-
2025-04-28 Judilogy
Д.А болон С.Б нар нь 2007 оноос хамтын амьдралаа эхлүүлж, 2014.12.24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 2007.10.26-ны өдөр охин Б.Э (хамтран нэхэмжлэгч) төрсөн ба тэдний гэрлэлтийг 2021.05.14-ний өдөр шүүхийн шийдвэрээр цуцалж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн маргааныг шийдвэрлэсэн.
дэлгэрэнгүй
2014.08.25-ны өдөр “Э” ХХК-ийг нэг хувьцаа эзэмшигч [С.Б]-ийн шийдвэрээр үүсгэн байгуулж, “Э” ХХК-ийн хувьцааг 2017 онд С.Б-с Б.З-д, 2018 онд Б.З-с “М” ХХК-д, 2019 онд “М” ХХК-с Б.Б болон Б.З нарт бэлэглэлийн журмаар шилжүүлж, одоогийн байдлаар хувьцааны 80 хувийг Б.Б, 20 хувийг Б.З нар тус тус эзэмшиж байна. -
2025-04-24 Шүүхийн академи
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-74 дүгээр тушаалаар зудад нэрвэгдсэн зээлдэгч иргэдэд үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй байдал, Ковид-19 цар тахлаас үүдэн улсын нийгэм эдийн засагт үзүүлсэн сөрөг үр дагаврыг бууруулах, санхүүгийн тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор зээлдэгч иргэдэд үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан, 2017, 2018, 2021, 2022 онуудад хамаарах иргэдийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
дэлгэрэнгүй
Нэхэмжлэгч нь ББСБ-ын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд дээрх хэм хэмжээний актыг “Монголбанкинд өөрийн санаачилгаар зээлийн мэдээллийн санг өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй, тохируулга хийх эрхгүй, зээлийн мэдээлэл үнэн зөв тусгагдсан байх ёстой, ... өмнөх зээлээ яаж төлж байсныг мэдэж байж зээл олгох эсэхээ шийднэ” гэж маргажээ. Харин хариуцагчаас “Монголбанк хууль, гэрээний дагуу бүрдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан иргэн, хуулийн этгээдийн зээлийн мэдээллийг боловсруулж, түүнээс эцсийн бүтээгдэхүүн гаргах эрхтэй ... иргэд, хуулийн этгээдэд эерэг нөлөөлөл бүхий шийдвэр болсон, Ковид-19 цар тахлын дараах Монгол улсын эдийн засгийн сэргэлтийг дэмжих үүднээс тушаал гаргасан” гэж тус тус маргадаг. -
2025-04-24 Улсын дээд шүүх
Иргэн А нь нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин огцом тоормослосны улмаас тус автобусны зорчигч Ц унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байна. Анхан шатны шүүх А-г Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, ял шийтгэсэн. Мөн иргэний хариуцагч нийтийн тээврийн компаниас хохирогчийн эмчилгээний зардал болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 12,409,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц-д олгуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
дэлгэрэнгүй -
2025-04-21 Judilogy
Шүүгдэгч Б “Эм барих” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Фэйсбүүк нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хохирогч Н-тай холбогдож, түүнд үр хөндөлт хийх ажилбарт хэрэглэдэг 6 ширхэг “мизо***” эмийг 600,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг эмийг хэрхэн хэрэглэж үр хөндөлт хийх талаар заавар зөвлөгөө өгч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хохирогч Н уг эмийг хэрэглэн үр хөндөлт хийх үйл явцыг гар утас болон фэйсбүүк мессенжерийн цахим сүлжээгээр дамжуулан хянаж, удирдан явуулах үед 24-25 долоо хоногтой буюу 6 сартай жирэмсэн Н умайн хөндийгөөс цус алдаж нас баржээ.
Шүүгдэгч нь үр хөндөх явцад аль эмийг хэзээ, хэрхэн хэрэглэх, дүлэх явцад амьсгалаа зөв авах, гэр дотроо алхах, халуун юм уух, доош харж хэвтэх талаар зөвлөгөө өгч, хохирогчийн биед илэрч буй мэдрэмж, зовуурь, мөн ургаас тусдаа эхэс гарсан эсэх талаар асуумж авч, доош гарсан зүйлийн зургийг дарж явуулахаас гадна бичсэн чатаа устгах, цус ихээр алдах үед нь дутуу төрсөн гээд эмч дуудахыг сануулсан агуулга бүхий мессеж явуулсан байна.
дэлгэрэнгүй -
2025-04-17 Легал дата
А аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Б/86 дугаарт тушаалаар тус аймгийн тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтнийг албан тушаалаас халсан. Энэхүү тушаалыг хүчингүй болгуулахаар Ш.А-аас шүүхэд хандсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.02-ны өдрийн 221/МА2023/0137 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас Ш.А-д нийт 14,243,344 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь “Дээрх шийдвэрийг биелүүлж төрөөс Ш.А-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд олгосон нийт 14,243,344 төгрөг нь төрд учирсан хохирол Ц.Б-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
дэлгэрэнгүй -
2025-04-14 Judilogy
Нэхэмжлэгч Б нь 1996.04.03-ны өдөр Бодь гэх оноосон нэрийг баталгаажуулан авч 1996.04.12-ны өдөр Бодь ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэл гэрчилгээг авсан.
Улмаар 1996.04.25-ны өдөр Бодь ХХК нь иргэн Н.Баясгалан, М.Зоригт нартай хамтран Бодь-Интернэшнл ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. Ийнхүү Бодь-Интернэшнл ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээ болон дүрэмд “... цаашид компани салбар болон харъяа компани байгуулах тохиолдолд оноосон нэрэнд “Б” гэх тодотгол хэрэглэж болох ...” талаар зохицуулалт орсон бөгөөд талууд Бодь цамхаг ХХК, Бодь даатгал ХХК зэрэг хэд хэдэн Бодь гэх нэр орсон хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нийт бизнесийн үйл ажиллагаандаа Бодь Групп гэх нэг брэндинг ашиглаж байв. Түүнчлэн БОДЬ Групп, BODI group гэх барааны тэмдгүүдийг Бодь-Интернэшнл ХХК-иас мэдүүлэг гарган авсан байна.
Хожим 2013 онд Бодь ХХК-ийн үүсгэн байгуулагч Б, Бодь-Интернэшнл ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагчид болон Н.Баясгалан, М.Зоригт нар бизнесийн хамтын үйл ажиллагаагаа дуусгаж, Бодь ХХК-ийн үүсгэн байгуулагч Б нь Бодь цамхаг ХХК, Бодь даатгал ХХК-ийг 100 хувь эзэмшиж, харин Н.Баясгалан, М.Зоригт нар Бодь-Интернэшнл ХХК-ийг эзэмшихээр болжээ.
Үүнтэй холбоотойгоор Бодь гэх нэрийг хэн, хэрхэн ашиглах талаарх маргаан гарсан.
дэлгэрэнгүй -
2025-04-10 Үндсэн хуулийн цэц
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
дэлгэрэнгүй -
2025-04-07 Judilogy
Нэхэмжлэгч “ГХ” ХХК-ийн хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой “С” ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших БА-ийн цул сульфидын зэс, алт, мөнгөний орд газарт ашигт малтмалын хайгуулын 3000Х тоот лиценз эзэмшиж байсан. “ГХ” ХХК болон хөрөнгө оруулагч талуудын хооронд 2002.05.13-ны өдөр Урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах (Еarn-in) болон Эскроу гэрээ байгуулагдсан. Улмаар “ГХ” ХХК нь лицензийг “БА” ГХОХХК-д шилжүүлснээр хөрөнгө оруулагчаас 25,000 ам.долларыг хүлээн авсан бөгөөд лицензийг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор хувьцаагаа буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тул 20 хувийн хувьцаа эзэмшигчээр “ГХ” ХХК бүртгэлтэй хэвээр үлдсэн байна. Хариуцагч уг талбайд 2015-2021 оны хооронд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид гэрээ байгуулагдсан болон гэрээний хавсралтууд дээрх байдлаар хэрэгжсэн үйл баримтын талаар маргаагүй. Харин гэрээний С хавсралтын 3-т заасан нөхцөлийн агуулгын талаар дараах байдлаар маргасан.
дэлгэрэнгүй -
2025-04-04 Шүүхийн академи
Нэхэмжлэгч С нь хариуцагч Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бол хариуцагч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг “...Чингэлтэй дүүрэг,...9 тоот...” бүртгэлийн дугаартай орон сууц, “Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон...”-д байрлах бүртгэлийн дугаартай орон сууцууд болон Тоёота кровн маркийн ... улсын дугаартай автомашиныг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. Тодруулбал, хариуцагч Б нь “...Чингэлтэй дүүрэг, ... 9 тоот ... дугаарт бүртгэлтэй орон сууцыг зээлээр авсан ч , мөнгөө төлж чадаагүй учраас зараад ахдаа зээлсэн мөнгөө өгсөн, түүнчлэн Баянгол дүүрэг, ... 60 тоот орон сууц нь бидний хамтран амьдрахаас өмнө бий болсон миний хуваарьт эд хөрөнгө, харин автомашин нь явдаггүй эвдэрсэн болохоор задлаад зарсан...” гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан байна.
дэлгэрэнгүй -
2025-03-31 Judilogy
Шүүгдэгч Д, М нар нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодолдож, улмаар зодооныг салгахаар ирсэн иргэн А -ын зүүн гуянд шүүгдэгч М нь хутгалж хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д нь шүүгдэгч М-д олон тооны зулгаралт, цус хуралт бүхий мөн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад тус хэргийн мөрдөгч нь хохирогч А, М нарын сэтгэцэд учирсан хохирлыг өөрөө үнэлж, хэмжээг хөдөлмөрийн хөлсийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 5,280,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд шүүгдэгч Д-н өмгөөлөгч хяналтын шатны гомдол гаргажээ.
дэлгэрэнгүй -
2025-03-28 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Нэхэмжлэгч ХГ компани аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийн гэрчилгээг нь “төлбөрөө төлөөгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлүүдээр хүчингүй болгосон БОАЖС-ын 2023 оны А/230 дугаар тушаалтай “төлбөрийн үлдэгдэлгүй, газраа зориулалтаар нь ашиглахаар бэлтгэж холбогдох зураг төсөл хийлгэж, АТД батлуулж, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, археологи, угсаатны зүйн судалгаа хийлгэсэн, эдгээр нөхцөл байдлыг тайлбарлах сонсох ажиллагаа хийгээгүй” гэж маргасан.
дэлгэрэнгүй -
2025-03-25 Judilogy
Хариуцагч нь 2022 онд Нэхэмжлэгч компанийн 2019 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2019.04.15-2019.06.23-ны өдрийн хооронд ачигдсан төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ нөхөн тогтоож нөхөн татвар, торгууль, алдангид нийт 358,185,565.76 төгрөгийн төлбөр ногдуулсан. Нэхэмжлэгч "хариуцагч 2022 онд манай компанийн 2019 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн. Ийнхүү хяналт шалгалт хийх үед буюу 2022 онд АМтХ-ийн 2019.03.26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт хүчингүй болсон, Үндсэн хууль зөрчсөн нь тодорхой болсон байсан. Гэтэл хүчингүй болсон хуулийг хэрэглэж төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй" гэж маргасан.
дэлгэрэнгүй -
2025-03-22 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
П.Батчулуун нь “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон. Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Батчулууныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа замд зам тээврийн осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон А-н ар гэрийн хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр /зөвшөөрсөн эрхтнээс өөр/ эд, эрхтнийг нь авсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
дэлгэрэнгүй -
2025-03-21 Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Нэхэмжлэгч Б нь А аймгийн Засаг даргад холбогдуулж “гадаадад эмчилгээ хийлгэсний нөхөн төлбөрийн 60 хувь болох … төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, … төгрөг олгохыг даалгах” нэхэмжлэл гаргажээ.
дэлгэрэнгүй -
2025-03-18 Judilogy
Татварын ерөнхий газраас “Х” ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж, 8,093,019,484 төгрөгийн төлбөр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогчид тооцооллын маргаангүй, харин хууль хэрэглээний хувьд тогтоосон төлбөрийг төлөх эсэхэд маргасан байна. Татварын улсын байцаагч нараас “Ногдол ашиг хувь нийлүүлэгч нарт олгохдоо суутгагчийн үүрэг биелүүлээгүй” гэж, 17,209,782,000 төгрөгийн зөрчилд, нөхөн төлбөр 2,753,565,300, торгууль 826,069,690, алданги 550,713,060 төгрөгийн төлбөр тогтоосон. “Х” ХХК-иас “Банкны тусгайлсан зохицуулалтын хүрээнд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум болгож өсгөх үүрэг хүлээж, энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 5000 төгрөгөөс 8000 төгрөг болгон өсгөсөн. Энэ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн болохоос ногдол ашиг хуваарилаагүй, ногдол ашгийг хувьцаанд хөрвүүлнэ гэдэг нь тухайн хүнд тодорхой тооны хувьцаа нэмж хөрвүүлэх тухай ойлголт” гэж маргажээ.
дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
1 week ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !