Эмнэлгийн шат руу хүн унаж нас барсан хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтныг буруутай гэж үзэв
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Эрүүгийн хэргийн танхимын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 54 дүгээр тогтоол
Шүүхийн шийдвэрийн тойм: №46 /ЭХТ-16/ 2024.04.22
Төлөв: Хүчинтэй
Санамж: “Энэхүү тойм нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой бөгөөд шүүхийн шийдвэрийг орлохгүй”
Иргэн Д.Ц нь Коронавируст халдварын шинжилгээ өгөхөөр “Т” эмнэлгийн шинжилгээний түр цэгээр үйлчлүүлж байхдаа шатны гарцыг хулдаасаар битүүлсэн байдлыг анзааралгүй, “хана” гэж андууран түшсэний улмаас шатны уруу унан тархиндаа хүнд гэмтэл авч, нас баржээ. Энэ хэрэг явдал нь эмнэлгийн дарга С.Е, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Д.Б нарын хууль тогтоомжид заасан аюулгүй байдлыг хангах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэм буруугаас болсон хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд “Т” эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Д.Б-г хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутай гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь, Шуурхай штабын шийдвэрээр “Т” эмнэлэгт Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээний түр цэг байгуулахдаа зоорийн давхар руу ордог шатны гарцыг хулдаасаар хааж орхисон нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц эрсдэлийг буй болгожээ.
Өөрөөр хэлбэл шатны уруу хүн унаж, гэмтэхээс хамгаалсан хаалт, хашилт хийхгүйгээр бүхэлд нь хулдаасаар битүүлснээс түүний цаана нь ямар эрсдэл байгааг мэдэх боломжгүйгээр халхалж, энэ нь ажлын байран дахь үйлчилгээний хэсэгт аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандартын хүрээнд ажлын байранд аюулгүй байдлыг хангах үүргийг шууд хэрэгжүүлэх албан тушаалтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Д.Б бөгөөд тэрбээр эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй, хулдаасан хаалтыг налах, түшихийг хориглосон анхааруулга байршуулсан нь аюул, ослоос урьдчилан сэргийлэх бүрэн гүйцэд арга хэмжээ болж чадаагүй нь хохирогч амь насаа алдах шалтгаан болжээ.
Иймд шүүхээс хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Д.Б-г хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Эмнэлгийн дарга С.Е-ийн хувьд энэ хэрэгт гэм буруугүй байна.
Ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг нь аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагатай дүрэм, журам, төсөв, зардлыг батлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг сахиулах үүрэг бүхий мэргэшсэн ажилтныг томилж, удирдан зохион байгуулах зэрэг юм.
Дээрх үүргийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан томилоогүй, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, эсхүл энэ чиглэлийн ажилтныг ажил, үүргээ хэвийн явуулахад шаардлагатай нөхцөл, боломжоор хангаагүй зэргээр хайнга, хариуцлагагүй хандах нь ажил олгогчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Хэргийн баримтаар ажил олгогчид хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс хуульд заасны дагуу “Т” эмнэлэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр Д.Б-г томилсон ба тухайн ажилтан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хүний амь нас хохирсонд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй тул эмнэлгийн дарга С.Е-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгасан шийдвэр гаргалаа.
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
1 day ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монголбанкны Ерөнхийлөгч өөрийн санаачилгаар монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд хуульд заагаагүй өөрчлөлт оруулах эрхгүй.
2025-04-24
-
Жолооч огцом тоормослохыг хориглосон заалтыг зөрчсөний улмаас зорчигч унаж гэмтсэнийг гэмт хэрэгт тооцов
2025-04-24
-
Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хүүхдийн “эсэн мэнд амьдрах”, “хамгаалуулах” эрх нь төрсөн хүүхдээс гадна “төрөөгүй” хүүхдийн амьдрах эрхэд нэгэн адил хамаарна
2025-04-21
-
Хүний эрхийн Үндэсний комисс
2025-04-24 Судалгааны тайландуудаж байна ! -
Ганхуягийн Агар-Эрдэнэ Данзангийн Лүндээжанцан
2025-04-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-04-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-21 Судалгааны тайландуудаж байна ! -
Эрдэнэбилэг Баасанбямба
2025-04-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна !