Бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодох явцад осол гарсан бол...
Иргэн Батаа /товчилсон нэрээр/ нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эгнээ байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээрийн хэрэгсэлд зам тавьж өгөх, тээврийн хэрэгсэл харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзлэх дүрмийг зөрчиж, эгнээ байр сольсоны улмаас иргэн Хишигээ /товчилсон нэрээр/-ийн Лексус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргажээ.
Батаагийн жолоодож осол гаргасан автомашин түүний нэр дээр биш, Батаагийн эцэг Мөнх /өөрчилсөн нэрээр/-ийн нэр дээр бүртгэлтэй, түүний эзэмшлийн автомашин болох нь тогтоогдсон, тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан хохирлыг хариуцахаар хуульд заасан байдаг.
Иймд, шүүх Батаагийн аав Мөнхийг хариуцагчаар татсан боловч ослын үед автомашиныг түүний хүү Батаа унаж явсан, өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч маргаагүй, Мөнхийн өндөр настай байдлыг харгалзсанаас гадна Хишигээ осол гаргасан Батаагаас хохирлыг гаргуулах хүсэлт гаргасныг тус тус үндэслэн Батаагаас Хишигээд учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж, харин Мөнхөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Жолооч Батаа зам тээврийн осол гаргасан буруутай болох нь тогтоогдсон ба тэрээр осол гаргаснаа хүлээн зөвшөөрч, ослын улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн боловч автомашины засварын үнийг хэт өндрөөр үнэлсэн, машины баруун урд талыг мөргөсөн байхад бүхэл бүтэн автомашин авах хэмжээний төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж иргэн Хишигээгийн хохирол нэхэмжилсэн үнийн дүн дээр маргасан байна.
Тухайлбал, Батаа хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч Хишигээ автомашинаа засч янзлуулаад худалдан борлуулсан байх тул шүүх хүсэлтийг хангах боломжгүй болсон, иймд Батаа нь “автомашиныг засч янзлуулсан талаарх баримт байхгүй, учирсан хохирлын хэмжээг үнэлгээний компани нэгэнт тогтоосон тул бодитой гарсан зардлын хэмжээнд төлнө” гэснийг шүүх хүлээж авав.
Шүүхээс Хишигээд учирсан шууд хохирлыг тогтоосон үнэлгээний тайланд тусгагдсан зардал 5.530.000 төгрөг, үнэлгээний зардалд төлсөн 240.000 төгрөг, автомашинд оношилгоо хийлгэсэн төлбөр 60.500 төгрөг, нийт 5.830.500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж, харин иргэн Хишигээгийн “автомашинаа засч янзлуулсантай холбоотой” зардал гэж нэхэмжилсэн 460.000 төгрөг, түүнчлэн хохирол гэж нэхэмжилсэн 9.500.000 төгрөгийг баримтаар нотлоогүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.
Хураангүй бэлтгэсэн: Хан-Уул дүүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Сюзанн Митчелл: АНУ-д холбооны шүүгчдийг насаар нь томилдог, цалинг нь бууруулдаггүй
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
5 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
1 week ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь учирсан хохирлыг хариуцан арилгах үндэслэл болохгүй
2025-07-04
-
Үндсэн хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх хууль, шийдвэрийг Цэц хянахгүй байх нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн тогтоол (2024, №02)-ын тойм
2025-07-03
-
Зээлийн гэрээ байгуулсан төдийгөөр биш, зээл авах хүсэл зоригоо илэрхийлсэн этгээд нь зээлийн үүргийг хариуцна
2025-07-02
-
Энхбат Төгөлдөр
2025-07-04 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-04 Магистрын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-03 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-07-02 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-07-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !