Үнэлгээний байгууллагаас тогтоосон хохирлын хэмжээ бодит хохирлын хэмжээнээс бага байвал зөрүү төлбөрийг хариуцагчаас гаргуулах боломжтой
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар1: 001/ХТ2022/01256
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 12 сарын 13-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
2020 оны 06 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч иргэний зөвшөөрлөөр иргэн 1 нь түүний эзэмшлийн 0000000 улсын дугаартай Мерседес-Бенз V-250 маркийн автомашиныг жолоодож явахад нь хариуцагч хуулийн этгээдийн эзэмшлийн 0000000 улсын дугаартай Дэйвүү маркийн нийтийн зорчигч тээврийн автобусны жолооч иргэн 2 нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Улмаар нэхэмжлэгч иргэн өөрийн автомашины албан ёсны борлуулагч хуулийн этгээдээр автомашины ослын улмаас учирсан хохирлоо тодорхойлуулахад 18,677,147 төгрөг гэж үнэлэгдсэн байна. Харин даатгалын хохирол үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд 2-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч иргэнд учирсан хохирлыг 11,465,489 төгрөг гэж тодорхойлжээ.
Хариуцагч хуулийн этгээдийн албан журмын даатгалаас 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч этгээдийн данс руу шилжүүлсэн ба хариуцагч хуулийн этгээд нь зөрүү 1,465,489 төгрөгийг төлөх талаар нэхэмжлэгч иргэнд хэлсэн боловч тэрээр хуулийн этгээд 2-ийн тодорхойлсон 11,465,489 төгрөг бүхий үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн татгалзсан байна. Нэхэмжлэгч иргэн нь хуулийн этгээд 1-ийн тодорхойлсон үнэлгээний дагуу үлдэх 8,677,147 төгрөгийг хариуцагч хуулийн этгээдээс гаргуулахаар шаардсан ба хариуцагч хуулийн этгээд уг үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
- Анхан шатны шүүхээс Иргэний хууль (2002)-ийн 498 дугаар зүйлийн 498.12, 499 дүгээр зүйлийн 499.13 , 510 дугаар зүйлийн 510.14 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч хуулийн этгээдээс 8,677,147 төгрөгийг нэхэмжлэгч иргэнд олгож шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч хуулийн этгээдээс 1,465,000 төгрөгийг нэхэмжлэгч иргэнд олгон үлдэх 7,212,147 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
- Хяналтын шатны шүүхээс Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч хуулийн этгээдээс 5,572,386 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч иргэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,104,761 төгрөгийг хэрэгсэхгүй болгон өөрчилж, шийдвэр магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж дараах байдлаар тайлбарлан шийдвэрлэжээ.
2.1. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь оруулах, сэргээх үүрэгтэй болохоос тодорхой хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан эд хөрөнгийг шинээр сольж өгөх үүрэг хүлээхгүй учир нэхэмжлэгч иргэнд учирсан бодит хохирлын хэмжээ нь 11,465,000 төгрөг байна гэж Давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. (8)5
2.2. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.16-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Автомашинд учирсан эвдрэл, хохирлыг үнэлгээний байгууллага тогтоох боловч дээрх эвдрэл, гэмтлийг сэргээх, засан сайжруулахад гарсан зардал бодит хохиролд тооцогдох тул хариуцагч хуулийн этгээд нь нэхэмжлэгч иргэнд бодитоор учирсан хохирлыг төлөх учиртай. (12)
2.3. Гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх /гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. Нэхэмжлэгч иргэн нь засвар хийж, сэргээх боломжтой эд ангийг шинээр сольж тавьсан нь хохирлын хэмжээ нэмэгдэх үндэслэл болсон байна. Тухайлбал хойд буферийг 550,000 төгрөгөөр сэргээн засварлах боломжтой талаар үнэлгээ тогтоогдсон байхад нэхэмжлэгч иргэн уг хойд буферийг 3,654,761 төгрөгөөр шинээр солиулж, энэ дүнгээр хохирлыг нэхэмжилсэн байх тул зөрүү төлбөр /3,654,761-550,000/ 3,104,761 төгрөгийг бодит хохиролд тооцох учиргүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 8,677,147 төгрөгөөс дээр дурдсан 3,104,761 төгрөгийг хасаж үлдэх 5,572,386 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д нийцнэ гэж Хяналтын шатны шүүхээс үзэж, Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв. (13)
-оОо-
1Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
2Иргэний хуулийн 498.1. “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”
3ИХ-ийн 499.1. “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”
4ИХ-ийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”
5“Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалтан дотрох дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
6ИХ-ийн 229.1. “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.”
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !