсэн хуульт ёсны хөгжил, түүний чиг хандлага. Улаанбаатар. 2014. 108 дахь тал.

[5] Ж.Урангуа. XX зууны эхэн үеийн Монгол Улс (1911-1919). Улаанбаатар. 2010. 108 дахь тал.

[6] В.А.Рязановский. Монголчуудын хууль цаазын дурсгалт бичгийн түүхэн тойм, Их засаг хууль. Улаанбаатар. 2000. 57 дахь тал.

[7] Н.Лүндэндорж. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Улаанбаатар. 2002. 224 дэх тал.

[8] J.M. Zimmerman. China Law Deskbook. A Legal Guide to Foreign-Invested Enterprises. ABA. 2010. 41-42 дахь тал.

[9] Supra 2. 41-42 дахь тал.

[10]  “Шинь чэн” буюу Шинэ засгийн бодлого нь:

- Эдийн засгийг сэргээхийн тулд газар орны бүхий л нөөц бололцоог дайчлах

- Хятад дахь капиталист харилцааны хөгжилт ба үндэсний аж үйлдвэр хөрөнгөтнүүдийн ашиг сонирхлыг хангах

- Гадаадын худалдаачдыг шахан зайлуулж хятад худалдаачдыг өргөтгөх

- Бослого тэмцэл, үер усны  гамшгаас шалтгаалан газаргүй болсон тариачдад газар олгох гэсэн 4 үндсэн хэсгээс бүрдэж байв.

[11] Баабар. Монголчууд: нүүдэл суудал. I. 2006. 205 дахь тал. Шинэ засгийн бодлогоос хойш тариаланч хятад зохион байгуулалттайгаар үерийн ус шиг цутган 60-70 мянган десятын газар хагалбарлажээ. Исаевийн тэмдэглэснээр энэ үед монголчуудаас тариаланд зориулж авсан газар 4.905 мянган десятин хүрч, шилжин суугчид 350.000 болжээ. 

[12] И.Майский. Орчин үеийн монгол (Автономит монгол XX зууны гараан дээр). Улаанбаатар. 2005. 331 дэх тал.

[13] В.А.Рязановский. Монгольское право (преимущественно обычное): Исторический очерк. Тип. Н. Е. Чинарева. Харбин. 1931. 114 дэх тал.

[14] Д.Даш. БНМАУ-ыг тунхагласан түүхээс. Улаанбаатар. 1984. 10, 66 дахь тал. Энэ талаар эрдэмтэн Д.Даш “...хөрөнгөтний бүгд найрамдах улсын үзэл санаа ... монархист  үзэлтнүүдийн тусгал байснаас зайлахгүй” хэмжээн бичсэн нь бий.

[15] Supra 12. 381 дэх тал

[16] Олон улсын үндсэн хуулийн оршил. Анхдугаар Үндсэн хуулийн судалгааны эх сурвалж. Улаанбаатар. 2009. 1 дэх тал.

[17] Энэхүү зохиол нь анх хэвлэгдсэн цагаас хойш хэд хэдэн удаа дахин хэвлэгдэж, олон орны хэл дээр орчуулагдсан бөгөөд XIX зууны олон улсын эрх зүйн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлийн нэгд зүй ёсоор ордог /The Cambridge History of English and American Literature in 18 Volumes. VOLUME XVI. Early National Literature, Part II; Later National Literature, Part I. 15 дахь тал. http://www.bartleby.com/226/0612.html/ бөгөөд Ютагийн их сургуулийн профессор Энтони Ангхэгийн бичсэнээр, тухайн цаг үедээ өргөн хэрэглэгдэж байсан, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлийн нэг юм. Finding the Peripheries: Sovereignty and Colonialism in Nineteenth-Century International Law. Harvard International Law Journal. Volume 40. Number 1. Winter 1999. 8 дахь тал.

[18] БНСУ-ын Ханяанг их сургуулийн Хуулийн сургуулийн профессор И Жа Мин /Lee Jae min/-ны бичсэнчлэн Америкийн хуульч Хенри Вытоны бичсэн “Elements of International Law”  хэмээх бүтээл нь 1864 онд японд хэвлэгдсэн бөгөөд тухайн цаг үедээ  өндөр албан тушаалтнуудын заавал унших номын нэг болж байсан алдартай зохиол байжээ.              http://www.koreaherald.com/view.php?ud=20100907000976

[19] Иоанн Каспар Блю́нчли /Johann Kaspar Bluntschli 1808-1881/ нь швейцарийн нэрт хуульч, улс төрч бөгөөд түүний 1868 онд бичсэн Das moderne Völkerrecht буюу Орчин үеийн олон улсын эрх зүй хэмээх бүтээл нь тухайн цаг үедээ олон орны хэл дээр хөрвүүлэгдэн гарчээ. Түүний тухай дэлгэрэнгүйг  Johann Kaspar Bluntschli. Proceedings of the American Academy of Arts and Sciences, Vol. 17. 1881 -1882. 445-448 дэх талаас үз. Түүний энэхүү бүтээл нь 1880 онд хятад хэлээр гарчээ. R.Svarverud. International Law as a World Order in Late Imperial China: Translation, Reception and Discourse; 1847 – 1911.Brill. Leiden. 2007. 273 дахь тал.

[20] И. Я. Коростовец. Девять месяцев в Монголии. Дневник русского уполномоченного в Монголии. Август 1912 — май 1913 г. Адмон. Улаанбаатар.2009. 110 дахь тал.

[21] Ж.Цэвээн. Улсын эрх. Эрх зүйт ёс сан. Улаанбаатар. 2014. 10 дахь тал

[22] Эрдэмтэн Д.Даш “БНМАУ-ыг тунхагласан түүхээс” хэмээх бүтээлдээ энэ бүтээлийг 1915 оны үед бичигдсэн хэмээн тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн тэрээр, 1909 онд Харбин хотод хэвлэгдэж байсан “Монголын сонин бичиг” –ийн анхны дугааруудад “хэмжээт хууль” бүхий “дүрэмт засаг” байгуулах талаар бичиж байснаараа Монголчууд Үндсэн хуульт бүгд найрамдах засаг тогтоох тухай үзэл санааг эртнээс судлаж байсан болохыг нотлохыг зорьсон байдаг.   

[23] Supra 1.

[24] Энэ асуудлын хүрээнд бид, хятадыг Үндсэн хуульт хаант улс болгон өөрчлөх тухай Их хатан Цү Ши /Empress Dowager Cixi/- ийн 1907 онд хийсэн тунхаглал Богд Хаант Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг боловсруулах асуудалд нөлөөлсөн эсэх, хэрэв нөлөө үзүүлсэн бол уг нөлөөлөл нь ямар байдлаар байсан вэ гэсэн асуудлыг нарийвчлан судлах шаардлагатай юм

[25] Дальнiй востокъ. Иркутскъ. 1913. 36. 5-6 дахь тал.

[26] Supra 11. 288 дахь тал. Хуралд 15-16 төлөөлөгч Барга, Өвөр Монгол, Буриадаас оролцсон ба харин Монголын голомт Гадаад Монголоос нэг ч хүн байсангүй. Хурлаас Өвөр Монгол, Гадаад Монгол, Барга, Буриадыг нийлүүлсэн холбооны бүтэцтэй нэгдсэн Монгол Улс байгуулж байгааг зарлаж, Түр Засгийн газрыг Өвөр Монголын Нэйс гэгээнээр тэргүүлүүлэн  буй болгов.   

[27] Supra 12. 301 дэх тал

[28] Б.Чимид. Их Засгийн хуулийг эрэн сурвалжлах нь. “Их Засаг”-ийн эхийг эрэн сурвалжлах нь. Олон Улсын эрдэм шинжилгээний  бага хурлын  илтгэлийн эмхтгэл. Улаанбаатар. 2015. 21 дэх тал.

[29] H.Walravens. E.King. Newspapers In International Librarianship: Papers presented by the Newspapers Section at IFLA General Conferences. K.G. Saur. Munchen. 2003. 90 дэх тал.

[30] Ж.Урангуа.Богд Жавзандамба хутагтын эрхийн тухай өгүүлэх нь. Associatum Millitarum Historicorum Mongoli Khar Suld. Tomus IV. Fasciculus 7. 58-59 дэх тал.

[31] Supra 5. 109 дэх тал.

[32] K Zweigert. H.Kotz, An Introduction to Comparative Law. 3rd edn. Oxford University press. New York. 1998. 297 дахь тал. Пруссийн Үндсэн хуулийн загварт суурилсан энэхүү хуулиар Япон улс нь Үндсэн хуульт хаант засаглал бүхий улс болсон бөгөөд шийдвэр гаргах бүх эрхийг эзэн хаан эдлэх хэдий ч хүн амын 2 орчим хувийг эзэлж байсан чинээлэг иргэдийн эдлэх сонгуулийн эрхийн дүнд байгуулагдсан парламентын доод танхим болон угсаа залгамжилсан, эзэн хаанаас сайшаагдсан язгууртнуудаас бүрдэх дээд танхим хууль тогтоох эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг.

[33] H.Ito. Commentaries on the constitution of the Empire of Japan. 2nd ed.Tokyo.1906. 11 дэх тал.

[34] Улсын хурлын газрыг байгуулахыг хүсч айлтгасныг Богд хаан зөвшөөрөн цохсон бичиг.  Монгол Улсын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. II боть. Улаанбаатар. 2010. 110 дахь тал.

[35] Supra 12.  321 дахь тал.

[36] Дэлгэрэнгүйг Ч.Дэмчигдорж. Шинэ засгийн гол ёс. Эрх зүйт ёс сан. Улаанбаатар. 2015. 156 дахь талаас үз.