Хууль бусаар цагдан хоригдож, яллагдагчаар татагдсан иргэнд учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй
Иргэн Д-г 1995 оны хоёрдугаар сараас эхлэн хүн амины гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, улмаар гэмт хэрэг үйлдсэнийг нуун далдалсан гэж 2000 оны зургадугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, нийт 134 хоног цагдан хорьжээ. Гэвч хэргийг Г үйлдсэн нь илэрснээр аймгийн Прокурорын газрын тогтоолоор 2016 оны зургадугаар сард Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн гэмт хэргийг нуун далдалсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар 2017 оны наймдугаар сард прокурорын газраас мэдэгджээ.
Д нь хууль бусаар 134 хоног цагдан хоригдсоны хохирол буюу олох ёстой байсан цалин хөлс, орлого гэж 960,000 төгрөг, 21 жилийн турш сэжигтэн, яллагдагч, таслан сэргийлэх арга хэмжээтэй байснаас учирсан сэтгэл санааны хохирол 500,000,000 төгрөг, нийт 500,960,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл иргэний хэргийн шүүхэд гаргасан. Тэрбээр “... энэ хэргээс болж ажилгүй болсон, хамгийн бага хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон, үр хүүхдээ харж хандаж, боловсрол эзэмшүүлж чадаагүй, нутаг орныхон дунд гэмт хэрэгтэн нэр зүүсэн, талийгаачийн гэр бүлийнхэн түүнтэй алуурчин гэж харьцдаг байсан, орох байх газаргүй болж хог түүж амьдарч байсан, Г-ийн дарамт, сүрдүүлэгт байсан...” талаар нэхэмжлэлдээ дурджээ.
Анхан шатны шүүх Д-ийн цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 73,218 төгрөг, харин 21 жилийн хугацаанд сэжигтэн, яллагдагчаар тооцогдсон, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээ зэргийг харгалзан сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг, нийт 50,073,218 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрт 960,000 төгрөгийг гаргуулж, харин сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Дээд шүүх “...Эрүүгийн гэмт хэрэгт иргэнийг холбогдуулан шалгах эрх бүхий байгууллага хуульд заасан ажиллагаа явуулсан хэдий ч эцэст нь тухайн иргэн гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны улмаас үүсэх үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй.” гэж дүгнэсэн. Иймд Д-ийн гэмт хэрэгт буруутгагдан, удаан хугацаагаар шалгагдсан, нутагтаа “байж суух газаргүй” болсноос өөр газарт шилжин амьдарсан, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй 1995-2017 он хүртэлх хугацаанд үргэлжилсэн сэтгэл санааны хохирлыг тодорхой хэмжээгээр үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангасан анхан шатны шүүхийн шийдлийг зөв гэж үзэн, цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөр, сэтгэл санааны хохиролд 50,073,218 төгрөг гаргасныг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 01 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago

Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн 2017-2023 оны түүхчилсэн статистик мэдээлэл
3 weeks ago

Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
1 month ago

Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
“Pubg mobile” тоглоомын төлбөрийн хэрэгслийг худалдан авахад насанд хүрсэн байх эсхүл асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай
2025-02-18
-
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-14 Сэтгүүлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Нарангоо
2025-02-14 Магистрын ажилдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-14 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-13 Сэтгүүлдуудаж байна ! -
Дашцэрэнгийн Ариунзаяа Болдбаатарын Туяацэцэг
2025-02-13 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-13 Сэтгүүлдуудаж байна ! -
Баярбатын Мөнхцэцэг Батмандахын Өсөхбаяр
2025-02-12 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !