Шүүхийн шийдвэрийн хураангуй
Нийт: 313 шүүхийн шийдвэрийн хураангуй байна.
-
2023-03-16 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхШүүгдэгч Д нь 2022.10.28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Л” бааранд найзтайгаа үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн, бүжиглэж байх үедээ тэнд үйлчлүүлж байсан О, Г нарыг гар утсаа хэрэглэсэн байдалтай ширээн дээрээ сууж байхад тэдгээрийн гар утсыг авч явсан, улмаар өөртэй нь бүжиглэвэл гар утсыг буцааж өгнө гэж хэлэн Г-д гар утсыг буцааж өгсөн, харин О-ийн гар утсыг бүжгийн талбайд унаган алга болгожээ.дэлгэрэнгүй
-
2023-03-14 Улсын дээд шүүх“Эрдэнэставан толгой” ХК-ийн 2017-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийж, нийт 62 тэрбум төгрөгийн төлбөр тогтоосноос 13 тэрбум төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг нэхэмжлэгч хуулийн этгээд эс зөвшөөрч, маргажээ. Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолоор баталсан журмаар экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцохоор тогтоож, 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтлахаар зохицуулжээ.дэлгэрэнгүй
-
2023-03-10 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхИргэн А нь аймгийн сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажиллаж байснаар буюу хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийх явцад иргэн А-ын тэтгэвэр тогтоох үндэслэл болсон "аймгийн сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажилласан” болохыг тогтоосон шүүхийн шийдвэр нь бодит байдалд гараагүй хуурамч болох нь илэрчээ.дэлгэрэнгүй
-
2023-03-07 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхТээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар Ч.Маралмаад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хаалттай хийсэн шүүх хуралдаанаар хэлэлцэж, түүнийг тээрийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ их хэмжээний хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.дэлгэрэнгүй
-
2023-03-06 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх“К” ХХК-ийг өөрийн компанийн “MGG пропертиз” гэх олон нийтийн цахим сүлжээнд зар байршуулахдаа (facebook) 2021 оны 09 сарын 27, 2021 оны 10 дугаар сарын 01, 2021 оны 10 сарын 07, 2021 оны 10 сарын 20, 2021 оны 11 сарын 01-ний өдрүүдэд буюу 5 удаа “Орон сууц түрээсэлнэ, хөлслүүлнэ, үнэ 2.200 USD” гэж, түрээсийн төлбөрийг гадаад валют болох америк доллароор зарлан сурталчилсан зөрчил гаргасан гэж 40,000,000 төгрөгөөр торгосон. Гомдол гаргагчаас “... холбогдогчийг буруу тогтоосон, зарыг Б.О тавьсан байхад компанид хариуцлага тооцсон, манай компанийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан, хууль өөрөө тэгш үйлчлэх ёстой, тусгай зөвшөөрөлтэй этгээдийг зөрчил гаргавал сануулъя, зөрчлийг арилгуулъя, арилгахгүй тохиолдолд торгоё гэснээ тусгай зөвшөөрөлгүй этгээдийг торгоно гэж байгаа нь шударга бус” гэж, хариуцагчаас “...орон сууцны түрээсийн төлбөрийг гадаад валютаар илэрхийлж, зар сурталчилгаа явуулсан, гомдол гаргагч компанийн гүйцэтгэх захирал Куперман Харрисаас П.Мөнхжаргалд итгэмжлэл олгосон байсан, Б.О гэдэг хүн компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан тул компани хариуцлага хүлээх ёстой” гэж тус тус маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-03-02 Легал датаТөв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус сумын Хөшөөт 2-р багийн нутаг дэвсгэр Цавхангай 3 дугаар хороололд байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 га газар эзэмшигч “К” ХХК-ний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус үндэслэн тус сумын Засаг даргын “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” 2015 оны А/128 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.дэлгэрэнгүй
-
2023-02-28 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхНэхэмжлэгч ШУТИС-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Д.Удвалд холбогдох хэсэг, 2021 оны А/574 дүгээр захирамжийн Г.Равданд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй нийслэлийн Засаг даргын 2018 оны А/421 дүгээр захирамжаар ШУТИС-ийн эзэмшил хашаан доторх тус сургуулийн ашиглаж байсан 860 м.кв газрыг Д.Удвалд эзэмшүүлж, 2021 оны А/574 дүгээр захирамжаар уг газрыг эзэмших эрхийг Г.Равданд шилжүүлжээ.дэлгэрэнгүй
-
2023-03-01 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхНийслэлийн Засаг даргын А/1097 дугаар захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаарх авах арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан, үүнд Ядамын нийтийн эзэмшлийн талбайд байрласан, сэндвичэн өргөтгөлийн доорх газар багтжээ.дэлгэрэнгүй
-
2023-02-17 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхДорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас “зөрчил үйлдэхэд ашигласан 2 ширхэг мотоциклийг хураах эсхүл үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авхуулах” хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. С.Г, М.Х нар нь зөвшөөрөлгүйгээр 8 тооны цагаан зээр агнасан зөрчилд 150,000 төгрөгийн торгууль оногдуулж, хохирол, нөхөн төлбөрт 2,700,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.дэлгэрэнгүй
-
2023-02-16 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхДорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны Б/63 дугаар тушаалаар Сайншанд сумын Хөгжлийн бодлогын тасгийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.М-г “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэн, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.дэлгэрэнгүй
-
2023-02-10 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхНэхэмжлэгчийн зүгээс ... хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, энэ талаарх өргөдлөө зохих хугацаанд гаргасан, цаашид албан үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон нь хэнд ч ойлгомжтой байхад тушаалыг буруу гаргасан, төрийн албанаас түр чөлөөлөх ёстой байтал бүр мөсөн чөлөөлсөн ... гэх зэрэг агуулгаар маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-02-09 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхТөрийн байгууллага шүүхэд хандаж “....газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан Ч нь тус газар ажиллаж байсан Б-г ажлаас үндэслэлгүй чөлөөлснөөс ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг төсвөөс олгосон учир уг хууль бус тушаалын улмаас олгосон олговорыг Ч-гээс гаргуулах” гэжээ.дэлгэрэнгүй
-
2023-02-08 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Ариунаа шүүхэд хандаж “Т” компаниас 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “ … өөрийн ажиллуулдаг хүнсний дэлгүүрийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас 8 нэрийн хүнсний дэлгүүр /согтууруулах ундаа худалдах/-ийн тусгай зөвшөөрөл авах материал бүрдүүлж, тусгай зөвшөөрөл авч өгнө гэсэн зарын дагуу “Т” компанитай гэрээ байгуулан, 50 хувийн урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч “Т” компани тусгай зөвшөөрлийг гаргуулж өгөөгүй” гэжээ. Хариуцагч “Т” компаниас “нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг аваагүй, иргэн Нараа компанийн тамгыг ашиглан гэрээ байгуулж, мөнгийг өөрийн дансаар авсан тул манай компани хариуцахгүй” гэж маргасан.дэлгэрэнгүй
-
2023-02-05 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхДорноговь аймаг дахь Цагдаагийн газраас “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх” журмын дагуу иргэн Т-г албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан, иргэн Т үүнийг эс зөвшөөрч “... албадан эмчилгээнд явахыг зөвшөөрөхгүй, 9 настай охиныг харж хандах хүн байхгүй ...” гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-02-02 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхНийслэлийн прокурорын газраас нийтийн албан тушаалтан Х.Уранбаяр, С.Саруул нар бүлэглэн болон дангаараа үргэлжилсэн үйлдлээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, А.Хатансайхан, Х.Уранбаяр, С.Саруул нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, иргэн Г.Доржсүрэн, Б.Уянга, И.Баттамир, Ц.Сүглэгмаа, М.Лундаажанцан, Д.Насанбат, Б.Баярбат, Г.Амгаланбат, Б.Гансүх, Ч.Батхүү, Э.Отгон-Эрдэнэ, Э.Эрхбаяр, Б.Мягмаржав нар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !