Зөөлөн ултай биеийн тамирын гутлыг аюултай багаж хэрэгсэл гэж үзэв
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
(Эрүүгийн хэрэг)1
САНАМЖ: Энэхүү хураангуй нь хуульч, судлаач, эрх зүйн чиглэлээр суралцагчдад болон олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь гадаад улсын шүүхийн шийдвэр болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 6 StR 298/22
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Шийдвэрийн төлөв байдал: Муж улсын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
А болон Б нар маргалдаж улмаар А нь Б-г гараараа түлхэн, нүүр рүү нь хүчтэй цохисон. Б газар унаж, босох оролдлого хийж байх үед А түүний нүүр рүү “зөөлөн ултай биеийн тамирын гуталтай хөлөөрөө” хүчтэй өшиглөжээ. Уг халдлагын дараа Б-ийн ухаан балартан хэсэг хором ухаангүй хэвтсэн байна.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Муж улсын шүүх (Landgericht)-ээс шүүгдэгчийг бусдын бие махбодод гэмтэл учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “амь насанд аюултай байдлаар довтлон бусдын бие махбодод гэмтэл учруулах гэмт хэрэг2 үйлдсэн гэм буруутайд тооцож хоёр жил, найман сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ.
2. Прокурор уг шүүхийн шийдвэрийн эсрэг эсэргүүцэл гаргасан бөгөөд тэрээр эсэргүүцэлдээ: Муж улсын шүүх шүүгдэгчийн биеийн тамирын гуталтай хөлөөрөө хохирогчийн нүүр хэсэг рүү цохисон үйл баримтыг аюултай багаж хэрэгсэл ашиглан бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэж үзээгүй, харин амь насанд аюултай байдлаар довтолсон хэмээн дүгнэсэн. Шүүгдэгчийн өмссөн биеийн тамирын гутал нь зөөлөн ултай байсан учир аюултай багаж хэрэгсэл ашигласан гэж үзэхгүй гэсэн нь хууль хэрэглээний алдаа” гэжээ.
3. Холбооны Улсын шүүх (Bundesgerichtshof)-ээс гэмт хэрэгтний хөлдөө өмссөн гутлыг Эрүүгийн хуулийн 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “аюултай багаж хэрэгсэл” хэмээн үзэхдээ гутлын бүрдэл хэсгүүд болон биеийн аль хэсэг рүү хэр хэмжээний хүчтэй цохисон зэрэг тухайн хэргийн нөхцөл байдлыг харгалзан тогтооно.
4. Энгийн бүрдэл хэсгүүдтэй өдөр тутамд өмсөх зориулалт бүхий гутлаар хүний толгой хэсэг рүү өшиглөсөн тохиолдолд уг гутлыг аюултай багаж хэрэгсэлд хамруулан ойлгоно. Хохирогчийн нүүрэн хэсэг рүү хүчтэй өшиглөсөн тохиолдолд дээрх нөхцөл мөн адил үйлчилнэ. (vgl. etwa BGH, Urteil vom 15. September 2010 - 2 StR 395/10, NStZ-RR 2011, 337; Beschluss vom 13. Mai 2015 - 2 StR 488/14 Rn. 4; Urteil vom 28. August 2019 - 5 StR 298/19 Rn. 10).3 Шүүгдэгч хохирогчийн нүүр хэсэг рүү гутлаараа өшиглөсөн үйл баримт тогтоогдсон байна.
5. Дээрх үндэслэлээр Холбооны Улсын шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Муж улсын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.
Орчуулсан: Э.Баасанбямба
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн
Эрүүгийн эрх зүйн судлаач
1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу. Шүүхийн шийдвэрийг хураангуйлахдаа эх хувилбарын бүтцийг өөрчилсөн болно.
2 Эрүүгийн хуулийн 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-т “хүний амь насанд аюултай аргаар довтлон бусдын бие махбодод гэмтэл учруулсан бол зургаан сараас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. https://www.gesetze-im- internet.de/stgb/BJNR001270871.html#BJNR001270871BJNG006603307
3 Гутал нь аюултай багаж хэрэгсэлд хамаарна хэмээн үзсэн шүүхийн шийдвэрийн дугаарууд болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !