Шүүхийн шийдвэрийн хураангуй
Нийт: 337 шүүхийн шийдвэрийн хураангуй байна.
-
2024-06-17 JudilogyХариуцагч Э сумын Засаг дарга нь 2019, 2020 онуудад холбогдох захирамжийн дагуу нэр бүхий 6 иргэнд зуслангийн зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Г байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Засаг даргыг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзээд, газар эзэмших эрх олгосон захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч нь Э сумын Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн газар эзэмшүүлсэн; Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах нь төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээний асуудал байх тул Г байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан байна.дэлгэрэнгүй
-
2024-06-11 JudilogyШүүгдэгч Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө С дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод хамтран амьдрагч Б-г эрхлэн явуулдаг бизнесийн бараа бүтээгдэхүүн эвдэрсэн байна гэсэн зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар Б “Маргалдахаа зогсооё, унтаж амаръя” гэсэн шаардлагыг эсэргүүцэж, улмаар хохирогч Б сандлаар толгойндоо хүчтэй цохиулсны улмаас нас баржээ. Уг үйл явдлыг тэдний бага насны төрсөн хүү Э-н харсан байна. Шүүгдэгч Н нь өмнө нь 20 гаруй удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд шалгагдаж байсан тул онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
2024-05-31 JudilogyЗохигчдын хооронд 2012-84, 2013-35, 2013-89, 2014-52 онуудад холбогдох дугаартай барьцаат зээлийн гэрээ болон эдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг 2016.01.25 (“Нэмэлт өөрчлөлтийн гэрээ”)-ны өдөр тус тус байгуулсан. Хариуцагч Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг тогтоосон хугацаанд төлөөгүй ба зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан бол хариуцагч нь зарим барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.дэлгэрэнгүй
-
2024-05-24 Улсын дээд шүүхИргэн П.Г, А.Т нар нь байгалийн ховор ургамал болох 1236.25 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч хадгалан улмаар 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Истана загварын тээврийн хэрэгсэлд ачиж нийслэлээс Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.Прокуророос тэдгээрийг байгалийн ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлджээ.дэлгэрэнгүй
-
2024-05-22 Улсын дээд шүүхНэхэмжлэгч Б нь “Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт хууль зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа зөрчигдсөн, тус байгууллагад 26 жил ажилласан намайг оюуны өмчөөр мэргэшээгүй 4 сар ажилласан хүнтэй өрсөлдүүлж ажлаас чөлөөлсөн, ... газрын дарга болж болохгүй бол улсын байцаагчаар ажиллах эрхтэй” гэх зэргээр маргажээ.дэлгэрэнгүй
-
2024-05-20 Judilogy1) Шүүгдэгч Э нь 2017, 2018 онд О аймгийн Орон нутгийн өмчит газарт худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх зарим барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерт оролцох шалгуурыг хангаагүй, нэг ангид хамт сурч байсан Б захиралтай “З” ХХК-ийг захиалагч О аймгийн Засаг даргын тамгын газартай 4 удаагийн гэрээгээр нийт 126,603,050 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг; мөн тендерт оролцох шалгуурыг хангаагүй, хувийн харилцаа холбоотой Б захиралтай “А” ХХК-ийг захиалагч О аймгийн Засаг даргын тамгын газартай 5 удаагийн гэрээгээр нийт 102,384,965 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус шууд байгуулахад албан тушаалын байдлаа ашиглан нөлөөлж, бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон, гэмт хэрэгт;дэлгэрэнгүй
2) Шүүгдэгч Б нь 2017-2018 онд О аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа өөрийн эхнэр Д болон хувийн харилцаа холбоотой А нарын тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшдэг “Р” ХХК-ийг захиалагч О аймгийн Засаг даргын тамгын газартай 3 удаагийн гэрээгээр нийт 147,841,617 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг, мөн А эзэмшлийн “Г” ХХК-ийг захиалагч О аймгийн Засаг даргын тамгын газартай 2 удаагийн гэрээгээр нийт 46,266,024 төгрөгийн ажлын гэрээ тус тус байгуулахад албан тушаалын байдлаа ашиглан нөлөөлж, өөртөө болон бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. -
2024-05-16 JudilogyНэхэмжлэгч нар нь 2015 онд шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 400 сая төгрөг төлөх үүрэгтэй, мөн шүүхийн шийдвэрээр 2018 онд 1 тэрбум төгрөгийг 2018.10.24-ний өдрийн дотор төлж барагдуулах үүргийг тус тус хүлээжээ. 2015 оны шүүхийн шийдвэрийн дагуух 400 сая төгрөгийн үүргээ 2022 онд бүрэн төлж барагдуулсан, 2018.10.24-ний өдөр төлж барагдуулах ёстой байсан төлбөрөөс 2022 он гэхэд 80 гаруй сая төгрөгийн төлбөр тус тус үлдсэн байна.дэлгэрэнгүй
-
2024-05-14 Улсын дээд шүүхИргэн Д.Ц нь Коронавируст халдварын шинжилгээ өгөхөөр “Т” эмнэлгийн шинжилгээний түр цэгээр үйлчлүүлж байхдаа шатны гарцыг хулдаасаар битүүлсэн байдлыг анзааралгүй, “хана” гэж андууран түшсэний улмаас шатны уруу унан тархиндаа хүнд гэмтэл авч, нас баржээ. Энэ хэрэг явдал нь эмнэлгийн дарга С.Е, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Д.Б нарын хууль тогтоомжид заасан аюулгүй байдлыг хангах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэм буруугаас болсон хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.дэлгэрэнгүй
-
2024-05-07 JudilogyНэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт (i) зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулах; (ii) барьцаа хөрөнгүүд болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулах шаардлага гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зарим хэсэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч: (i) 3зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх үед нэхэмжлэгч тал гэрээгээ цуцалсан ба гэрээ цуцалснаар гэрээний үүрэг шаардах эрх үүсэхгүй тул нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй; (ii) Гэрээнд зээлийн хүүг тооцохдоо жилийн 360 хоног байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 73.2-т заасан нэг жилийн хугацааг хуанлийн 365 хоногоор тоолох зохицуулалттай нийцэхгүй гэсэн тайлбар гаргасан.дэлгэрэнгүй
-
2024-05-05 JudilogyШүүгдэгч Г нь 2020 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр заалтын “ж”, мөн дүрмийн 3.7 дугаар заалтын “а” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б-н өмчлөлийн “Тоёото Приус” маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар 00 цаг 50 минутын үед согтууруулах ундаа хэрэглэснээ шалгуулахаас зайлсхийн цагдаагийн албан хаагчаас зугтаахдаа зам дээр 1 дүгээр эгнээнд цувран зогсож байсан машины багажнаас дугуй авч байсан А-г мөргөж, амь насыг нь хохироосон тул Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан, мансуурсан үедээ зөрчиж, хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
2024-04-26 Шүүхийн академиТатварын ерөнхий газраас сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг нэхэмжлэгч хуулийн этгээдийг “төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон” зөрчил гаргасан хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь хэсэгт зааснаар 15,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.дэлгэрэнгүй
Нэхэмжлэгч “Манай компани маркетинг урамшууллын зорилгоор онооны урамшуулал эхлүүлсэн. Хэрэглэгч өөрийн цуглуулсан оноогоо ашиглах үед нэмэгдсэн өртгийн албан татварын баримт (НӨАТ) дээр нэмэгдэж гарах ба хэрэгжсэн үед нь татвар бодогдох ёстой. Хэрэглэгчийн оноо мөнгө хэлбэрээр үлдэж манай компани өглөг хэлбэрээр тайлагнаж байгаа нь хууль зөрчөөгүй” гэж; хариуцагчаас “2022 оны 10 дугаар сард тайлагнасан дүн, худалдан авагчийн төлсөн нийт үнийн дүн зөрүүтэйгээс борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй зэрэг нөхцөл байдлын улмаас Зөрчлийн тухай хуулийн
11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ. -
2024-04-25 JudilogyНэхэмжлэгч нь авто замын төслийн ерөнхий гүйцэтгэгч. Нэхэмжлэгч нь тус төслийн ажилтай холбогдуулан Хариуцагчтай Даатгалын ерөнхий гэрээ болон Автозамын угсралтын даатгалын дэд гэрээг байгуулж, Нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн өмнө үүсэх хариуцлагыг даатгуулсан.дэлгэрэнгүй
Даатгалын гэрээний хугацаанд төмөр бетон гүүрний угсралтын ажлыг гүйцэтгэж байхад их хэмжээний аадар бороо орсны улмаас даатгуулагчийн хийж гүйцэтгэсэн түр далан ачааллаа дийлэхгүй, үерийн ус хальж, далангийн ойр орчмын 11 иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгөд нийт 378,754,737 төгрөгийн хохирол учирсан байна.
Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдолд бий болсон гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Хариуцагч нь даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн тул ИХ-ийн 444.4.-т “Гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг даатгуулагч санаатай бий болгосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан. -
2024-04-19 JudilogyНэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... 2020.01.22-ны өдрийн [***] дугаартай Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу 2018 онд холбогдох 250,000,000 төгрөг, 2019 онд холбогдох 250,000,000 төгрөг, 2020 онд холбогдох 400,000 ам.доллартой тэнцэх 1,269,748,000 төгрөгийг сумын орон нутгийн хөгжлийн санд оруулах, тус гэрээний 2.1.12, 2.1.13-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 10 хувиар торгуулийн хариуцлага хүлээнэ. 2021, 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээгээ тус тус байгуулах үүрэгтэй” гэжээ.дэлгэрэнгүй
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “компани нь гэрээ байгуулсны дараа гэрээнд заасны дагуу сумын Засаг даргын тамгын газарт 50,000 ам.долларыг шилжүүлсэн. 2020 оны эхэн үеэс дэлхий даяар шинэ төрлийн корона вирусийн тархалт гарснаар гэрээнд заасан бүтээн байгуулалтын ажлыг явуулахад саад бэрхшээл учирснаар ИХ-ийн 221.2-т заасан нөхцөл байдал үүссэн. Сумаас тавьж буй гэрээний үнийн дүн хэт өндөр, 2018-2020 онд байгуулсан гэрээ нь бэлэглэлийн гэрээнд хамаарах тул төслийн барилгын ажлыг орон нутагт шилжүүлснээр байгуулагдсанд тооцогдож, нотариатаар гэрчлүүлснээр шаардах эрх үүснэ. Эдгээр шаардлагыг хангаагүй. Төсөл хэрэгжээгүйд сум, орон нутаг хариуцлага хүлээнэ. Гэрээнд ямар дансанд мөнгө шилжүүлэх талаар заагаагүй. Нэхэмжлэгч бэлэн мөнгө шаардах бус, төсөв тодорхойлон ажил хийхийг л шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тодорхой төсөв бүхий төсөл зохиож ирүүлээгүй. Анз ба торгуулийг давхардуулан шаардсан нь буруу. 2021 оны “Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний тухайд талуудын харилцан эрх тэгш, сайн дурын үндсэн дээр Сумтай яриа хэлэлцээр хийж уг гэрээг байгуулна” гэж маргасан байна. -
2024-04-08 JudilogyШүүгдэгч Б.А нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед гэртээ хадам ах болох А-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний зүүн суган тус газарт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. Хохирогч А-ын зүгээс согтуугаар хүргэн Б.А, өөрийн төрсөн дүү Б нарыг хэл амаар доромжилж, Б-г өшиглөх зэргээр агсам тавьсаны улмаас шүүгдэгч болон хохирогч нар маргалдаж, зодолдсон. Тухайн үед гэрт шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн эхнэр буюу хохирогчийн дүү Б болон П гээд нийт 4 хүн, 2 хүүхэд байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б болон П нар мэдүүлэхдээ шүүгдэгч, хохирогч нар хоорондоо маргалдаж, зодолдсон талаар мэдүүлдэг ч шүүгдэгч хохирогчийг хутгалж буйг хараагүй байна. Улмаар мөрдөгч нь шүүгдэгч Б.А-с сэжигтэн, эсхүл яллагдагчаар мэдүүлэг авахын оронд гэрчээр мэдүүлэг авч, өөрийнх нь эсрэг өгсөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар ашиглаж, тус гэрчийн мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтэндээ тусгажээ.дэлгэрэнгүй
-
2024-04-01 Шүүхийн академиШүүгдэгч нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлжийн шугуй гэх газар Тэрэлж голын хөвөөн дээр 19 нас 4 сар 13 хоногтой хохирогчийг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан “Архидан согтууруулахтай тэмцэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан “21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж уруу татаж согтууруулах ундааны зүйл уулгаж, орхисны улмаас хохирогч хүнд зэргийн согтолтод орж улмаар голын усанд живж, Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 01 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 day ago

Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн 2017-2023 оны түүхчилсэн статистик мэдээлэл
1 week ago

Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
3 weeks ago

Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
4 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Гэрээний хавсралтад зааснаар ам.долларын ханшийн зөрүүг гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцохоор нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгов.
2025-02-07
-
Австрали улсын холбооны шүүхийн шийдвэрийн хураангуй-Олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүрэгтэй холбоотой парламент, засгийн газрын бодлого тодорхойлох асуудал нь шүүхийн хяналтын хүрээ, хязгаарт хамааралгүй.
2025-02-06
-
Хувьцаа худалдах-худалдан авах хэлцэл байгуулахдаа компанийн бусдад төлөх өр төлбөрийг мэдээгүй нь хэлцлийг хүчингүйд тооцуулах үндэслэл болох уу?
2025-02-04
-
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-07 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-07 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-07 Сэтгүүлдуудаж байна ! -
Болдхуягийн Пүрэвсүрэн
2025-02-07 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-05 Сэтгүүлдуудаж байна ! -
Ганхуягийн Агар-Эрдэнэ
2025-02-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-05 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-04 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-04 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-04 Сэтгүүлдуудаж байна !