-
2024-09-27 Шүүхийн академи
Шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас салсан эхнэртэйгээ аливаа арга, хэрэгслээр харилцаа, холбоо тогтоохыг шүүхээс хориглосон байна. Шүүгдэгч өөрийн фейсбүүк хуудсанд нийтлэл оруулахдаа салсан эхнэрийгээ “таг” хийжээ.
дэлгэрэнгүй -
2024-09-26 Шүүхийн академи
1971 онд нэхэмжлэгчийг 5 настай байхад түүний гэрт ирж номлол айлддаг байсан сүмийн туслах номлогч нь тухайн жилд нийт 2 удаа бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Нэхэмжлэгч нь бэлгийн хүчирхийллийн улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг хожим буюу 2020 онд тухайн сүмийн одоогийн хамба (bishop)-аас гаргуулахаар шүүхэд хандсан байна. Хариуцагчийн зүгээс гэм хор учруулсан этгээд болон хариуцагчийн хооронд ажилтан, ажил олгогчийн харилцаа үүссэн байх шаардлагатай боловч тухайн үед номлогч нь сүмийн албан ёсны ажилтан бус туслах номлогч байсан бөгөөд энгийн ажлын цагийн хуваариар ажилладаггүй байсан гэж маргасан. Мөн гэм хор учруулсан этгээд нь нэхэмжлэгчийн гэр бүлтэй номлогчийн хувиар бус хувь хүнийхээ үүднээс найз нөхдийн харилцаа үүсгэсэн байсан ба энэхүү нөхөрлөлийн харилцааг ашиглан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн сэтгэл санааны гэмтэл нь зөвхөн номлогчийн үйлдлээс болж үүссэн гэдгийг нотлох боломжгүй хэмээн маргажээ.
дэлгэрэнгүй -
2024-09-25 Шүүхийн академи
Шүүгдэгч нь ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүй хэр нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл хугацаанд хутгагч шанагатай “Хьюндай” загварын экскаватор, гар хийцийн алт угаах төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг “Сангийн гол” гэх ойн сан бүхий газарт алт олборлох үйл ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас байгаль орчинд 9.132.277 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-09-20 Шүүхийн академи
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
дэлгэрэнгүй -
2024-09-23 Judilogy
Шүүгдэгч Э, Б, Б.Б, Г, В.Б, Б.Э, У (нэр бүхий 7 иргэн) нар нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг “Завгийн хэц” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор тэсэлгээ хийж байжээ. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр В.Б болон Б.Э нар нь Өмнгөговь аймаг руу буцсан бөгөөд мөн өдөр газрын гадаргуугаас доош 35.8 метрийн гүнд тэсэрч дэлбэрэх бодис ашиглан тэсэлгээ хийх явцад У (Налайхын уурхайд 10 жил тэсэлгээчин хийж байсан туршлагатай) амь насаа алджээ. Улмаар болсон үйл явдлын талаар иргэн Б.Э-ээс харилцаа холбооны хэрэгслээр Дундговь аймгийн цагдаагийн газарт 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мэдэгджээ. Шүүгдэгч Э, Б, Б.Б, Г, В.Б, Б.Э нарыг бүлэглэн ЭХ-ийн 24.2 дүгээр зүйлийн 24.2.1-т заасан Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан; харин шүүгдэгч Э, Б, Б.Б, Г нарыг хохирогч У-г амь насаа алдах үед хэргийн газарт байсан тул ЭХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 10.6.1-т заасан Бусдын амь насаг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-09-18 Judilogy
Хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийн удирдлагын бүрэлдэхүүнд ажиллаж байхдаа Шүүгдэгч нь хугацаат цэргийн алба хаагч Б-г “жагсаалаас хоцорсон, юм сурахгүй байна” гэх шалтгаанаар түүний шанаа хэсэгт гартаа барьсан байсан савхин бээлийгээр 2-3 удаа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогджээ.
дэлгэрэнгүй
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс Хохирогч нь цэргийн ангид дөнгөж хуваарилагдаж ирсэн байсан бөгөөд байлдагч цол аваагүй, тангараг өргөөгүй тул цэргийн албан хаагч болоогүй, иймд Шүүгдэгчийн захирагдагч биш тул ЭХ-ийн 28.3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаагүй гэж маргав.
Хохирогчийн зүгээс Шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой гомдол гаргаагүй (Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсанаар) бөгөөд Хохирогч тус үйл явдлын дараа хөлдөө авсан өмнөх гэмтлээ эмчлүүлэхээр эмнэлэгт байх үедээ дур мэдэн эмнэлгийг орхин явсан үйлдэлтэй холбоотой хэргийг Шүүгдэгчид холбогдох хэргийн хамтаар шийдвэрлэжээ. Хохирогчийн цэргийн албыг дур мэдэн орхин явсан үйлдэлтэй холбоотой хэсгийг уг ХМХ-д тусгаагүй болно. -
2024-09-17 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Иргэн Ц нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт дэх хяналтын постоор 18 ширхэг тарваганы ороомог тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны дэд ахлагч С саатуулан илрүүлжээ. Улмаар 18 ширхэг тарваганы ороомгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй тээвэрлэсэн Ц-ийн үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ХХ дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар амьтныг тээвэрлэсэн гэж буруутган 300.000 төгрөгийн торгууль, 14.760.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.
дэлгэрэнгүй -
2024-09-13 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 8/28 дугаар Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан Баянгол дүүргийн 1 дүгээр хороог хувааж, шинээр.... дүгээр хороог байгуулсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/367 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-ын 2.2-т Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар багийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулна гэж заасны дагуу Шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тендер сонгон шалгаруулалтыг зарласан байна.
дэлгэрэнгүй
Гэтэл энэхүү нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг “У” өрхийн эрүүл мэндийн төв ББН эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан “...Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдээгүй, “У” өрхийн эрүүл мэндийн төв ББН болон Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга нарын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаагүй байхад тендер зарлан байгууллагын хэвийн ажиллагаанд саад учруулсан үйлдэл нь илт хууль бус...”хэмээн шүүхэд нэхэмжлэл гарган маргажээ. -
2024-09-09 Judilogy
Шүүгдэгч нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар хохирогчийн нүүр лүү нь өшиглөн, арматурын төмрөөр цохиж, олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр, согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн үед дээрх хохирогчийг өмөөрсөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийг өшиглөх, арматурын төмрөөр цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Мөн 2021 оны 6/10, 8/07, 8/10 болон 2022 оны 6/01-ний өдрүүдэд нийт 4 удаагийн үйлдлээр согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ.
Энэхүү Хэргийн мэдээллийн хуудас (“ХМХ”)-т шүүгчдэгчийн зүгээс хяналтын журмаар гаргасан гомдлын зөвхөн ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-т заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарах дүгнэлтийг авч үзэв.
Үүнтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийн цусанд 3.7, шээсэнд 4.8, ходоодны агуулагдахуунд 2.2 промиль спирт илэрснийг согтуурын хүнд зэрэгт хамаарна гэж тодорхойлсон ба шүүгдэгчийн зүгээс хүч хэрэглэн халдах үед хохирогч нь ямар байдалтай байсан, эсэргүүцэл үзүүлсэн эсэх талаар гэрч, хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар цуглуулжээ.
дэлгэрэнгүй -
2024-09-06 Шүүхийн академи
Б аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 2022 оны 10/03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын үйл ажиллагаанд тавих хяналтын чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн хэмээн үзэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай саналыг хэлэлцүүлэхээр нэр бүхий төлөөлөгчдөөс оруулсныг хуралдаанд оролцогчдын олонх нь дэмжсэн тул
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.22, 48 дугаар зүйлийн 48.23 дахь заалтыг үндэслэн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь огцруулсан.Нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг холбогдох хуульд заасан хугацааны өмнө урьдчилан бэлтгэж, танилцуулах үүргээ биелүүлээгүй байхад төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан нь буруу” гэж; хариуцагчаас “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэхэд тухайн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгаж хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд тухайн асуудлыг олонхын саналаар баталсан тул маргаан бүхий 10/03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.
дэлгэрэнгүй -
2024-09-03 Judilogy
Төрсөн ах, дүү А, Э нар нь “алдуул мал сураглах” зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 22 цагийн үед А аймгийн А сумын А гэх газарт Т-ын гэрт очиж, зөвшөөрөлгүйгээр гэрт нь нэвтэрчээ. Урьдын таарамжгүй явдлаас үүсэлтэй маргаанаар далимдуулан хэрүүл өдөж, хутга болон буу хэрэглэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, ална хэмээн сүрдүүлжээ. Улмаар тухайн хууль бус үйлдлийг таслан зогсоосон Т-ын дүү Д руу Э нь “Тоз-8” загварын галт зэвсгээр буудаж, төрсөн ах Т-ийх нь дэргэд онц харгис хэрцгийгээр алсан, үүний дараа дууг дахин цэнэглэж, хохирогчийн ах Т-тай нь бууг булаацалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.2.1. Онц харгис хэрцгийгээр хүнийг алсан; 2.6. хоёр, түүнээс олон хүнийг алахыг завдсан, 13.6 дугаар зүйлийн 13.6.2.Бусдын орон байранд хууль бусаар хүч хэрэглэж нэвтрэн орсон; 20.16 дугаар зүйлийн 20.16.2.1. Олон нийтийн амгалан тайван байдлыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж алдагдуулсан; 2.4. бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-08-29 Шүүхийн академи
Нэхэмжлэгч Т нь хариуцагч “Э ” ХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн дэвтэрт нөхөн бичүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь “... бэлгийн дарамт үзүүлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасныг нотлоогүй байхад Ёс зүй ашиг сонирхлын хорооны дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль бус...” гэж, хариуцагч нь“... ажилтан Т нь Хөдөлмөрийн гэрээний 4.5.13-т заасан ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь ажилтан Г болон Т нарын камерын бичлэг, хоорондоо харилцсан цахим захидал, гэрчүүдийн мэдүүлгээр болон Ёс зүй ашиг сонирхлын хорооны 01 тоот дүгнэлтээр тогтоогдсон..., ...хууль зөрчөөгүй, гүйцэтгэх захирлын ... тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.
дэлгэрэнгүй -
2024-08-27 Judilogy
Нэхэмжлэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш хэдий ч төмрийн хүдрийг худалдан авч баяжуулан төмрийн баяжмал (хорголжин)-ыг экспортод гаргах үйл ажиллагааг эрхэлдэг.
дэлгэрэнгүй
2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-т зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (“АМНАТ”) төлөхөөр хуульчилсан байв. Харин 2019.03.26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан этгээд АМНАТ төлөгч байхаар зохицуулсан бөгөөд 2019.10.30-ны өдөр Үндсэн хуулийн цэц (“Цэц”)-ээс тус зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн тогтоол гарсан.
Цэц дээрх тогтоолын дагуу 2019.11.22-ны өдрийн АМтХ-ийн нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал экспортолсон этгээд, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар тогтоожээ.
Хариуцагч нар Нэхэмжлэгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2019 оны 6-10 сард экспортод гаргасан баяжмалын АМНАТ-ыг тайлагнаагүй хэмээн 2022.09.30-ны өдөр нөхөн ногдуулалтын актаар 366,861,084.65 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 6-10 дугаар саруудад тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээд АМНАТ төлөх эсэх нь Цэцэд маргаантай, тодорхойгүй байсан тул тайлагнаагүй бөгөөд нөхөн ногдуулалтын актын үндэслэл болсон АМтХ-ийн 47.1-ийг Цэцээс Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон тул ийнхүү хүчингүй болгосны дараа буюу 2022 онд нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон хэм хэмжээг үндэслэн гаргасан нь үндэслэлгүй хэмээн маргав. -
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг зөвхөн улсын сургуульд суралцсан оюутанд олгох нь хууль зөрчөөгүй2024-08-24 Judilogy
Нэхэмжлэгч ерөнхий боловсролын Олонлог сургуулийг төгссөн бөгөөд ЭЕШ-ы математик-800, англи хэл-800, гэсэн оноог авч, Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2 хичээлээр 800 хэмжээст оноо авсан 5 хүүхдийн нэгээр шалгарсан байна. Улмаар Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах гэсэн боловч “хамран сурах тойрог”-ийн сургуулийг төгсөөгүй гэсэн үндэслэлээр тэтгэлэгт хамрагдаагүй байна.
дэлгэрэнгүй
Нэхэмжлэгчээс хувийн сургуульд сурсан хүүхэд энэ тэтгэлэгт оролцох ямар ч боломжгүй болж, төгссөн сургуулиар нь ялгасан, зөвхөн төрийн сургуульд сурсан хүүхдэд тэтгэлэг олгож, тэгш бус хандсан, төрийн өмчит боловсролын сургуульд суралцагчдыг бүхэлд нь зорилтот бүлэг буюу цаашид өөрсдийн зардлаар суралцах боломжгүй суралцагчид гэж үзэх боломжгүй, эсрэгээ хувийн хэвшлийн сургуульд суралцагчдыг өөрсдийн зардлаар суралцах боломжтой гэж үзэх ч боломжгүй гэж, Хариуцагчаас тус тэтгэлгийг олгохдоо Монгол Улсын сум, хороо тус бүрээс нэг иргэний сонгон шалгаруулахаар ерөнхий шалгуурыг тавьсан бөгөөд гадаадын их, дээд сургуульд өөрийн төлбөрөөр суралцах боломжгүй, сурлагын амжилт гаргаж буй төрийн өмчийн сургуулийн хамран сурах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцаж буй суралцагчийг дэмжих зорилгоор тус тэтгэлгийг олгохоор журамласан. Хувийн болон төрийн өмчийн сургуулийн хичээлийн хөтөлбөр, хичээлийн багц цаг, хичээлийн агуулга нь харилцан адилгүй байдаг. Тэтгэлгийн шалгуурын хэрхэн журамлах нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал” гэж тус тус маргажээ. -
2024-08-13 Judilogy
Шүүгдэгч Б нь хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 10 дугаар хорооллоос Дарь-Эх рүү гэртээ хүргүүлэхээр суусан эмэгтэйн согтуурсан байдлыг далимдуулан Баянхошуу руу авч яван улмаар хүнгүй гудамжинд хохирогч эмэгтэйг тээврийн хэрэгслээс чирч буулган орхихдоо цүнх болон утсыг нь авч зугтсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах буюу “Дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
1 week ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !