Шүүхийн шийдвэрийн хураангуй
Нийт: 364 шүүхийн шийдвэрийн хураангуй байна.
-
2024-03-11 JudilogyГомдол гаргагч нь 2020 оны Монгол Улсын Их Хурлын Сонгуульд нэр дэвшсэн бөгөөд Хариуцагч нь Гомдол гаргагчийг МУИХСтХ-ийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоног (2023.06.16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр уг хугацааг 15 хоног болгон өөрчилсөн)-ийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хууль (“ЗтХ”)-ийн 17.1.21-т “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэж заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.Гомдол гаргагч нь тус шийтгэлийн хуудас нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөчсөн тул хүчингүй болгуулахаар гомдол гаргав.дэлгэрэнгүй
-
2024-03-13 Шүүхийн академиНэгэн компани “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай” хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан гаргасан боловч тус яамнаас “... Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа учир төслийг хэлэлцэн, шийдвэрлэх хүртэл зөвшөөрөл олгохыг түр зогсоосон...” гэсэн хариу өгчээ. Нэхэмжлэгч нь холбогдох хуулиар уг үйл ажиллагааг хангалттай зохицуулсан байхад Хууль зүй, дотоод хэргийн яам энэ төрлийн зөвшөөрлийг нөхцөл шаардлагыг нь хангуулан олгоход хууль тогтоомжийн зохицуулалт дутмаг, зохицуулалт шаардлагатай гэж батлагдаагүй хуулийн төслүүдийг иш татан зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2024-03-06 Шүүхийн академиА болон Б нар маргалдаж улмаар А нь Б-г гараараа түлхэн, нүүр рүү нь хүчтэй цохисон. Б газар унаж, босох оролдлого хийж байх үед А түүний нүүр рүү “зөөлөн ултай биеийн тамирын гуталтай хөлөөрөө” хүчтэй өшиглөжээ. Уг халдлагын дараа Б-ийн ухаан балартан хэсэг хором ухаангүй хэвтсэн байна.дэлгэрэнгүй
-
2024-03-05 Шүүхийн академиНэхэмжлэгчийг Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна. Үүний дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Оюуны өмчийн газар, Соёл урлагийн газрын удирдлага хооронд харилцан тохиролцсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Соёл урлагийн газарт хэлтсийн даргаар томилжээ.дэлгэрэнгүй
Нэхэмжлэгчээс “байгууллага хооронд шилжүүлэхдээ өөрөөс нь санал аваагүй” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч нь өөрөө Соёл урлагийн газрын даргатай тохиролцож, тус газрын даргын албан бичгийг өөрийн биеэр авчирч өгсөн. Түүний дагуу 2 удирдлага хоорондоо санал солилцож, хууль журмын дагуу шилжүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн”, харин гуравдагч этгээдээс “сул орон тоонд зарласан төрийн жинхэнэ албан хаагчийн тусгай шалгалтад тэнцэж, нэрээ дэвшүүлснээр хуулийн дагуу томилогдсон” гэж тус тус маргажээ. -
2024-03-04 JudilogyАжил олгогч нь уртын ээлжийн хуваариар ажилладаг ажилтнуудын нэг цагийн үндсэн цалинг тооцохдоо 1 жилд нийт 52 долоо хоног, 1 долоо хоногт ажиллах ажлын цагийг 40 цаг гэж тооцоод 52*40=2,080 цаг буюу жилд ажилтан ердийн 2,080 цаг ажиллах ёстой гэж тогтоосон. Уг тооцоололд Бямба, Ням гарагуудыг хасаж тооцож байгаагийн адилаар, тухайн жилийн ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг хасаж тооцох нь зүйтэй. Талуудын хооронд байгуулсан хамтын гэрээ болон ажил олгогчийн баталсан дотоод журмын дагуу нийтээр амрах баярын өдөр ажилласан цаг нь илүү цагт тооцогдож, ажилтанд түүний үндсэн цалингаас тооцож цагийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгохоор заасан.дэлгэрэнгүй
-
2024-02-29 Шүүхийн академиНэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Авто тээврийн хэрэгслийн даатгал”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр даатгалын зүйл болох улсын дугаартай “Lexus RX-400М-Х1130” маркийн тээврийн хэрэгсэл осолд орсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар тооцож олгохоор харилцан тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгчийн аав нь тус тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажуу руу онхолдон зам тээврийн осол гарснаар даатгалын тохиолдол бий болжээ.дэлгэрэнгүй
-
2024-02-28 Шүүхийн академиНэхэмжлэгч нь гурилын үйлдвэрлэл явуулдаг бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тус компанид “буудайн гурилын үндсэн түүхий эд болох улаан буудайн үнэ болон бусад зардал өсөөгүй байхад хэрэглэгчдийн өргөнөөр худалдан авдаг дээд болон нэгдүгээр гурилын үйлдвэрийн үнийг үндэслэлгүйгээр нэмж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн нь нотлогдсон” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.дэлгэрэнгүй
-
2024-02-26 JudilogyШүүгдэгч С.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой өөрийн 16 настай, эмэгтэй, төрсөн дүү Г-тэй маргалдаж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн орчим дүү Г-г гэрээс гарах үед араас нь хоолойг нь боож амь насыг нь хохироож, үүний дараагаар цогцсыг мөчлөн гэртээ нууж, 2020 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд дутуу баригдсан улаан өнгийн тоосгон байшингийн гадна талд болон хуучин цэргийн ангийн үлдэгдэл балгас дунд цогцсыг хаяж, улмаар Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
2024-02-22 JudilogyХүсэлт гаргагч компани нь Дампуурлын тухай хууль (“ДтХ”)-ийн 4.1 дэх хэсэгт “өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасны дагуу татвар болон нийгмийн даатгалын нийт 112,754,453.4 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд энэ нь Компанийн өөрийн хөрөнгийн 10 хувиас хэтэрсэн гэж үзэн төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах хүсэлтийг гаргажээ.Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх явцад Компанийн авлагын талаарх мэдээллийг гаргуулахад санхүүгийн тайландаа 566,996,000 төгрөгийн бусад авлагатай гэж тусгасан байв. Уг авлагыг хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ “Компани нь хамаарал бүхий этгээдүүддээ өрөмдлөгийн ажлын гэрээний туслан гүйцэтгэх гэрээ байгуулан ажил гүйцэтгэж өгсөн бөгөөд тус гэрээний авлагаар бүртгэсэн” гэжээ.дэлгэрэнгүй
-
2024-02-15 JudilogyТалууд харилцан тохиролцсоноор ажилтан буюу нэхэмжлэгчийн 1 сарын үндсэн цалин нь 5,233,322.55 төгрөг байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн үйлчлэлийн үед 28/14 горимоор ажиллаж байгаад, 2022.01.01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан 14/14 хоногийн уртын ээлжээр ажиллаж эхэлсэн.дэлгэрэнгүй
-
2024-02-02 Улсын дээд шүүх“Монгол ураниум ресурс” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “... ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... хайгуулын ажлын үр дүнд илрүүлсэн ашигт малтмалын ордыг улсын бүртгэлд бүртгэж авсан атлаа тухайн талбайд хайгуулын ажил хийсэн манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль бус” гэх агуулгаар маргажээ.дэлгэрэнгүй
-
2024-01-28 Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхД аймгийн Х сумын 100 жилийн ойн баяр наадамд нэхэмжлэгчийн нэр дээрээ уралдуулсан хар азарга аман хүзүү буюу 2 дугаар байранд уралдаж орж ирсэн байна. Сумын хурдан морины комисс нэхэмжлэгчийн хар азаргыг сэрвээний өндрөөр тэнцээгүй, 140 см-ээс илүү байсан тул цоллох, бай шагналыг олгох боломжгүй гэж үзжээ.дэлгэрэнгүй
-
2024-01-25 Шүүхийн академиНэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өглөө өөрийн оршин суудаг хотхоны явган хүний замаар явж байх үедээ замын уулзвар дээрх мөстсөн хэсэгт халтиран унаж, хөлийн шагай хэсэг нь хугарч гэмтжээ. Осол болохын өмнөх өдөр хариуцагч замын уулзвар дээр байсан цасыг цэвэрлэж овоолсон буюу тэрхүү овоолж хуримтлагдсан цас нь агаарын температур нэмэгдсэний улмаас хайлж, шөнийн цагаар хөлдөн, нэхэмжлэгч түүн дээр халтирч осолдсон байна. Үүнээс үүдэн нэхэмжлэгч хариуцагчаас өөрт учирсан хохиролд 50,000 еврог нэхэмжилсэн. Харин хариуцагчийн зүгээс хэрэг гарсан өдөр үүргээ биелүүлж, зам талбайг цэвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн хайхрамжгүй байдлаас шалтгаалж халтирч унасан гэж маргасан байна.дэлгэрэнгүй
-
2024-01-24 JudilogyШүүгчдэгч согтуурсан үедээ амь хохирогчийг “утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогдсон.дэлгэрэнгүй
-
2024-01-19 Улсын дээд шүүхМ, Э нар ховор амьтны жагсаалтад орсон 15 “Хар сүүлтий” зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр, авто машинаар хөөж агнасан, Д тэдгээр зээрийн түүхий эдийг гэртээ хадгалсан, аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг хууль бусаар агнасан хэрэгт холбогджээ. Мөн А-г 1 “Хар сүүлтий” зээрийн түүхий эдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Г-г тээвэрлэсэн гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн гэж прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.дэлгэрэнгүй
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хүүхдийн “эсэн мэнд амьдрах”, “хамгаалуулах” эрх нь төрсөн хүүхдээс гадна “төрөөгүй” хүүхдийн амьдрах эрхэд нэгэн адил хамаарна
2025-04-21
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Оюуны Инноваци ТББ
2025-04-21 Судалгааны тайландуудаж байна ! -
Эрдэнэбилэг Баасанбямба
2025-04-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна !