Шүүхийн шийдвэрийн хураангуй
Нийт: 382 шүүхийн шийдвэрийн хураангуй байна.
-
2022-05-16 Легал датаНэхэмжлэгч “А” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд нь зээл олгохдоо зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор гэрээнд заасан тохиолдолд алдангийг хэрхэн тооцох асуудалд Улсын дээд шүүх хариулт өгсөн нь хууль хэрэглээний хувьд ач холбогдолтой байна.дэлгэрэнгүй
-
2022-05-02 Легал датаНэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Ф К” ХХК нар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 07-08 УБИ улсын дугаартай Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх заалтын дагуу “Ф К” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, Б.О нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн тохиолдолд “Ф К” ХХК автомашины өмчлөх эрхийг Б.О-д буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргийг зөрчсөн бол “Ф К” ХХК нь автомашиныг үл маргах журмаар шилжүүлэн авч, зах зээлд түргэн борлогдох үнээр худалдаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж, өөрт учирсан хохирлоо үл маргах журмаар нөхөн төлүүлэхээр тохиролцжээ.дэлгэрэнгүй
-
2022-04-28 Легал датаНэхэмжлэгч С.А нь “К Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан хадгаламжийн мөнгийг ам доллараар тооцуулах, 14,305,541.31 ам долларыг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч Банкны тухай хуульд заасан эрхийг хэрэгжүүлсэн гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-04-26 Легал датаНэхэмжлэгч Н.Т-ыг Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Албан тушаалд томилох тухай” Б/159 дүгээр тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаас чөлөөлж, Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон байна.дэлгэрэнгүй
-
2022-04-22 Легал датаСүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 05 дугаар сарын 18- ны өдөр таслан шийтгэсэн 8 дугаар тогтоолоор Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэг өдүүлсэн тул 6 сар хорих ялаар шийтгэж, өргөл барьцанд авсан 3 настай тэмээг улсын орлого болгож шийдвэрлэжээ.дэлгэрэнгүй
-
2022-04-20 Легал датаШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар “БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийг тээвэрлэхдээ тээврийн үйлчилгээний хөлсийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн” гэх зөрчил тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг үндэслэн, жолооч З.Б-аас 2,000,000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 26,000,000 төгрөгийг хураах шийтгэл оногдуулсан байна.дэлгэрэнгүй
-
2022-04-19 Легал датаУлсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2022/00380 дугаартай тогтоолд Иргэний хуулийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасныг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар тайлбарлажээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
1 week ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !