Гэрлэлт цуцлахтай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн
Туршилтаар
Шийдвэрийн огноо, дугаар: 2022.06.20-ны өдөр №184/ШЗ2022/09805
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.12.15 Процессийн хураангуй - 5
Нэхэмжлэгч Чимгээ нь хариуцагч Батад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Чимгээ нь бага насны хүүхдүүдийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд эцгээр нь тэжээн тэтгүүлэх урьдчилсан арга хэмжээ авхуулахыг хүссэн.
Шүүх хүсэлтийг хангаж, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хариуцагч буюу хүүхдийн эцэг Батаас тэтгэлэг гаргуулах хуульд заасан урьдчилсан арга хэмжээ авсан байна. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө шүүгчийн захирамжаар энэ арга хэмжээг авснаар хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрөөс хамгаалж буй хэлбэр мөн гэж үзжээ.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.
Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
55 minutes from now

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
1 day ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !