Шүүхийн шийдвэрийн хураангуй
Нийт: 383 шүүхийн шийдвэрийн хураангуй байна.
-
2022-10-09 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Шинээ нь мөнгө өсгөх зорилгоор фэйсбүүкийн “Wiselling” сүлжээнд элсэхээр иргэн Уламбаяртай урьдчилан тохиролцож, энэ зорилгоор иргэн Сэлэнгийн дансанд 9,4 сая төгрөгийг шилжүүлсэн боловч Wiselling.com сайт хаагджээ. Иргэн Шинээ нь 9,4 сая төгрөгөө Сэлэнгээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “… “Wiselling” сүлжээнд элсээгүй” гэж, хариуцагч Сэлэнгэ нь “ …би Уламбаяртай хамтран “Wiselling” сүлжээнд нэгдсэн, Уламбаярын даалгаснаар нэхэмжлэгч Шинээгийн надад шилжүүлсэн 9,4 сая төгрөг нь Уламбаярын надад өгөх ёстой өрөнд шилжүүлсэн мөнгө” гэж маргав.дэлгэрэнгүй
-
2022-10-07 Улсын дээд шүүхИргэн Г нь “Х” ХХК-д манаачаар ажиллаж байхдаа тус компанийн захирал Б-н эзэмшлийн аккумлятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг дур мэдэн авч, 5.729.900 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Прокуророос Г-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Г-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.дэлгэрэнгүй
-
2022-10-06 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНэхэмжлэгч Ган нь хариуцагч Г.М эмнэлэгт холбогдуулан эмчилгээний илүү төлсөн зардал нэхэмжилсэн. Хариуцагч Г.М эмнэлэг нь нийтэд санал болгосон эмнэлгийн үйлчилгээний тарифийг 1 хоногийн 150.000 төгрөг, 200.000 төгрөг хэмээн бичиж, ханандаа ил харагдахуйц байдлаар байрлуулсан боловч ямар тохиолдолд 150.000 төгрөг, ямар тохиолдолд 200.000 төгрөгийн төлбөр авах талаар заагаагүй, энэ талаараа мөн шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.дэлгэрэнгүй
-
2022-10-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх“Мандах” ХХК нь иргэн Ган-Одтой гэрээ байгуулж, ачаа тээвэрлүүлэхээр харилцан тохиролцжээ. Иргэн Ган-Од шүүхэд хандаж ажлын хөлсөө нэхэмжлэхэд хариуцагч “Мандах” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ган-Одтой байгуулсан гэрээнд компанийн гүйцэтгэх захирал бус компанийн менежер болох Энх гарын үсэг зурсан тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-10-04 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхЗахиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Д” ХХК-ийн “согтууруулах ундаагаар үйлчлэх” тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Захирагчийн ажлын албаны даргын тушаалыг “илт хууль бус акт болох”-ыг тогтоож, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.дэлгэрэнгүй
“Д” ХХК нь Захирагчийн ажлын албаны даргын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. -
2022-10-04 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхИргэн Мөнхийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг шүүх тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, энэ шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг “Ү” ХХК-аас гаргуулан Мөнхөд олгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 01-ний өдрийн дээрх шийдвэрийг “Ү” ХХК нь 2021 оны 12 сарын 08-ны өдөр биелүүлж, Мөнхийг ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргаж, шийдвэрт дурдсан цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнд олгосон байна. Улмаар Мөнх шүүхэд дахин хандаж, 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны буюу шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргасан өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг “Ү” ХХК-аас гаргуулахаар шаардсан.дэлгэрэнгүй
-
2022-10-04 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхХэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Өнөрөөс уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамжийг Өнөр эс зөвшөөрч хянуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.дэлгэрэнгүй
-
2022-09-30 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхБарилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Боловсрол, шинжлэх ухааны яамтай Цэцэрлэгийн барилгын өргөтгөл барих ажлын гэрээ байгуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэх явцад гарсан барилгын ажлын нэмэлт зардал болох 280 сая төгрөгийг захиалагч тал “П” ХХК-д төлөхөөр нэмэлт гэрээ байгуулжээ.дэлгэрэнгүй
-
2022-09-30 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхТуяа нь Хуягааг үндсэн зээлийг хугацаа хэтрүүлж төлсөн, зээлийн хүүг дутуу төлсөн гэж, зээлийн хүүнд 30.938.356 төгрөг, алдангид 174.225.000 төгрөг, нийт 205.163.356 төгрөг гаргуулахаар хүүг гэрээнд зааснаар, алдангийн хэмжээг хуульд нийцүүлэн 50%-иар тооцож нэхэмжилсэн. Харин Хуягаа шүүхэд тайлбарлахдаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, ийм өндөр хүү, алданги төлөхөөр тохироогүй, хожим баримт хэрэгтэй байна гэхэд нь итгэж гарын үсэг зурсан, цар тахалтай холбоотойгоор зээлийн хүүг 5%-иар бууруулж 68.142.952 төгрөг төлөхийг зөвшөөрнө, алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.дэлгэрэнгүй
-
2022-09-30 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Дорж нь Банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, жилийн 12 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай 112 сая төгрөгийг орон сууц худалдан авахаар зээлж, зээлийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг иргэн Доржид шилжүүлж, иргэн Дорж нь уг зээлийн мөнгөөр 2 өрөө орон сууц худалдан авч, худалдан авсан орон сууцаа уг Банкинд барьцаалжээ.дэлгэрэнгүй
-
2022-09-29 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхХохирогч Ёндон нь өөрийн фейсбүүк хаягт нэвтрэх нууц үгээ өөрийн утасны дугаараар хадгалсан байжээ. Шүүгдэгч Лантав нь фейсбүүк эзэмшигчдийн мэдээлэл дотроос тэдгээрийн гар утас, төрсөн он, сар, өдөр зэрэг мэдээллээс фейсбүүк хаягийн нууцлалыг таамаглах байдлаар хийж нэвтэрсэн. Улмаар Ёндонгийн фейсбүүк найзуудаас мөнгө зээлэх хүсэлт явуулахад Дэндэв нь Ёндонг гэж бодон 700,000 төгрөг шилжүүлсэн.дэлгэрэнгүй
-
2022-09-29 Улсын дээд шүүхНийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “... жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэнд эмнэлгийн хуудсыг ... жирэмсний 31-32 долоо хоногтойд ... олгоно”, 4.8.2-т “... жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд /эмнэлгийн хуудас бичиж олгохгүй/” гэж тус тус заасан байна. Иргэн Сувдаас “... жирэмсний 31-32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас олгоно гэж хязгаарласнаар жирэмсний 36-37 долоо хоногтой надад эмнэлгийн хуудас олгоогүйгээс тэтгэмжээ авч чадаагүй, журмын дээрх заалтууд нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн” гэж үзэж, уг заалтуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.дэлгэрэнгүй
-
2022-09-27 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхИргэн Наран нь 2021 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх хугацаанд фейсбүүк цахим орчинд иргэн Удвалын зургийг оруулан “иргэн Удвал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний өмчлөлийн орон сууцыг залилан авсан” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр илт худал мэдээллийг олон нийтэд тараажээ.дэлгэрэнгүй
-
2022-09-27 Улсын дээд шүүх“Н” ХХН нь өмгөөлөл, хууль зүйн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх этгээдэд тавьсан зарим шаардлагыг “тодорхойгүй шаардлага тавьсан, өрсөлдөөнийг хязгаарласан, тэгш боломж олгоогүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.дэлгэрэнгүй
-
2022-09-23 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхИргэн Болд нь фэйсбүүк ашиглан, шууд бичлэг хийх замаар “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, нэг тоглолтод 10.000 - 20.000 төгрөг, нийт 5.891.500 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дансаар бусдаас шилжүүлэн авчээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !