Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Төрийн хэлбэр хэмээх энэхүү ойлголт нь төрийн удирдлагын болон байгууламжийн хэлбэр + улс төрийн дэглэмийг багтаасан ойлголт юм.
Төрийн удирдлагын хэлбэрийг засаг төрийн эрх барьж эцсийн шийдвэр гаргадаг механизмийг нь харгалзан тодорхойлдог. Хэрэв эрх мэдлийг угсаа залгамжилсан нэг хүн барьж байвал хаант, төлөөлөгчдийн байгууллага хэрэгжүүлж байвал Бүгд найрамдах улс гэдэг. Б.Чимид. Үндсэн хуулийн мэдлэг. Улаанбаатар. 2008. 80 дахь тал.
[2] Д.Гангабаатар. Үндсэн хуулийн эрх зүй. Төрийн байгуулал, зарчим, үзэл баримтлал. Улаанбаатар. 2017. 186 дахь тал.
Судлаачдын тэмдэглэснээр, Үндсэн хуульт хаант төрийн үзэл санааны онолын үндсийг анх Швейцар улсын Лаузанна хотоос гаргалтай улс төрч Бенжамин Констант гаргаж тавьжээ. Тэрээр үндсэн хуульт хаант засгийн зорилгыг эрх мэдлийн гурван салаа тэнцвэртэй байх баталгааг хангагч төрийн тэргүүний институцийг бүрдүүлэх явдал юм хэмээн тодорхойлж байв.
[3] “Монголын сонин бичиг”. Харбин. 1909. 1.
Энэхүү сонин сэтгүүл нь анх 1909 онд Харбин хотноо хэвлэгдэж эхэлсэн.
[4] “Шинэ толь хэмээх бичиг”. Өргөө. 1913. 1.
Хаант Орос улсын дипломатч И.Я.Коростовецийн бичсэнд тулгуурлан үзвэл Петербургт захиалж хийлгэсэн монгол үсгийн бар 1913 онд монгол оронд орж ирснээр тус оныхоо 2 дугаар сард “Шинэ толь” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгджээ. Ж.Цэвээний редактороор нь ажиллаж байсан энэхүү сонин гарсан нь Өргөөд дуулиан шуугиан дэгдээж, сонин нь тэр дороо зарагдаж дууссан учир дахин хэвлэхэд хүрч байжээ. Дэлгэрэнгүйг И.Я.Коростовец. Монголчуудын хураангуй түүх. (Чингис хаанаас Бүгд Найрамдах Улсаа байгуулах хүртэл). Улаанбаатар. 2017. 356 дахь талаас үз.
[5] “Дальнiй востокъ” хэмээх энэхүү сэтгүүл нь тэр үеийн оросын болон зүүн Азийн улс орнуудын тогтмол хэвлэлд нийтлэгдсэн мэдээ, мэдээллийг түүвэрлэн сар бүр нийтэлдэг, Хаант Орос улсын Эрхүү мужийн цэргийн тойргоос эрхлэн гаргаж байсан тогтмол хэвлэл юм.
[6] Дэлгэрэнгүйг Г.Мөнхтулга. Богд хаант Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг эрэн сурвалжлах нь. Хууль дээдлэх ёс. 2 /67/. Улаанбаатар. 2018. 15-22 дахь талаас үз.
[7] Ж.Цэвээн нь 1881 онд Өвөр Байгалийн Агийн аймагт төрсөн. 1892 оноос Чита хотын гурван жилийн сургууль, 1897 оноос Санкт-Петербург хот дахь П.Бадмаевын Буриад хөвгүүдэд зориулж байгуулсан гимназ, 1898-1901 онд Эрхүүгийн багшийн сургуульд тус тус суралцан Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа Богд Хаант Монгол улсад ирж, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны соёл эрхэлсэн түшмэл, мөн яамны дэргэдэх сургуульд багшаар ажиллан, 1913-1914 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн Хаант Орос улс дахь айлчлал, 1912 оны Орос-Монголын гэрээ, 1915 оны Хиагтын гэрээг байгуулах зэрэгт оролцож байв. Тэрээр Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь” сэтгүүл, “Нийслэл хүрээний сонин бичиг” зэргийг эрхлэн гаргаж байжээ. https://mongoltoli.mn/history/h/691.
[8] С.Идшинноров. Түүхийн нугачаан дахь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгэн төсөл. Эрх зүй. 4-5. Улаанбаатар. 2000. 178 дахь тал.
[9] Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл. Баримт бичгийн эмхтгэл. Улаанбаатар. 1982. 158-159 дэх тал.
[10] Энэхүү хурлыг байгуулсан тухайд, тухайн үеийн сонин бичиг болох ”Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1914 оны 12 дугаарт “ард албат лугаа санал нэгдэн хуралдаан байгуулж улсыг засан захирах нь мэргэн арга мөн” хэмээн бичиж байсан бол Цахар сайдын зөвлөн хэлэлцэх түшмэл Дандаа хэмээх Дэмчигдоржоос 1914 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Их Хурлын сайд түшмэдэд барьсан “Түшмэл Дандаагийн улс төрийг засах гурван зүйлийн ёсны тухай өргөсөн бичиг”-т “...нарийвчлан шинжилбээс олон улсын хууль дотор гагцхүү Жи Би / Япон/ улсын хууль болбоос олон улсын хуулийн бичгийн нарийн нууц газрыг бүрнээ хураангуйлан багтаасан мэт тул тийнхүү энэ гурван зүйлийн хуулийн бичгийг хавсарч нийлүүлэн дундадыг барьж тогтоох болбоос сая алдагдал үгүй болмуй за” хэмээн бичиж байсан зэргээс тухайн үед монголын эрдэмтэн мэргэд, ихэс дээдэс өрнийн эрх зүйн сэтгэлгээний чиг хандлагын талаар тодорхой мэдээлэл, мэдлэгтэй байж, “авах гээхийн ухаанаар” асуудалд хандаж, үндэсний онцлогтой засаг төрийг байгуулахыг эрмэлзэж байсан болох нь тод харагддаг.
[11] Б.Содовсүрэн. Хувьсгалын өмнөх Монголын төр ба хууль цааз. Улаанбаатар. 1989. 28 дахь тал.
[12] Д.Даш. БНМАУ-ыг тунхагласан түүхээс. Улаанбаатар. 1984.18 дахь тал.
[13] Монгол Улсын автономи хэмээх өөртөө эзэрхэн засаг эрхт засгийн үеийн үнэнхүү явдал чухам байдал, учрыг тэмдэглэсэн товч өгүүлэл хэмээх түүх бичиг. Улаанбаатар. 1992 он. 29-30 дахь тал.
[14] Намын анхны бүлгээс Сюй Шу чжаны хаалганд наасан бичиг. Supra 9. 89 дэх тал.
[15] Монгол Ардын Намын анхны программд “мөхсөн төр юугаан дахин шинэчлэн босгож тасарсныг залгаж, хэмхэрснийг эвлүүлэн нийлүүлэх”, “ард олны эрх мэдлийг эрхэмлэх, монголын төрийг босгох”, “хэрэв монголын өөр суртлын намууд гарч ирээд манай уул хоёр зүйл хэрэгт тусалмаар аваас мөнхүү тэдгээр намууд лугаа тухайд түр хэлэлцэж хүчин хавсарсугай”. “Манай ардын намд орж, монгол үндэстний үүрдийн их үйлсэд зүтгэсүгэй хэмээсэн монгол үндэсний авгай нар дээдэс, доордос, лам, хар, эрэгтэй, эмэгтэй хэн ч атугай буй агаад ч ... манай намын суртлыг зөвшөөрөн хүлээж намын дүрмийг дагах нь болбоос бид нар намдаа багтаан авьяа” хэмээн заасан. М.Ринчин. Ардын эрхт хэмжээт цаазат засаг. Ардын төр. 2. 1990. 34 дэх тал.
[16] Н.Магсаржав. Монгол Улсын шинэ түүх. Улаанбаатар. 2015. 291-292 дахь тал.
Энэ асуудалтай холбоотойгоор зарим нэг судлаачдын бүтээлд 1920 оны үест Ардын засгаас “Монголын хэмжээт засгийг тогтоох гол утгын бичиг” хэмээх нэгэн баримт бичгийг тогтоосон тухай дурдсан байх хэдий ч судлаач хараахан олж үзэж чадаагүй болно.
[17] Id. 298 дахь тал.
[18] Энэ түүхэн нөхцөл байдлын тухайд профессор В.А.Рязановский, монголын ард түмний дунд шашны оройн дээдэд оршигч Богд гэгээн хутагтын эрх нөлөө, сүр хүч үлэмж байсны хүчээр тэрээр төрийн тэргүүнээр үлдсэнээр Богд тэргүүнтэй монголын Ардын түр засгийн газар 1921 онд байгуулагдсан. Ингэснээр Монгол Улсад үндсэн хуульт хаант засаглал тогтсон юм. хэмээн дүгнэсэн байдаг. Дэлгэрэнгүйг В.А.Рязановский. Монгольское право (преимущественно обычное): Исторический очерк. Тип. Н. Е. Чинарева. Харбин. 1931. 107 дахь талаас үз.
[19] МУ. ҮТА. МАН-ын Баримтын тов. Х-4. Д-1. ХН-27, 41-42 дахь тал.
[20] Б.Чимид. Уншаад төрсөн бодол, хадгалж явдаг сэтгэл. Ж.Амарсанаа. О.Батсайхан. Монгол Улсын Үндсэн хууль: баримт бичиг. Улаанбаатар. 2004.XXII тал
[21] Энэхүү дүгнэлт нь үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцлийн бүх удирдагчдад биш гэхэд тэдгээрийн зонхилоход нь /хувьсгалт тэмцэлийнхээ эхэн үед/ хамаарна гэдгийг хожимын / Д.Бодоо, Д.Чагдаржав зэрэг Ардын засгийг байгуулахад оролцсон олон хүмүүсийг хилс хэрэгт буруутган, буудан хороосон, МАХН-ын Төв Хороо, Ардын Засгийн газрын 1922.5.19-ны өдрийн шийдвэрээр Үндсэн хуулийн төсөл боловсруулах тусгай комиссыг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд 1922.9.1-ний өдрийн Засгийн газрын 39-р хурлаас уг комиссын ажилтай холбогдуулан “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүүгээгийн явуулан буй засгийн байдалд нийлүүлэн зохиовол зохино” хэмээн тогтоож байсан зэрэг/ үйл явдлууд харуулсан билээ.
[22] Дэлгэрэнгүйг “Монголын үнэн сонин.” Нийслэл хүрээ. 1921. 5 дугаараас үз.
[23] Supra 16. 298 дахь тал.
Энэ хүрээнд тэмдэглэвэл зохих нэгэн зүйлийг дурдвал, халхын богд Жавзандамба хутагтыг 1911 онд хаанд /хэмжээгүй эрхт/ өргөмжилснөөс хойш төрийн аливаа хууль цаазыг Богд хааны “зарлиг ёсоор болго”, “гуйсан ёсоор болгогтун” гэсэн тэмдэглэгээ, дардас дарснаар дагаж мөрдөж байсан бол хэмжээт цаазат засаг тогтсон үеэс хойш Ардын засгийн газрын аливаа шийдвэртэй Богд хаан танилцан “зарлиг мэдэв”, “зарлиг үзэв”, “мэдэв” хэмээн тэмдэглэж, мутрын тэмдэг дарах болсон байдаг.
[24] Ардын засгийн газар хэмээх энэхүү хэмжээт цаазат засгийн бүрэлдэхүүнд 1924 оны дунд үеийг хүртэл хугацаанд Жалханз хутагт Дамдинбазар, Дүйнхорын да лам Пунцагдорж, хичээнгүй гүн Цэрэндорж, хурц гүн Магсаржав зэрэг цөөнгүй тооны ноёд, мяндагтанууд багтаж байсан нь тус засгийг газрыг эвслийн шинж чанартай, шилжилтийн хэлбэрийн засгийн газар байжээ гэж үзэхэд хүргэдэг.
[25] Х.Чойбалсан. Д.Лосол. Г.Дэмид. Монгол Ардын Үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх. Улаанбаатар. 2015. 295 дахь тал.
[26] Монгол Ардын Хувьсгалт Намын түүхэнд холбогдох баримт бичгүүд. 1920-1940 он. Улаанбаатар. 91-92 дахь тал.
Энэхүү тогтоолд дурдагдсан “үндсэн цааз дүрэм” гэх ойлголт нь угтаа “конституци” гэсэн үгийг хэлж байна. Supra 21. XXII тал
[27] Энэ асуудалтай холбогдуулан тухайн үеийн “Уриа” сонины
1921.8.28. №5 дугаарт “Богд Жавзандамба хутагт хаан шашны эзэн болж шашны хэргийг эрхлээд улс төрийн хэргийг тус улсын засгийн газар ба олон түмний төлөөлөгчдийн хуралдаанаас Богд хаан танаа мэдэгдэн сургагдаж явуулбал зохино. Энэ бол хэмжээт цаазат засгийн гол бодлого мөн” хэмээн бичиж байсан бол
1921.9.14-ны дугаарт “Нам засгаас ойрын цагт гүйцэтгэх бодлогууд. ...Наймдугаар зүйл. Засгийн газар тус хэргийг явуулахад Богд хааныг хэмжээт эрхт улсын хаан гэж хүндэтгэж, ардын эрхийг бадруулахыг хичээнэ. Иймийн учир хааны зүгээс засгийн газрын тогтоосныг эвдэх зүйлгүй бөгөөд засгийн газар түр цагийн буюу их хуралдаанаар хэлэлцүүлэн зөвлөлдөх бүх хууль дүрмийг тогтоож, хаанд айлтгаж явуулах тул бас олон яаманд ба хязгаарын сайд нар айлтгах зүйлүүдийг гагцхүү засгийн газраар дамжуулан айлтгаж байвал зохино” хэмээн бичиж байв.
[28] Монгол Ардын Хувьсгалт Намын товч түүх. Улаанбаатар. 1985. 85 дахь тал.
[29] Энэ асуудалтай холбоотойгоор, БНМАУ-ын Анхдугаар Их Хуралд Үндсэн хуулийн төслийн талаар тавьсан илтгэлдээ Ерөнхий сайд Б.Цэрэндорж: “...бидний Монголын ард арваннэгдүгээр оны хувьсгалын ачаар эрх чөлөөгөө олсон боловч газар орны байдалд нийлүүлэн Богд Жавзандамбыг хэмжээт эзэнд өргөмжлөн хэмжээт цаазат засгийг явуулсан ба мөн Богд ба Засгийн хооронд хэдийгээр завсардсан явдал үгүй боловч энэхүү Богдын шадарлагчдаас эрх ашигт шунан, үймүүлэн явсан удаа мөн буй” хэмээн дурдсаныг анхаарч үзүүштэй. Supra 20. 51 дэх тал
[30] Засгийн газрын архив. Засгийн газрын 1921 оны хурлын материал. 62 дахь тал.
[31] Supra 8. 179 дэх тал.
[32] Судлаачийн хувьд, агуулга, бүтцийн хувьд төстэй байдлыг нь үндэслэн эхний төслийг 1921 оны 5-аас хойш 11 сараас өмнө боловсруулсан, 2 дахь төслийг нь 1921.11.01-нээс хойш магад Ардын засгийн газрын 1922.5.19-ны өдрийн 21, 39 дүгээр тогтоолоор Шүүх яамны тэргүүн сайд Магсаржаваар толгойлуулсан, “Европын олон улсын хууль дүрмийг харгалзах” үндсэн чиглэл бүхий комиссоос Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн төсөл гэж үзэв. Учир нь уг төслийн Богд хааны тухай хэмээх 7 дугаар зүйлд “..Богд хааны эрх хэмжээг олноо өргөгдсөний арван нэгдүгээр оны аравдугаар сарын хоёрны өдөр Ардын Засгийн газар Богд хаан хоёрын хоорондох холбогдон тодорхойлсон дүрмийн ёсоор журамлан дагаваас зохимуй” хэмээн бичсэн байна. Дэлгэрэнгүйг хавсралтаас үз.
[33] Энэхүү үндсэн хуулийн чанартай актын утга, агуулгын тухайтад Богд хаанаас аливаа хэлбэрээр санаа, оноо авсан зүйлгүй бөгөөд уг дүрэм хэмжээг тогтоосон 1921 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Засгийн газрын 21 дүгээр хуралдаанд Богд гэгээн оролцоогүй байна. Дэлгэрэнгүйг Засгийн газрын архив. Засгийн газрын 1921 оны хурлын материал. 1-1-7 дахь талаас үз.
[34] Ардын засгаас 1921—1924 онуудад авсан хувьсгалт арга хэмжээнүүд. (Баримт бичгийн эмхтгэл). Улаанбаатар. 1954. 31 дэх тал.
[35] Black's Law Dictionary. 8th ed. St. Paul. MN. Thomson/West. 2004. 330-331 дэх тал.
[36] Төрөлжүүлэн эмхэтгэсэн ... үндсэн хууль нь нэг болон хэд хэдэн баримт бичгээр хэлбэржсэн байх бөгөөд нэг болон түүнээс дээш нэмэлт, өөрчлөлтөөс бүрдэх нь бий. Supra 2. 56 дахь тал.
Жишээ дурдахад, Шведийн Вант улсын Үндсэн хууль нь The Instrument of Government (1974:152), Тhе Freedom of the Press Асt (1949:105), Тhе Fundamental Law on the Freedom of Expression (1991:1469), болон The Асt оf Suссеssiоn (1810:0926) гэх 4 баримт хуулиас бүрддэг. Дэлгэрэнгүйг The Constitution of Sweden. The Fundamental Laws and the Riksdag Act. Sveriges Riksdag. Stockholm. 2016. 10-17 дахь талаас үз.
[37] Дэлгэрэнгүйг Г.Мөнхболд, Г.Мөнхтулга. Ерөнхийлөгчийн хориг. Улаанбаатар. 2018. 16-20 дахь талаас үз.
[38] Түүхнээ “Тангаргийн гэрээ” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн энэхүү Үндсэн хуулийн акт нь профессор С.Идшинноровын тэмдэглэсэнчлэн Д.Бодоогийн боловсруулсан “Хэмжээт цаазат улсын үндсэн хуулийн” нэг бүлэг байсан болохыг хавсралтаас үзнэ үү.
[39] Засгийн газрын архив. Засгийн газрын 1921 оны хурлын материал. 1-1-8 дахь тал.
[40] Ж.Амарсанаа. Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон. Улаанбаатар. 2012. 315 дахь тал.
[41] Засгийн газрын архив. Засгийн газрын 1922 оны хурлын материал. 22 дахь тал.
[42] Монгол Улсын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. II боть. Улаанбаатар. 2010. 110 дахь тал.
[43] Supra 25. 295 дахь тал.
[44] Дамбын Шагдаржав нь Ардын Засгийн газар дахь Богд хааны төлөөний сайдын хуваарь “Шадар сайд”-ын албан тушаалыг хашиж явсан нэгэн бөгөөд “Хэмжээт цаазат засгийг устган Бүгд найрамдах улс байгуулахаар зөвлөлдөн явав гэсэн сэдэвт холбогдсон Бодоо, Данзан нарын хэргийг хянах хүрээнд Бодоо, Чагдаржав, Чойбалсан, Тогтох нар /тухайн асуудлаар/ омтгойлон цүүлсдэж явсан гэм учир илэрхий” хэмээгдэн 1922 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 37 дугаар хурлаас Бодоо нь нэгэнт тушаалаас чөлөөлөгдсөн тул шийтгэлийг хэлтрүүлж, Чагдаржавыг шадар сайд, Тогтохыг дэд сайдын тушаалаас тус тус огцоруулан, Бодоо, Чагдаржав, Тогтох нарыг 6 сарын орлогч гишүүн болгон ажиглан хүлээлгэхээс гадна Чойбалсанг тушаалд хэвээр байлгах эсэхийг цэргийн зөвлөлд шилжүүлэн гүйцэтгүүлэхээр тогтоон шийдвэрлэсэн байдаг. Дэлгэрэнгүйг Засгийн газрын архив. Засгийн газрын 1921-1922 оны хурлын материалаас үз.
[45] Дэлгэрэнгүйг Засгийн газрын архив. Засгийн газрын 1922 оны хурлын материал. Мөн О.Батсайхан. Монголын сүүлчийн Эзэн хаан VIII Богд Жавзандамба амьдрал ба домог. Улаанбаатар. 2011. 517 дахь талаас үз.
[46] “Давхар зоог” хэмээх нь Богд хааны хоол, ундны жилийн төсвийн нэгж өдөрт оногдох мөнгөн дүнг үндэсний тэмдэглэлт баярын өдрүүдэд /тухайлбал, Богд гэгээн сууринд суусан өдөр, даншиг өргөх өдөр гэх мэт/ нэг дахин нэмж өгч байхаар тогтоосон журмыг хэлж байна.
Засгийн газрын архив. Засгийн газрын 1923 оны хурлын материал. 7 дахь талд бичсэнээр: “Давхар зоог хэмээгч нэр нэрлэн хэлбэл Автономийг анх байгуулахад ийнхүү нэрлэгдэн, тусгайлан тогтоосноос өөр урьддаа огт байсангүй болой. Одоо хир бол богд хааны давхар зоогийг хассанаас өөр, уг зоогийг бүрмөсөн хассан бусын дээр улс, хааны хувиар сангаас цалин олгож буй нь одоогийн давхар зоогийг хассан болбол ард түмний ашиг тусад холбогдох хэрэг болох бөгөөд бэлхнээ тангаргийн гэрээний дотор тусгай заасан зүйл бий тул, дахин цуцлан хэлэлцэх зүйлгүй гэж Засгийн газар явуулан гүйцэтгэхээр тогтсон тул, гүйцэтгэн шийтгэнэ үү гэж ирснийг хэлэлцээд, энэ хэрэгт харьяат хорооны төлөвлөсөн нь зүйтэй тул, дахин цуцлан хэлэлцэхийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.” гэжээ.
[47] Шанзудба – монголоор мутрын сан баригч хэмээх утгатай үг. Монголын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын шавийн хэрэг, засаг захиргаа, санхүү, жас, аж ахуйгаас эхлээд тэдний явах суухыг хүртэл хамааран захирч байсан албан тушаал. ... 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан Монгол улсын эзэн хаан Богд Жабзундамбын зарлигаар Эрдэнэ шанзудбын яамны суурин дээр Шашин төрд туслах сайдын яамыг байгуулж, уг сайдан албан тушаалд Эрдэнэ шанзудба Бадамдоржийг томилсон билээ. О.Батсайхан. Монголын бурханы шашин дахь Богд Жавзандамба хутагтын институтын оргил нь Дээрхийн гэгээн VIII Богд Жавзандамба хутагтын үе болмой. Монголын бурханы шашин дахь дээрхийн гэгээн Богд Жавзандамба хутагтын институт: өнгөрсөн, эдүгээ, ирээдүй. ОУ-ын эрдэм шинжилгээний бага хурал. Улаанбаатар. 2018. 40-41 дэх тал.
[48] Засгийн газрын 1923 оны хурлын материал. 7 дахь тал.
[49] Supra 42. 417 дахь тал. Нийслэл хүрээний цагдан сэргийлэх хорооны хууль дүрэм.
[50] Засгийн газрын архив. Засгийн газрын 1923 оны хурлын материал.
[51] Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль түүнд холбогдох зарим актын эмхтгэл. Улаанбаатар. 1972. 94 дэх тал.
[52] Supra 37. 17 дахь тал.
[53] “Арван нэгдүгээр зүйл. Улсын Бага Хурлын аливаа хэргийг Улсын Их Хурлаас хянан байцаана гэжээ. Үүнд тайлбарлах нь: Улсын Бага Хурал нь Улсын Их Хурлаас томилогдсон мөнхүү Их Хурлын чөлөө цагт улсын дээд эрхийг хадгалах чухал газар болох бөгөөд өөрийн аливаа шийтгэсэн явуулсан элдэв хэрэг зүйлийг цөм Улсын Их Хуралд тодорхойлон илтгэж хянан байцаалган сайшаах буруушаахыг хүлээвээс зохих г учир тийнхүү Улсын Бага Хурлын аливаа хэргийг Улсын Их Хурлаас хянан байцаана хэмээн тогтоосон нь болой.
Арван зургадугаар зүйл. Улсын Бага Хурал нь шийтгэсэн хэрэг ба явуулсан Засгийн еренхий бодлого зэргийг Улсын Их Хүралд илтгэн байцаалгаваас зохино хэмээжээ. Үүнд тайлбарлах нь: Улсын Бага Хурал нь Улсын Их Хурлаас сонгогдож мөнхүү Их Хурлын чөлөө цагт улсын дээд эрхийг хадгалах чухал газар болох бөгөөд өөрийн аливаа шийтгэсэн, явуулсан хэрэг зүйлийг зүй нь Улсын Их Хуралд илтгэж хянан байцаалгаваас зохих ба Улсын Их Хурал нь мөн Бага Хурлын шийтгэсэн, явуулсан хэрэг зүйлийг зөвшөөрөх, буруушаах эрх бүхийн тул тийнхүү Улсын Бага Хурал нь шийтгэсэн хэрэг ба явуулсан засгийн ерөнхий бодлого зэргийг Улсын Их Хуралд илтгэн байцаалгаваас зохино хэмээн тодорхойлон тогтоосон нь болой.” “БНМАУ-ын Үндсэн хуулийг зүйл анги дараалан товчхоноор тайлбарласан дэвтэр” Supra 20. 80-82 дахь тал.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
1 week ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтийн арга хэмжээ болно
1 week ago

S2EP21. М.Маралмаа & Р.Оюундэлгэр: Хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын хэрэглээ
1 week ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
2 weeks ago
-
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхтүвшингийн Одончимэг
2025-06-19 Нийтлэлдуудаж байна ! -
Тайванхүүгийн Алтангэрэл, Болор-Эрдэнийн Төрболд
2025-06-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Тайванхүүгийн Алтангэрэл, Болор-Эрдэнийн Төрболд
2025-06-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-10 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-09 Судалгааны тайландуудаж байна !