Тендерийн оролцогч биш этгээд тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай маргах эрхгүй
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 128/ШЗ2024/1717
Тоймын огноо дугаар: 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, Дугаар 00
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 8/28 дугаар Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан Баянгол дүүргийн 1 дүгээр хороог хувааж, шинээр.... дүгээр хороог байгуулсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/367 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-ын 2.2-т Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар багийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулна гэж заасны дагуу Шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тендер сонгон шалгаруулалтыг зарласан байна.
Гэтэл энэхүү нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг “У” өрхийн эрүүл мэндийн төв ББН эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан “...Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдээгүй, “У” өрхийн эрүүл мэндийн төв ББН болон Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга нарын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаагүй байхад тендер зарлан байгууллагын хэвийн ажиллагаанд саад учруулсан үйлдэл нь илт хууль бус...”хэмээн шүүхэд нэхэмжлэл гарган маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “У” өрхийн эрүүл мэндийн төв ББН зүгээс тус тендер сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд “...өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан...” заасан үндэслэлээр түүнийг хүчингүй болгуулахаар эсхүл илт хууль бусад тооцуулахаар эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй, мөн тус тендер сонгон шалгаруулалтад тендерийн баримтаа ирүүлэн оролцоогүй болох нь тогтоогдсон.
Шүүхээс тус маргааны үйл баримт, дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн тендерийн оролцогч биш этгээд тендер сонгон шалгаруулалт зарласан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай маргах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тоймыг бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
36 minutes ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !