Явган хүний замын мөстсөн хэсэгт халтирч унасан Тохиолдолд учирсан хохирлыг зам цэвэрлэх ажлыг хариуцсан холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцна
БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
(ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН МАРГААН1)
САНАМЖ: Энэхүү хураангуй нь хуульч, судлаач, эрх зүйн чиглэлээр суралцагчдад болон олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь гадаад улсын шүүхийн шийдвэр болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 20b198/22i
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өглөө өөрийн оршин суудаг хотхоны явган хүний замаар явж байх үедээ замын уулзвар дээрх мөстсөн хэсэгт халтиран унаж, хөлийн шагай хэсэг нь хугарч гэмтжээ. Осол болохын өмнөх өдөр хариуцагч замын уулзвар дээр байсан цасыг цэвэрлэж овоолсон буюу тэрхүү овоолж хуримтлагдсан цас нь агаарын температур нэмэгдсэний улмаас хайлж, шөнийн цагаар хөлдөн, нэхэмжлэгч түүн дээр халтирч осолдсон байна. Үүнээс үүдэн нэхэмжлэгч хариуцагчаас өөрт учирсан хохиролд 50,000 еврог нэхэмжилсэн. Харин хариуцагчийн зүгээс хэрэг гарсан өдөр үүргээ биелүүлж, зам талбайг цэвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн хайхрамжгүй байдлаас шалтгаалж халтирч унасан гэж маргасан байна.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд зам дээр мөс үүссэн эсэх, мөн нэхэмжлэгчийн унасан хэсгийн зам нь хариуцагчийн хариуцсан газар байсан эсэх нь тодорхойгүй байгаа учир хариуцагчийг хайхрамжгүй хандсан гэм буруутайд тооцох үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн халтирч унасан газар нь хариуцагчийн цэвэрлэх ёстой байсан явган хүний замын хэсэг мөн эсэхийг нотлох боломжгүй гэж үзсэн бөгөөд зөвхөн ажилтны цэвэрлэх ёстой байсан газарт унасан эсэхээс шалтгаалж л хариуцлага тооцох ёстой гэж дүгнэжээ.
Харин Улсын дээд шүүхээс нэхэмжлэгчийн унасан хэсэг нь хариуцагчийн цэвэрлэхээр хариуцсан хэсэг гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагчийг хариуцан ажиллуулж буй албан тушаалтан тухайн цасыг арилгах ажлыг хянах, цас цэвэрлэх ажил явагдсаны дараа өдөр нь мөсний байдлыг шалгах үүрэгтэй гэж тайлбарлажээ.
Нөгөөтээгүүр, хариуцагч нь өөрийн явж буй замаа харах үүрэгтэй хэдий ч энэ тохиолдолд халтирч унасан мөс нь нүдэнд харагдахуйц мөс биш байсан тул нэхэмжлэгч хайхрамжгүй хандаагүй буюу хариуцагч үүнд хариуцлага хүлээх нь тодорхой байна гэж үзжээ.2
Түүнчлэн ажилтан цасыг зөв цэвэрлэж, аюултай нөхцөл байдлыг анхнаасаа үүсгэхгүй, бусдад хор хөнөөл учруулахгүйн тулд шаардлагатай бөгөөд үндэслэлтэйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авах ёстой байдаг тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэлэлцэн, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн, хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн байна.
Орчуулсан: С.Юмжирдулам Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн
Иргэний эрх зүйн судлаач
1 Эх сурвалж: https://www.ogh.gv.at/
Хураангуйг орчуулахдаа эх хувилбарын бүтцийг өөрчилсөн болно. Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
2 Ингэхдээ хуулийн этгээд нь бие даасан, удирдах болон хяналтын үүргийг гүйцэтгэдэг тул ажилтныхаа бусдад учруулсан буруутай үйлдэлд хариуцлага хүлээх нь зүйтэй хэмээн үзсэн.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !